Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс гарч, Япон улсын иргэн болох хүсэлтээ гаргасан тухай мэдээлэл өмнө нь гарсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Монгол Улсын харьяатаас гаргах тухай зарлиг гаргаж, Аварга овогт Мөнхбатын Даваажаргалыг Монгол Улсын харьяатаас гаргахыг зөршөөрөв. Зарлиг гарсанаар Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс бүр мөсөн гарч байна. Гадаадын иргэн Мэргэжлийн сүмо бөхийн холбоонд дэвжээ ахлахаар болсон тохиолдолд заавал Япон улсын иргэн болох шаардлага тавьдаг. Үүний дагуу их аварга Хакүхо М.Даваажаргал улсынхаа иргэншлээс татгалзах хүсэлт гаргасан билээ.
Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Хакухог МУ-ын иргэншлээс гаргахыг зөвшөөрөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.