fbpx С.Бямбацогт нь допингийн хэргээр эрхээ хасуулсан  улсын заан Б.Пүрэвсайханыг хүчээр барилдуулах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 58 секунд

С.Бямбацогт нь допингийн хэргээр эрхээ хасуулсан  улсын заан Б.Пүрэвсайханыг хүчээр барилдуулах уу

Улсын их баяр наадам ойртох тусам бөхчүүдийг тойрсон элдэв янзын налиг шалиг хэл ам ер тасрахгүй шинжтэй. Өнгөрсөн жилийн наадмаар  улсын заан Б.Пүрэвсайхан, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын бөхчүүд допинг буюу сэргээш хэрэглэсэн гэдэг үндэслэлээр барилдах эрхээ 2 жилээр хасуулсан юм. Энэ талаар шүүхийн шийдвэр ч гарсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хоёр хэсэг болж хэрэлдээд, шүүхдэлцээд салдаггүй Үндэсний бөхийн холбоо нь хуралдаж, допинг хэрэглэсэн тэдгээр бөхчүүддээ барилдах эрх олгожээ. Ингэхдээ допинг хэрэглэсэн бөхчүүдээ шийтгэлийнхээ 70 хувийг эдэлсэн, хүмүүжсэн гэж үзсэн байв. Өөрөөр хэлбэл, Үндэсний бөхийн холбоо нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, барилдах эрхийг хассан хоёр жилийн хугацааг хайхарч үзэлгүй тийм шийдвэр гаргажээ. Иймээс  шударга ёсыг гуйвалтгүйгээр сахихын төлөө ямагт чармайж явдаг бусад бөхчүүд нь эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсээр байгаа юм.

Харин саяхан Ховд аймгийн Буянт сумын нутгийн зөвлөлөөс Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан Улсын арслан Ш.Ванчинхүүгийн мэдэлсний 110 жилийн ойд зориулсан сорилго барилдааны нээлтийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт их л бачимдсан шинжтэй байлаа. Тэрбээр бөхийн барилдааны үеэр  үг хэлэхдээ “...Манай Ховд аймгааас 1943 онд анх удаа наадмын түрүүг авч байсан. Үүнээс хойш нэгч түрүү аваагүй. Улсын их баяр наадмынхаа бөхийн түрүүг авахыг ховдчууд олон жил мөрөөдсөөр ирлээ. Тиймээс Ховдын бөхчүүдээс наадмын түрүүг авмаар байна. Энэ удаагийн сорилго барилдаанд манай аймгаас төрсөн  улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Хангай нар ирж барилдсангүй. Эр алдаж, эрэг нурдаг. Шүүхийн шийдвэр гарсан. Үндэсний бөхийн холбооны шийдвэр ч гарсан. Үндэсний бөхийн холбооныхоо шийдвэрийг бөхчүүд маань биелүүлдэг байгаасай. Манай бөхчүүд алдаагаа зассан байх...”  гэх мэтээр зулгуйдсан  нь допинг хэрэглээд барилдах эрхээ хасуулсан улсын заан Б.Пүрэвсайханыгаа наадмын барилдаанд заавал барилдуулж, түрүү бөхийн байг авах далд хуйвалдааны санаа агуулсан мэт байлаа.

Үндэсний бөхийн барилдаан бол эрт дээрээс монголчуудын эрхэмлэн хүндэлдэг их цэнгэл наадмын нэг билээ.  Үндэсний спортын суурь эрх ашиг гэж бас үүнийг л хэлэх биз. Гэтэл Ховдоос улсын их баяр наадмын бөхийн түрүү авч чадалгүй 80 гаруй жил болж буйд дулдуйлан, жалга довын явцуу ашиг сонирхолоор шүүхийн шийдвэр рүү нулимж хаяад допингийн хэргээр шийтгэл эдлэх хугацаа нь дуусаагүй байгаа  улсын заан Б.Пүрэвсайхан мэтийн бөхчүүдийг хүчээр барилдуулах гээд тийнхүү улайрах нь үнэхээр ичгүүр сонжуургүй явдал болж байна. Тэгээд ч Үндэсний бөхийн холбоо нь хууль ёсны Ерөнхийлөгч болон бусад удирдах бүрэлдэхүүнгүй, шүүхийн шатанд маргаантай хэвээр байхад допинг хэрэглэсэн дээрх таван бөхөд барилдах эрх олгох боломжгүй байлаа.  Гэтэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь тиймэрхүү хууль бус үйлдэлд бусдыг уриалаад, шахаад байгаа нь гайхалтай, бас аймаар ч юм шиг ээ.

О.Баяр

Шуурхай.мн 

Цаг агаарын мэдээ
Цаг агаарын мэдээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​