fbpx А.Баярмагнай: Монгол адуунаас үүссэн хурдны үүлдэр, хэвшлийн өрсөлдөөний үед бид амьдарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
16 минут 47 секунд

А.Баярмагнай: Монгол адуунаас үүссэн хурдны үүлдэр, хэвшлийн өрсөлдөөний үед бид амьдарч байна

Сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, хурдан морь судлаач А.Баярмагнайтай ярилцлаа.

-Монгол морь, “эрлийз” морь гэж олон жил ярилаа. Наадам дөхөхөөр улам эрчимжих юм. Ингэж ялгаад байгаагийн учир юу вэ?

-Морь уралдаж байгаа газар бүрт хэрүүл маргаан гардаг болсоор олон жил боллоо. “Эрлийз” монголыг нь ялгах гэж бөөн будилаан. “Эрлийз” гэдэг үгийг энд хэрэглэж байгаа нь ерөөсөө буруу. Хоёр өөр зүйлийн амьтны дундаас гарсан үр төлийг “эрлийз” гэдэг. Нэгэн зүйлийн, хоёр өөр үүлдрийн адууны үр төлийг адуу л гэлгүй яах вэ дээ. Манайхан буруу нэрлээд, ялгах гэж бүтэхгүй аргаар оролдоод байгаа юм.

Өнгөц харахад ялгаж уралдах гээд л маргаад, зөрчилдөөд байгаа мэт боловч жаахан гүнзгий харвал монгол адуун дээр суурилан үүссэн хурдны чиглэлийн шинэ, хуучин үүлдэр, хэвшлийн адууны улстөржүүлсэн зөрчил л яваад байгаа юм аа. Монголчууд адуугаа хурдны чиглэлээр өсгөж үржүүлэх оролдлогыг хагас зуун жил тутамд хийж, зохих үр дүнд хүрч ирсэн юм.

XIX зууны хоёрдугаар хагаст дотоод шаталтын хөдөлгүүрийг зохион бүтээж хүн төрөлхтөн автомашин хөлөглөх болсон. Яг тэр үеэс адуу гэдэг амьтны хүний нийгэмд гүйцэтгэж ирсэн бүх үүрэг машинд шилжин моринд зөвхөн спортын үүрэг нь л үлджээ. Ийм болохоор Европ, Америкийн өндөр хөгжилтэй орнууд адуугаа хурдны чиглэлээр өсгөж үржүүлэх болжээ. Манайд 1907 онд анхны машин орж ирсэн, 1990-ээд оноос хойш автомашин малчин монголчуудын алхам тутмын хэрэгцээ боллоо. 

Ийм үед монголчууд бүх нийтийн жишгийг дагаж адуугаа хурдны чиглэлээр өсгөж үржүүлж байна. XX зууны эхний он жилүүдэд Хардал жанжин бэйс М.Пүрэвжав орон нутагтаа энэ ажлыг эхлүүлж, Оросын цэвэр үүлдрийн нутгийн адууны дундаас Галшарын хурдан адууг гаргаж авсан. XX зууны дунд үеэр Монголд морин завод байгуулагдаж мөн тийм аргаар амжилттай ажиллаж Жаргалантын хурдан адууг гаргаж авсан.

1966 он ЗХУ-аас зургаан азарга авчирч тэр адууг сайн сэлбээд “Тойруулгын” гэж нэршсэн хурдны хэвшлийн адууг буй болгосон. Энэ ажлыг гардан хийж, бодлогоор хэрэгжүүлсэн хүн бол малын их эмч, хурандаа Дондивын Даш юм. Тэгвэл XXI зуун гараад манай хувийн хэвшлийн залуучууд өөрсдийн хөрөнгөөр Англи, Арабын шилдэг адууг авчирч үржлийн ажил зохион байгуулж “Шинэ монгол” гэдэг хурдны хэвшлийн адууг бий болгож байна.

Одоо манай улсын наадам болон бүсийн уралдаануудад эдгээр хурдны удам хэвшлийн морьд л өнгөнд нь уралдаж байна. Галшар үүлдрийн адуу нь олон жилийн явцад нутгийн адуунд уусаж шингээд одоо үр хойч нь Сүхбаатар аймагт голлон оршиж байна. Энэ бол хаашаа ч зайлахгүй үнэн. Үүнд орон нутгийн үзлийн үүднээс хандаж янз янзын яриа гаргаад нэмэргүй.

Сүхбаатарын сайн хурдалсан адууны дээд удам угшлын нь хөөгөөд үзэхээр ихэнхдээ л 4-5 дахь үедээ Галшар болдог. Товчхон хэлэхэд энэ зөрчил тэмцэл нь гүндээ бол XX зууны эхээр үүссэн байгаа юм.

