fbpx Хөгжлийн банкны удирдлагыг гартаа авсан Г.Амартүвшингээс юу хүлээх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 53 секунд

Хөгжлийн банкны удирдлагыг гартаа авсан Г.Амартүвшингээс юу хүлээх вэ

Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, санхүүжүүлнэ гэдэг арилжааны банк удирдахаас тэс өөр орчинд өрнөх, илүү галтай ажил. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны талаар ноцтой мэдээлэл түгээснийхээ дараахан бизнесийн салбарт шаггүй амжилттайн дээр нэр цэвэр явсан банкирт МАН-ын тамга тавьж орхисон. 

Хөгжлийн банкны ТУЗ-өөс “Хас банк”-ны хэмээн олон танигдсан Г.Амартүвшинд гүйцэтгэх удирдлагаа өгснөөр Л.Оюун-Эрдэнийн тус банкны талаар баримтлах бодлого харьцангуй туршлагатай банкирт шилжсэн.

Г.Амартүвшин нь “Хас банк”, “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийг олон жил толгойлж ажилласан туршлагатай. Мөн Казахстанд арилжааны томоохон банк болон ABN AMRO Банкны Лондон, Амстердам болон Чикаго хотуудын салбарт эрчим хүчний томоохон төслүүдийг хариуцан ажиллаж байжээ. Энэ талаас нь харвал, Л.Оюун-Эрдэнийн хувьд хамгийн нүдээ олсон томилгоо нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин гэж харагдаж байгаа. 

Харин Г.Амартүвшингийн хувьд улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж ажиллана гэдэг алаг оймс өмсөж, телевизийн нэвтрүүлэгт загвар үзүүлэхээс өөр орчинд өрнөх асуудал. Загварын мэдрэмжтэй ч улс төрийн туршлага дутмаг юм билээ. 

Ялангуяа, МАН-аас сонгогдон төрийн өндөр албан тушаал хашиж буй Л.Оюун-Эрдэнийн томилгоо гэдэг шошго зүүсэн тохиолдолд дотроосоо ч, гаднаасаа ч олон гал хүлээж байна даа, телевизийн од “шарк”-ыг.

Гэхдээ Хөгжлийн банкны өмнөх удирдлагуудтай харьцуулахад түүнд улс төрийн дэмжлэг болоод бие даан шийдвэр гаргах эрх зүйн орчин хангалттай бүрдсэн үед томилогдсон гэдгээрээ давуу талтай гэж үзэж болно.

АН-ын 2012-2016 онд Хөгжлийн банкны талаар баримталсан бодлого хийгээд одоогийн эрх баригчдад алдаа оноогоо өнгөрсөн хугацаанд хангалттай дэнсэлсэн. Хэт улс төрийн оролцоо, үрэлгэн зарлага тус банкны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлсөн гэдэг нь нэгэнт тодорхой болсон. МАН-ын Засгийн газар 2017 онд илрүүлсэн 1.3 их наяд төгрөгийн зөрчлийг аудиторууд гурван наяд болгон зарлаад байгаа. 

Энэ бүгд завхарсан асуудлыг цэгцлэхээр УИХ-аас 2017 онд Хөгжлийн банкны хуулийн үндсээр өөрчилсөн юм. Улмаар Хөгжлийн банк үйл ажиллагаа сайжирсан гэдгийг Г.Амартүвшингийн өмнөх гүйцэтгэх захирал Б.Батбаяр тоо баримттай нь танилцуулж байлаа. 

Харин түүнд нам доторх бүлэг фракцын дэмжлэг л дутсан. Аудитынхан ч 2011-2016 онд Хөгжлийн банкнаас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хангалтгүй үнэлгээ авсан хэдий ч 2017 оноос эрх зүйн орчныг нь өөрчилснөөр үйл ажиллагааны доголдол, тухайн нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ харьцангуй сайжирч, хяналтын тогтолцоо боловсронгуй болсныг онцолсон. 

Дээр нь улс төрөөс хараат бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдгийг хэрэг эрхлэхийн дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл, Г.Амартүвшинг захирлын үүрэг гүйцэтгэх хугацаанд Хөгжлийн банкны удирдлага бүрэн шилжлээ гэсэн үг. Харин түүнээс юу хүлээж болох вэ.

ЭРСДЭЛТЭЙ ЗЭЭЛҮҮД ХЭРХЭХ БОЛ

Аливаа банканд байдаг зээлийн эрсдэлийн асуудал Хөгжлийн банкийг ч тойроогүй. Гэхдээ нэг онцлогтой нь Хөгжлийн банкны хөрөнгө улс төр, бизнесийн бүлэглэлийн гараар орсон гэдэг асуудал одоо ч эцэслэгдээгүй байна.

