fbpx С.Амарзаяа: Тэмбүү өвчин агаар дуслын болон ахуйн замаар халддагггүй учир аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 57 секунд

С.Амарзаяа: Тэмбүү өвчин агаар дуслын болон ахуйн замаар халддагггүй учир аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөхгүй

ЭМЯ-ны Нийгмийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Амарзаяатай цаг үеийн сэдвээр ярилцлаа. 

БЗХӨ-ний дотроос манай улсад зонхилон тохиолддог нь тэмбүү. Гэхдээ хүмүүс энэ өвчний хор уршгийн талаар сайн мэддэггүй. Иймд тэмбүү өвчний өнөөгийн нөхцөл ямар түвшинд байгаа талаар ярилцъя?
-Тэмбүү нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин. Цайвар трепонем гэдэг нянгаар үүсгэгддэг. Бэлгийн замаар дамждаг 30-40 төрлийн өвчин байдгаас заг хүйтэн, тэмбүү, трихомониаз зэрэг нь зонхилон тохиолддог. Ихэвчлэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед халдварлана. Мөн эхээс урагт болон арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед халдвар дамждаг.

Ээж тэмбүүгийн халдвартай байсан эсвэл жирэмсэн үедээ тэмбүүгийн халдвар шинээр авч эмчлүүлээгүй тохиолдолд эхийн цусаар урагт дамжих аюултай.

Тэмбүү өвчний хандлагаас харвал 10 мянган хүн амд 1983-1992  онд  дунджаар 5.1, 1993-2002  онд 4.8, 2003-2012 онд 13.3, 2013-2018  онд 22.2 тохиолдол бүртгэгдэж байгаа нь 2003 оноос энэ өвчлөл эрс нэмэгдсэнийг харуулж байна. Тэр дундаа сүүлийн таван жилд бүртгэгдсэн өвчлөлийн дунджийг 1983-2002 оны дундажтай харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн. 2019 оны эхний таван сард гэхэд төрөлхийн тэмбүүгийн 29 тохиолдол бүртгэгдсэн.

-Шалтгаан нь юу байна вэ?
-Залуучуудын эрүүл мэндийн боловсрол, бэлгийн зан үйлийн төлөвшил нь энэ төрлийн өвчлөл нэмэгдэхэд нөлөөлсөн. Мөн ээж жирэмсэн байхдаа халдвар авч, түүнийгээ мэдэхгүй эсвэл эмчлүүлэхгүй байснаас хүүхэддээ халдвараа дамжуулдаг.

-Эхээс урагт халдварлах байдал хэр элбэг тохиолддог юм бэ?
-Дэлхийд жилд нэг сая орчим жирэмсэн эмэгтэй идэвхтэй хэлбэрийн тэмбүүгийн халдвартай байдаг. Төрөлхийн тэмбүүгийн улмаас жилд 200 сая хүүхэд амьгүй төрөх эсвэл нярай үедээ эндсэн байдаг. Тэмбүүгийн өвчлөл Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нэмэгдэн, төрөлхийн тэмбүүгийн өвчлөл буурахгүй байгаа.

Иймд уг өвчнөөс сэргийлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Ээж тэмбүүгийн халдвартай байсан эсвэл жирэмсэн үедээ тэмбүүгийн халдвар шинээр авч эмчлүүлээгүй тохиолдолд эхийн цусаар урагт дамжих аюултай. Иймд жирэмсний хяналтад эрт орж жирэмсэн үедээ ийлдэс судлалын шинжилгээг журмын дагуу заавал хийлгэн, өвчтэй тохиолдолд эмчилгээг бүрэн гүйцэт хийлгэх хэрэгтэй. Мөн өөрийн бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх нь тун чухал.

-Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг өрнүүлж эхэлсэн. Энэ талаар танилцуулна уу.
-Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний  хөтөлбөр”-т бэлгийн замаар  дамжих халдварыг бууруулах зорилтыг  тусгасан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа.

Ингэснээр нийт хүн ам руу чиглэсэн БЗДХ-аас сэргийлэх мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахын зэрэгцээ залуусыг үзлэг шинжилгээнд  хамруулах эрүүлжүүлэх ажлыг хийнэ. Бид өмнө нь урьдчилан сэргийлэх  чиглэлээр олон ажил зохион байгуулж ирсэн. Цаашид энэ төрлийн ажил үргэлжилнэ. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй  өвчтөний  бэлгийн хавьтагчийг  илрүүлэн тусламж үйлчилгээнд  хамруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Дахин хэлэхэд бид энэ хоёр жилийн үйл ажиллагааны хүрээнд халдварыг илрүүлэн иргэнээс ямар нэг төлбөр гаргуулалгүй нэр хаягийг нь нууцлан эмчлэх болно. Богино хугацаанд энэ өвчнөөс ангижрах боломж хүн бүрт байна.