Уг нь монгол уяачид эдгээрийг хооронд зөрчилдүүлэлгүй харин ч харилцан эелдүүлээд бие биений нь сэлбээд хөгжүүлээд авах учиртай юм.

Амьдрал ч өөрөө тулган шаардаад энэ л замаар явна. Одоо “монгол адуугаараа уралдана аа” л гээд их чанга дуугарч байгаа хүмүүс бараг цөмөөрөө Англи, Араб, Буденный үүлдрийн удмын 1-2 азаргатай л болчихоод байгаа шүү дээ. Тэднийх нь эр, охин үр төл ч гарчихаад байгаа.

-“Шинэ Монгол хэвшлийн адуу үнэндээ хурдан байна, тэгэхээр тэднийг хасаад уралдвал миний морь түрүүлнэ” гэсэн дотоод санаагаа монгол адуугаараа уралдъя гэдэг “эх оронч” шошготой гарган тавьж байгаа нь хэн хүнд тодорхой харагдаад байдаг юм бэ?

-Төр засаг гэдэг маань өнөөдөр дов жалгын үзэлтэй, хээл хахуульд гаршсан хэдэн нөхөд л байна шүү дээ. Тэд энд асуудалд “улстөрчийн” байр сууринаас, “сонгуулийн” байр сууринаас л хандаад хугацаагаа элээж байна.

-Ялгах шинжлэх ухааны, хууль эрх зүйн үндэс нь ?

-Өнөөдөр “эрлийз”, монголоор нь ингэж ялгаж уралдуулна гэсэн шинжлэх ухааны үндэстэй боловсруулсан хууль, эрх зүйн баримт бичиг огт байхгүй, зөвхөн ашиг сонирхлын зөрчилтэй зарим албан тушаалтны санааны зоргоор хийсэн ганцхан заалт байхыг үгүйсгэхгүй.

Англи, Араб, Буденный үүлдрийн азарганы нэг, хоёрдугаар үеийн төлийг тусад нь уралдуулаад “эрлийз гэж нэрлээд байна. Гурав болон дөрөвдүгээр үеийнхний нь “Шинэ Монгол” гэж нэрлээд уралдуулах гэхээр нэлээдийг нь хасчихаад байна.

Ер нь бол нэгдүгээр үеийнхний нь 50, хоёрдугаар үеийнх нь 75, гуравдугаар үеийнх нь 87.5, дөрөвдүгээр үеийнх нь 94 хувь нь монгол цустай адуу болж байгаа юм шүү дээ.

Д.Даваахүүгийн “Өндөр зул”, Э.Эрдэнэчулууны “Ажнай шарга”, Б.Сандуйжавын “Дүү зээрд” эд нар чинь цөм гуравдугаар үеийнх нь шүү дээ. Хурдан, том сайхан биетэй, номхон. Эдний үр төл ч бас өндөр, хурдан. 90 гаруй хувийн монгол цустай, ёстой л “Шинэ монгол” адуу гарч байгаа юм. Би энд олны мэдэх танихыг нь ярилаа шүү дээ, цаана нь үржлийн ийм нандин шугамнууд олон байна. Тэдгээрийг яагаад ялгаад ад үзээд байдаг юм. Энд нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд спортын “азарт” монголоор “хар шар” гэдэг дээ. Энэ их нөлөөлөөд байгаа юм. Уяачид цөм “хор нь гарсан эрчүүд” байж чадахгүй байлаа.

-“Шинэ монгол” адууг улс төрийн, сонгуулийн дов жалгын өнцөг оруулан тайлбарлаж байна гэж та ярьдаг. Түүнээс гадна “Монгол адууны удмын санг мөхөөх нь ээ” гэсэн ноцтой дүгнэлт явдаг. Та судлаач хүний хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Үүнийг зөвөөр ойлгохын тулд заавал судлаач эрдэмтэн байх албагүй. Дэлхийд 60 орчим сая адуу бий гэдэг. Үүний дөрвөн сая шахам нь Монголд байна. 2018 оны тооллогоор гурван сая 938 мянган адуутай гэсэн тоо гарсан. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд жилд 200 мянга орчим уралддаг. Давхардсан тоогоор шүү. Нэг морь 2-4 удаа уралдах нь ч бий.

Улсын наадамд 2017 онд 1,500 орчим морь уралдахаар бүртгүүлээд шүдлэнгийн 77.3, дааганы 75, хязаалангийн 66, соёолонгийн 50, их насны 15, азарганы 20 хувь нь тус тус хасагдсан.

