fbpx УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг тойрогтоо хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
5 минут 24 секунд

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг тойрогтоо хийлээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэж байна. 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ сарын 26-ны өдөр эхэлнэ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Архангай аймгийн Төвшрүүлэх, Цэнхэр, Эрдэнэбулган сумд буюу өөрийн тойргийн иргэдтэй уулзаж, төслийг хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлэгт Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан юм. Төслийн танилцуулгын дараа иргэд өөрсдийн сонирхсон асуултыг асууж, хариулт аван, саналаа хэллээ. Зарим иргэдийн саналыг бичгээр авав.  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасан байдаг.

Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байлаа. Иргэдийн зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны хязгаар нь 55 бус 50 нас байхаар тусгах нь зөв гэж байв. Учир нь 55 настай хүн нэр дэвшиж, зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгогдсоноор хийх ажлын бүтээмж бага байна. Тэтгэвэртээ гарах гэж байгаа хүнийг заавал Ерөнхийлөгч болгох шаардлагагүй гэв. Зарим иргэдийн зүгээс 55 насны босго нь эмэгтэйчүүдийн эрхийг хөндөж байна гэсэн юм. Монгол эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас нь 55 байдаг. Тиймээс насны босгыг бууруулах саналтай байна гэдгээ хэлж байлаа.

Мөн Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, аймгийн төвүүдийг хотын статустай болгох санал хэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн удаах хэлэлцүүлгүүдээр Ерөнхий сайд дангаараа Монгол Улсын Их Хурлын гишүүн байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ “Давхар дээл”-ийг бүрэн тайлна. Үндсэн чиг үүргийн яамдын сайд нарыг заавал Монгол Улсын Их Хурлын гишүүн байх шаардлагагүй гэж байлаа. Одоогийн Засгийн газрын эмх замбараагүй бүтцийг тогтвортой байхаар оруулж ирсэн нь зөв гэдгийг иргэд хэллээ.

Түүнчлэн орон нутгийн иргэд суманд намчирхал, талцал их байгаа тул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багтсан сумын Засаг даргыг иргэд сонгох заалтыг дэмжиж буйгаа илэрхийлж, сонгогдсон сумын Засаг дарга багийн Засаг дарга нараа томилохдоо тал тохой таталгүй, боловсролтой, ажил хийх хүнийг томилдог байхаар журамд оруулж өгөхийг хүсэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилээр нэг удаа томилох заалтаа эргэж харахгүй бол улс төрийн захиалгын хүн орж ирээд хууль зөрчсөн шийдвэр гаргадаг болох вий гэдэг болгоомжлолыг ч хэлж байсан юм.

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна гэж нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан асуудлаа эргэн харах хэрэгтэй гээд сум татвар тогтоох боломжгүй гэдгийг зарим иргэд хэлж байлаа. Түүнчлэн ёс зүй, хариуцлага алдсан Их хурлын гишүүдэд хариуцлага тооцох заалтыг заавал Үндсэн хуульд суулгаж өгөхийг захилаа. Ерөнхий сайд нь кабинетаа өөрөө бүрдүүлэх эрх олгох нь зөв ч цаашид дарангуйлагч Ерөнхий сайд бий болох вий гэдгийг сайтар нягтлахыг хэлж байлаа. Мөн Улсын дээд шүүхийн шүүгч нарын томилгоо 12 жил биш найман жил байх нь зөв гэв. Хэрэв 12 жилийн хугацаагаар томилогдвол хугацаандаа тааруулж ааш аяг гаргаж ажилладаг байдал арилахад дэм болно гэдгийг онцолж байв. Монгол Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат нар иргэдээс ирүүлсэн асуултад хариулт өглөө.

Яараад яахав дээ : Цаана чинь жилд автын ослоор 600 хүн АМИА АЛДААД БАЙНА
Яараад яахав дээ : Цаана чинь жилд автын ослоор 600 хүн АМИА АЛДААД БАЙНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​