Хамгийн сүүлд Л.Оюун-Эрдэнэ л хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэж дуугарсан болохоос биш хэдийнээ хавтаст хэрэг нээчихсэн асуудлууд олон бий. Эдгээр дотроос хамгийн том буюу 100 тэрбум төгрөгөөр хэмжигдэх 11 зээлийг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхээс өөр гарцгүй болоод байгаа гэдэг. 

Зарим нэгийг нь төр зээлүүлсэн мөнгөндөө суутган авах асуудал ч яригдах болсон энэ үед Г.Амартүвшин “шарк” хэрхэн шийдвэрлэх нь сонин байна. Тэрбээр “шарк” хийхээсээ өмнө Хөгжлийн банкийг удирдаж байсан бол “Хөтөл”, “Монлаа”, “Мак цемент”, ТОСК, “Кью Эс Си”, “Бэрэн групп”, “Эрэл”, “Монгол драй милк”, “Монгема” зэрэг компаниудын төсөлд төсөлд 100 тэрбумын санхүүжилт хийх байсан болов уу.

Энэ асуултын хариулт ирэх өдрүүд дэх шинэ гүйцэтгэх захирлын үйлдлээр тодрох учраас энэ удаадаа товч танилцуулъя.

Хамгийн их дүнтэй зээл авсан Төрийн орон сууцын корпорац (ТОСК) 257.5 тэрбум төгрөг, “Худалдаа хөгжлийн банк” дангаараа 168.5 тэрбум, “МАК цемент” компани 166.3 тэрбум, “Эрдэнэс-Монгол” компани 166.1 тэрбум төгрөг, “Худалдаа хөгжлийн банк”-ны мэдлийнх гэдэг нь тогтоогдсон “Кью Эс Си” компани 161.3 тэрбум төгрөг, “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэр 161.2 тэрбум төгрөг, Голомт банкны хамаарал бүхий гэгддэг “Цэцэнс Майнанг энд энержи” 140.9 тэрбум төгрөг, ДЦС-4 төрийн өмчит хувьцаат компани 105.1 тэрбум төгрөг, ТОСК-ын бүтээн байгуулалтад голчлон оролцсон “Бэрэн” компани 101.8 тэрбум төгрөгийн зээл авчээ. 

Эдгээр компани Хөгжлийн банкнаас хамгийн их буюу бүгд 100 тэрбумаас дээш төгрөгийн зээл авсан. Дээр нь “Эрэл” компани 99.5 тэрбум төгрөг, “Монгол драй милк” 39.4 тэрбум төгрөг гэх мэтээр цуварч байна. Дандаа л улстөрчид, томоохон банкнуудтай холбогдсон асуудал.

ХАНШИЙН АЛДАГДАЛД ЦЭГ ТАВЬЖ ЧАДАХ УУ

Банкны “шарк”-д тулгарах дараагийн асуудал нь ханшийн алдагдлыг цэглэх явдал. Арилжааны банканд бол ямар асуудалгүй цэцэгжчихэж болно. Харин төрийн мөнгө ёолдоггүй учраас Хөгжлийн банк ханшийн алдагдал хүлээсээр ирсэн хэрэг. Сангийн яам 2013 онд “Чингис” бондын эх үүсвэрээс 1.2 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкинд төгрөгөөр байршуулснаас 2016 оны аравдугаар сарыг хүртэл хугацаанд нийт 761.1 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн тооцоо гарч байв.

Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал “Самурай” бондын хөрөнгийг захирах дээр ч гарсан. Засгийн газраас Японы үнэт цаасны зах зээлд арилжаалсан “Самурай” бондын 30 тэрбум иенийг санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан ханшийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр бусад валютад шилжүүлснээс 2014-2017 онд 102.1 тэрбум төгрөгийн ханшийн тэгшитгэлийн алдагдал хүлээсэн болохыг Аудитын ерөнхий газраас танилцуулаад байгаа. 

Мөн хэрэгцээ шаардлагыг бүрэн тодорхойлоогүйгээс татан төвлөрүүлсэн Евро бондын хөрөнгийг зохистой удирдаж ажиллаагүйгээс нийт 17.9 сая ам.долларын үр ашиггүй зардал гаргаж, 16 сая ам.долларын орлого олох боломжийг санаатай, эсвэл мэдлэг чадвар дутмагаас алдсан харамсмаар тохиолдол гарсан. 

Үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй бөгөөд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарын хамаарал бүхий арилжааны банкнууд оролцсон гэдэг мэдээлэл бий. 