Үүгээр жишээд бодохоор уралддаг бүгд нь “Шинэ монгол” бас болчихоогүй байгаа биз дээ. За яах вэ уралддаг бүгд нь “Шинэ монгол” болчихжээ гэж бодоход л нийт монгол адууны ердөө дөрөвхөн хувь шүү дээ. Тэгэхээр монгол адуундаа “хэтэрхий хайртай” хүмүүсийн сэтгэлгээнээс би логик учир шалтгаан олж харж чаддаггүй юм. Монголчууд хэзээ ч бүх эр адуугаа уяж уралдахгүй л дээ.

-Монгол малын удмын сан ч чухал л даа?

-Тэр чухал аа. Бид чинь үхрээ дэлхийн 15 төрлийн сайн үүлдрийн үхрээр сайжруулсан шүү дээ. 1950-иад оны дунд үеэс л сычоу, семменталь, хар тарлан, шар тарлан, талын улаан, Казахын цагаан толгойт, саяхнаас ангус, лимузин гээд дэлхийн хоёр шилдэг үүлдэр орж ирлээ. 60 гаруй жил болоход монгол үхэр маань байж л байна, харин Монголын үхрийн аж ахуй эрчимжсэн.

Дэргэд маань ийм жишээ бэлэн байхад, адуун дээр болохоор “эх орончийн баг зүүх” хэрэггүй. Эрлийз адуу чанар муутай, удамшдаггүй гэсэн гэнэн яриа байдаг. Удамшдаггүй юм бол чи санаа зовоод яах вэ дээ, тэгээд л өөрөө дуусна биз. Ийм сул яриагаар хүний толгой эргүүлэх хэрэггүй, нөгөө “троллууд” гэдэг шиг. Монгол малын генетик нөөцийн тухай хуульд маш тодорхой заалт бий.

-ММСУХ уяачдын олонхоор баталсан дүрэм журмаа мөрддөг биз дээ. Ялгах талаар зохицуулсан дүрэм журам бий байлгүй?

-Нэг болон хоёрдугаар үеийн адууг ялгаад уралдаж байгаа. Тэд бол сүргийн сайжруулагчид. Сайжруулагчаа бас сорьж шалгаж тодруулж байгаа хэрэг. Үүнд уяачид 100 хувь санал нэгтэй байдаг.

Гурав, дөрвөөс цааших үеийг нь шинэ монгол гэдэг. Тэд нь ч сайхан монгол адуу болчихсон байгаа юм. Эднийг л хасна, дан монгол адуугаар уралдана гээд байгаа нь миний дээр хэлсэн “азарт”, “хар шар” болж яваад байна. Тэгээд л үүлдэрлэг байдал гэдэг багцаа баримжаагүй юм гаргаж ирээд бөөн будилаан хутгаад, хэрүүл, хэл ам үүсээд байдаг. Толгой дээр, дэл сүүл шингэн, хөл нарийн гэнэ.

Толгой нь хэдэн градусаас дээш бол өндөр гэх юм, дэл сүүл нь 1 кв см-т хэдэн ширхэг үс байвал шингэн гэх юм... Ийм тодорхой үзүүлэлтгүйгээр зөвхөн нүдэн багцаагаар хөндөж болохгүй шүү дээ. Сүүлдээ бүр тамгаар нь ялгаад байгаа, тэр буруу.

Таван жилийн өмнө Монголын уяачдын VI их хурлаас энд асуудлыг сэрвээний өндрөөр хэмжиж шийдэх шийдэл гаргасан юм. Сая нэгдүгээр сард VII их хурлаараа төлөөлөгчдийн 67.4 хувийн дэмжлэгтэйгээр сэрвээний өндрийг хэмжиж шийдэх шийдвэр давтан гаргалаа. Сэрвээний өндрөөр хэмжих нь хамгийн шулуун, маргаан будилаангүй, түс тас шийдвэр юм. Уяачид энэ талыг нь бодож дэмжиж байна. Цаашдын хөгжилд саад тотгор болохгүй юм.

Ухамсартай, соёлтой хүмүүс бол энэ шийдвэрийг дагах л даа. Даанч манай “нахальный” улстөрчид орон нутгийн болон хувийн сонирхол, ирэх сонгуулийн горьдлогодоо хөтлөгдөөд зарим хүнийг руу татаад, төрд ажиллаж байгаагаараа далайлгаад, хөгжил дэвшлийг хойш нь татаад байх юм даа, хөөрхий.

-Тэд чинь хурал хийгээд шинэ холбоо байгуулсан биз дээ?

-Төрийн сайд нээгээд, төрийн ордонд хуралдаад байгааг харахад олон нийтийн үүсгэл санаачилгаар бус төрийн зарим өндөр албан тушаалтны зүтгэл санаачилгаар болж байна гэж ойлгомоор.

