fbpx АЙЛ ХООРОНД ТАТСАН ЦАХИЛГААНЫ ГЭМТЭЛТЭЙ УТАСНААС БОЛЖ ХҮҮХЭД ТОГОНД ЦОХИУЛЖ АМИА АЛДЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 55 секунд

АЙЛ ХООРОНД ТАТСАН ЦАХИЛГААНЫ ГЭМТЭЛТЭЙ УТАСНААС БОЛЖ ХҮҮХЭД ТОГОНД ЦОХИУЛЖ АМИА АЛДЛАА

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Цайз” захын орчим бага насны хүүхэд тогонд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Ерөнхий боловсролын сургууль амарсан тул хүүхдүүд ихэвчлэн орон сууцны гадаа, гудамж талбай, хашаандаа тоглож өдрийг өнгөрүүлж байгаа. Тэгвэл олон жилийн эдэлгээнд гэмтсэн, мэргэжлийн бус хүн холбосон, шалбарсан зэрэг цахилгааны утсыг шалгаж, засаагүйгээс болж бороо ороход богино холбоо үүсэх эрсдэл бий болжээ. Үүнийг нь мэдэхгүй хүүхдүүд тоглож байгаад санаандгүйгээр тогонд цохиулж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаагийн нэг жишээ энэ аж.

Хүү ээж, ах, дүүгийн хамт амьдардаг байжээ. Осол болсон өдөр хүү нагац эгчийнх рүүгээ ээжийгээ дагаж явсан байна. Ингээд ээж нь гэрт байх зуур хүү айлын хүүхдүүдтэй тоглож байгаад цахилгаанд цохиулжээ. Хашаанд хоёр гэр байсан аж. Нэг айлаас нөгөөх рүү цахилгаан татаж, утсыг газраар явуулж, залгаа хэсэг дээр нь төмөр тавьж “хамгаалсан” байж. Улмаар бороо орж, газар норсны дараа тоглож явсан хүү бүдэрч унан төмөрт хүрснээр цахилгаанд цохиулсан бололтой. Тухайн үед хамт тоглож байсан хүүхдүүд болсон үйл явцыг харжээ.

Цагдаагийн байгууллагаас “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх дүүрэг дэх салбарт шалтгаан нөхцөлийг арилгуулах албан мэдэгдэл хүргүүлжээ. Хэрэг гарсны дараа тус салбарын ажилтнууд очиж цахилгааны гэмтлийг засварласан байна. Одоогийн байдлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж, үхэлд хүргэсэн шалтгааныг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа аж. Шинжээчийн дүгнэлт гарч, хэргийн нөхцөл байдал тодорхой болсны дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэний буруутай үйлдлээс болж цахилгааны гэмтэл үүссэнийг эцэслэн тогтоох процессоор явах гэнэ.

Ер нь ахуйн ослоос болж үр хүүхэд нь хохирсон тохиолдолд эцэг, эхэд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалтгүй. Харин Зөрчлийн хуулиар хараа хяналт алдсан гэх үндэслэлээр торгох зохицуулалт байгааг алба хаагчид хэлсэн юм. Он гарснаас хойш таван эцэг, эхэд зөрчлийн хуулиар хариуцлага тооцжээ.

Хэргийн талаар “УБЦТС” ТӨХК-иас тодруулахад “Хэргийн талаар мэдээлэл авсан. Гэхдээ энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй” хэмээж байна. Ер нь мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар “УБЦТС” компани тоолуурын шит хүртэл хэсгийг хариуцдаг байна. Үүнээс цааших хэсгийг айл өрх хариуцдаг аж. Мөн шинээр тог татаж байгаа айл өрхүүдэд техникийн нөхцөлийг хангасан холболт хийж өгөх үүргийг дээрх байгууллага хүлээдэг аж. Айлуудын цахилгааны утасны гэмтэл, доголдлыг шалгах, хянах мэргэжлийн хүний орон тоо байдаггүй. Тоолуурын заалт тэмдэглэдэг хүн л бий аж. Тиймээс тоолуурын шитнээс дотогш буюу хашаа, гэр доторх цахилгааны аюулгүй байдлыг хувь хүн, өрх айл өөрөө хариуцна гэсэн үг юм. Харамсалтай нь монголчууд цахилгааны холболт хийхэд мэргэжлийн хүнд ханддаггүй, өөрсдөө дур мэдэн хийдэг. Олон жил болсон цахилгааны утсыг шалгадаггүй, ил гарсан утсыг гялгар уут зэргээр уяж аргацаадаг, эсвэл тоосго зэрэг зүйл тавьж өнгөцхөн ханддаг нийтлэг зөрчил байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Үүнээс гадна хашаандаа айл буулгаж түрээслүүлдэг хувь хүмүүс олон тооны цахилгааны утас татдаг явдал нь аюулгүй байдлыг хангадаггүй нийтлэг зөрчил байгаа аж. Ялангуяа, алслагдсан гэр хороололд “хулгайгаар” цахилгааны утас татдаг. Утсаа мэдэгдүүлэхгүйн тулд газарт булдаг. Энэ нь эргээд аюултай нөхцөл байдал үүсгэх эрсдэл түгээмэл аж.

Тогонд цохиулж амь насаа алдсан тохиолдол зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Өнгөрсөн оны зургадугаар сард 11 дүгээр хороололд байрлах "Дэлгэр" төвийн нэгдүгээр давхрын эмийн сангийн төмөр хаалганаас ил гарсан цахилгааны утсанд бага насны хүүхэд санамсаргүй хүрч, тогонд цохиулж газар дээрээ амь насаа алдсан тохиолдол гарсан юм. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард угаалгын машинаа засч байгаад тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тиймээс хур бороо элбэгтэй байгаа энэ үед эрсдэлээс сэргийлэхийг УБЦТС-аас дараахь анхааруулгыг хүргэж байна. Таны ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас байгаа бол ойртож болохгүй. Өөрийн тань болон ойр байдаг айлын цахилгааны оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн байгууллагаар яаралтай засуулж, аюулгүй болгох ёстой. Тог тасарсан бол гэмтлийг засч хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байх, цахилгааны тоолуурын хайрцаг, самбарт ойртож болохгүй. Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 утас, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй аж.

Маргааш ‘’Шарилжгүй-Улаанбаатар-4’’ аяны эхний шатны их цэвэрлэгээтэй
Маргааш ‘’Шарилжгүй-Улаанбаатар-4’’ аяны эхний шатны их цэвэрлэгээтэй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​