Тухайлбал, Засгийн газрын үнэт цаасны өгөөж 2014 онд 15-16 хувь байхад Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкны эзэмшиж байсан 11-11.5 хувийн хүүтэй 55 тэрбум төгрөгийн үнэт цаасыг худалдан авснаас 1.7 тэрбум төгрөгийн орлого олох боломж, 2012-2017 оны хугацаанд арилжааны банкнуудад зарим төгрөгийн хадгаламжийг Монгол банкны бодлогын хүүгийн түвшнээс 0.05-5.25 пунктээр бага хүүтэйгээр байршуулснаас нийт 17.3 тэрбум төгрөг, ам.долларын хадгаламжийг эх үүсвэрийн хүүгийн түвшнээс 0.25-3.75 пунктээр бага хүүтэй байршуулснаас нийт 0.9 сая ам. долларын орлого олох боломжийг алдсан гэсэн тооцооллыг мэргэжлийн байгууллагууд тогтоосон. 

Үүнээс гадна Хөгжлийн банкны арилжааны банкнуудад байршуулсан мөнгөн хадгаламжийг үндэслэлгүйгээр хугацаанаас нь өмнө буцаан татсан, мөнгөн хадгаламжийг буцаан татах үеийн хүүгийн зөрүүг хамгийн бага түвшинд байлгах бодлого баримтлаагүй зэргээс 3.5 тэрбум төгрөг, 168 сая иений хүүгийн орлого олох боломжийг алджээ. Энэ бүгдийг нуршсан учир бол “Хас банк”-ны хэмээн олон танигдсан Г.Амартүвшинг өмнөх удирдлагуудынх нь алдаа тойрохгүй дайрч мэднэ.

СУРАГ АЛДАРСАН ТӨСЛҮҮДИЙГ ХЭРХЭХ ВЭ

Улстөрчдийн санаачилсан болон мөрөөдсөн төслүүд ул суурьтай судлаагүйн улмаас бүтэлгүйдсэн, эсвэл бүтэлгүйтүүлсэн тохиолдолд цөөнгүй. Хөгжлийн банк анх байгуулагдсан цагаасаа эхлэн тэр болгоныг санхүүжүүлж, төрийн мөнгийг хий хоосон хийсгэсэн байдаг.

Үүний хамгийн тод жишээ бол Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл. Уг төсөл хэрэгжих эсэх нь тодорхойгүй байгаа нь зарцуулсан хөрөнгө үр ашиггүй болгох эрсдэлийг үүсгэж байгаа аж. 

Энэ төсөлд зориулан Хөгжлийн банкнаас 3.9 тэрбум төгрөг, 4.1 сая ам.доллар гарсан ч сураг алдарсан. Түүнчлэн Шинэ төмөр замын төслийн барилга угсралтын ажил дөрвөн жилийн өмнө зогссон тул Хөгжлийн банкны эх үүсвэрээр “Шинэ төмөр зам” төслийн санхүүжилтэд зарцуулсан 224.7 сая ам.доллар, 3.6 сая төгрөгийн хөрөнгийн үр дүн нь гараагүй, үр ашиггүй болсон юм.

Үүнээс гадна Монголын төмөр зам компани хэрэгцээ, шаардлагыг тооцоолоогүй, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 км урт төмөр зам барих төслийн гэрээний үндсэн ажил эхлээгүй байхад 28.6 сая ам.долларын өртөгтэй, 65 ширхэг зам засварын тоног төхөөрөмжийг худалдаж авсан зэрэг улстөрчидтэй холбоотой олон зөрчил бий. Энэ бүх хөрөнгийг хэрхэхийг ёстой бизнесийн “шарк”-ын ухаан мэдэх байх даа.

Ийнхүү Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд зарцуулагдах ёстой бондын хөрөнгө үнэгүйдсэн. Эдгээрийг цэгцэлж дөнгөвөл хамгийн багадаа хоёр их наяд төгрөг Хөгжлийн банканд эргүүлэн төвлөрүүлэх боломжтой. Гадаад зээллэгээ эргүүлэн төлөх нөөц бүрдэнэ. Хөгжлийн банкны үйл ажиллагаа дахь олон нийтийн эргэлзээ ч тайлагдах биз. 
Мөн аливаа банк дэргэдээ лизингийн компани ажиллуулдаг олон улсын туршлага байдаггүй.

Тиймээс туршлагатай банкир Г.Амартүвшинг гүйцэтгэх захирлаар томилогдсон даруйд Хөгжлийн банк хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа “Ди Би Эм лизинг” тэргүүтэй компаниудаа татан буулгана гэсэн хүлээлт үүссэн. Мөн Монгол Улсын экспортыг төрөлжүүлэх ач холбогдолтой “Ноолуур” хөтөлбөр, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” зэрэг орхиж болохгүй төслүүдийг намын тамга харгалзахгүй хэрэгжүүлнэ гэж найдаж болох юм.

 

О.Дөлгөөний эмчилгээнд Асашёорюү Д.Дагвадорж 10 сая төгрөг хандивлалаа
О.Дөлгөөний эмчилгээнд Асашёорюү Д.Дагвадорж 10 сая төгрөг хандивлалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​