Манай холбооны тэргүүлэгч, хуульч Т.Төрбат энэ талаар их бодитой дүгнэлт хийсэн ярилцлага өгсөн байна лээ.

Миний ойлгож байгаагаар бол, “Монгол адуу” нийгэмлэг гэж 30-аад жилийн өмнө нэг төрийн бус байгууллага гарч ирээд чимээгүй болсон, Харин 20 гаруй жилийн дараа дахин сэргэж байгаа юм болов уу даа. Үүсгэн байгуулагчид нь нөгөө л Даваахүү, Гомбожав, Санжаадариа, Төмөрхадуур гэх мэт. Тэднийг буруутгаад хэрэггүй, цаг үеэ, хөгжлийн төлөв хандлагаа зөв ухаараад бодитой ажил хийвэл болохгүй нь юу байх вэ. Амжилт л хүснэ.

Ер нь ММСУХ-ны бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн. 24 жил, нэг cap, тав хоногийн хугацаанд ижилхэн зорилго, чиглэлтэй бараг 10-аад холбоо нэртэй юм гарч ирж байсан, бид тэднийг ердөө ч ад үзээгүй, зөвхөн үйл ажлаараа л өрсөлдөж байсан. Зарим нь хоёрын даваанд гарч ирж байгаа юм байх аа. Тааллаараа болог, цаашаа.

-Та бол монголын эрийн гурван наадмыг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн эрхмийн нэгэн. Тэгэхлээр асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна. МҮБХ хоёр хуваагаад, бахархал болсон бөхчүүд нь хэрэлдээд байх юм. ММСУХ-ны зэрэгцээ бас хэсэг хүн бараг ижил нэртэй холбоо байгуулаад, яах гээд ч байгаа юм. Одоо сурынхан л арай хагарч бутраагүй байх шив. Энэ талаар ярианыхаа төгсгөлд таны үгийг сонсмоор байна?

-Энэ чинь цаанаа нийгмийн асар гүнзгий учир шалтгаантай юм аа. Зөвхөн морь, бөх, сур гурваасаа шалтгааныг нь эрээд хэрэггүй. Өнөөдрийн Монголын нийгмийн хямралтай л холбоотой.

Нийгмийн байгуулал солигдоод, чөлөөт эдийн засаг буюу зах зээлийн харилцаанд шилжээд ирэхээр байрнаасаа хөдөлсөн чулуу тэр дороо тогтдоггүй гэдэг л болж буй хэрэг. Энэ зайлшгүй үйл явцыг ухаарах нэгэн байхад ухаарах сэхээгүй нь бас байна. XX зууны хоёрдугаар хагаст монголчууд бид шашингүй өмчгүй байсны харгай өнөөдөр тод илэрч байна. Цөм нэг гараанаас гарсан хэр нь ээ одоо хол зөрүүтэй болжээ.

Өмчтэй болсон нэгийгээ өмчгүй хоцорсон хэсэг хараан зүхэж, атаархал хорслоо тайлж байна. Ажил нь бүтсэн нэгийгээ, ажлаа бүтээж чадаагүй нь гутаан доромжилж, уураа гаргаж байна. Шашингүй хүмүүжсэн хүмүүс чинь нүгэл буян, айж ичихийг ч мэдэхгүй. Төр нь энэ бүхнийг зохицуулах хүсэл зориг, ур чадвар мөхөс юм аа, одоохондоо.

Гэвч монгол гэдэг угсаатан үндэстэн байгаа цагт Монголын эрийн гурван наадам гэдэг нүүдэлчний соёл иргэншлийн чухал бүрэлдэхүүн хэсэг оршсоор байх болно. Ер нь Монголд ямар ч нийгэм, ямар ч төр засаг, ямар ч удирдагч байсан, тэдгээр нь дэмжсэн ч, хавчсан ч монголчуудын эрийн гурван наадам хэзээ ч унаган төрөлх мөн чанараа алдаагүй хадгалсаар улам боловсронгуй болсоор 2000 жилийн нүүр үзэж байгаа юм.

Өнөөдрийн түр зуурын бэрхшээл бол юу ч биш, монгол наадам зуу зуун жилдээ дэлгэрэн хөгжих болно.

Монгол хүний оюуны хөгжил, иргэншлийн түвшин дээшлэх тутам үндэснийхээ соёл уламжлалыг хайрлах хадгалан хөгжүүлэх хүсэл сонирхол улам ихэснэ дээ.

Алимаар ходоод, цөсөө цэвэрлэх арга
Алимаар ходоод, цөсөө цэвэрлэх арга
 
Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна
Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​