Жилд 180 мянга гаруй эрэгтэй БЗДХ-ын кабинетаар үйлчлүүлдэг. Иймд ХЗДХЯ, БСШУСЯ, УУХҮЯ, ЗТХЯ болон бүх шатны Засаг дарга нартай хамтран оюутан залуучууд,  гар аргаар алт олборлогчид,  алсын тээврийн жолооч нар, эмзэг бүлгийн хүн ам, хорих ангийн хүмүүжигчид гээд нийт 392 мянга гаруй хүнийг тэмбүүгийн илрүүлэг шинжилгээнд хамруулж, өвчтэй бол эмчилнэ. Одоогоор жилд 22 мянга гаруй хүнийг эмчилгээнд хамруулахаар төлөвлөөд байгаа. Тэмбүү өвчний илрүүлэх үйл ажиллагаа өмнө нь ч хийгдэж байсан, өөрөөр хэлбэл тасралтгүй явагдаж байгаа.

“Тэмбүүг устгая” аян өрнөснөөс хойш эрт илрүүлэг идэвхжиж байна. ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлгээр үйлчлүүлэгсдийн тоо 35-40 хувиар нэмэгдсэн. Тэмбүүгийн оношилгоо, эмчилгээнд  шаардагдах оношлуур, эмийг аймаг дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн. Долдугаар сарын 1-ний байдлаар Өмнөговь аймгийн Гурван тэс, Хан Хонгор  сумдад бэлгийн замаар  дамжих халдвар илрүүлэх, эмчлэх бригад ажиллаа. Гурван тэс суманд 600 гаруй хүн тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдсан.

-“Тэмбүүг устгая” үйл ажиллагааг зарласанаар жуулчдад хэрхэн нөлөөлөх вэ?
-Тэмбүү өвчин бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүн, цусаар бохирдсон эмнэлгийн  багаж төхөөрөмжөөр халддаг. Орчин үед эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн чанар сайжирсан, стандартын түвшинд байгаа, ихэнхдээ нэг  удаагийн хэрэглээний зүйл хэрэглэж байгаа тул эмнэлэгийн багаж төхөөрөмжөөр халдварлах нь зогссон гэж үздэг. Тэмбүү өвчин агаар дуслын болон ахуйн замаар халддагггүй учир хүн олноор цугларсан нийтийн арга хэмжээ тэр дундаа аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөхгүй.

-Тэмбүү өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Энэ төрлийн өвчин нь бусад эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хэрэв тэмбүүгийн халдвар авсан бол 3-4 долоо хоногийн дараа анхан шатны шинж тэмдэг илэрнэ. Тэмтэрч үзэхэд хатуувтар, дугуй, зууван хэлбэртэй шархны шинж тэмдэг мэдрэгдэнэ. Мөн цавины булчирхай томорно. Өвчин хөндүүргүй. Сар орчим болоод шарх шимэгдэж арилана. 3-4 хоноод биеэр бүдэг ягаан толбо, тууралт гарна. Энэ тэмбүүгийн хоёрдугаар үе. Хэрэв эмчлүүлэээгүй тохиолдолд 5-10 жилийн дараа гуравдугаар үе шатандаа орж дотор эрхтэн, тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг аюултай. Ерөнхийдөө тэмбүү өвчин дөрвөн үе шаттай явагддаг.

-Ямар замаар халдварладаг вэ. Тэмбүү эдгэрэг өвчин үү?
-Бэлгийн болон цус цусан бүтээгдэхүүн, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, тэмбүүтэй хүний баталгаагүй, шинжлэгдээгүй цус, цусан бүтээгдэхүүнээр халдварлана. Эмчилгээгээ таслахгүй явж чадвал бүрэн эдгэрэдэг өвчин. Тухайн хүний биед тэмбүүгийн нянгийн эсрэг бие үүсдэг. Энэ уураг нь удаан шимэгддэг.

Хэрэв тэмбүүгийн халдвар авсан бол 3-4 долоо хоногийн дараа анхан шатны шинж тэмдэг илэрнэ.

Цөөн тохиолдолд 10-15 хувь нь шимэгдэхгүй үлдсэнээс зарим шинжилгээ сөрөг болохгүй үлддэг. Үүнийг халдвар байна гэж үзэхгүй, ийм хүн халдваргүй нян тээгч биш. БЗДХ- тай хүн бүр өвчнөө нуух зорилгоор эмнэлэгт очдоггүй. Шинж тэмдэг бүдэг байдгаас халдвар авснаа мэдэхгүй тохиолдол багагүй байгаа гэж мэргэжилтнүүд үздэг.

Дахин хэлэхэд бид энэ хоёр жилийн үйл ажиллагааны хүрээнд халдварыг илрүүлэн иргэнээс ямар нэг төлбөр гаргуулалгүй нэр хаягийг нь нууцлан эмчлэх болно. Богино хугацаанд энэ өвчнөөс ангижрах боломж хүн бүрт байна. Тэмбүүгээр өвчилсөн л бол заавал бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчлүүлж дахин халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй. Глобаль сангийн тусламжтайгаар тэмбүүгийн эмчидгээнд  шаардагдах эмийн тодорхой хувийг аймаг, дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төвийн БЗДХ- ын кабинетуудад өгч байгаа.

-Тэмбүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөөч
-Тэвчих, Үнэнч байх, Бэлгэвч хэрэглэх, Мансууруулах бодисоос татгалзах зэрэг зарчмыг амьдралдаа чанд мөрдөж хэрэгжүүлбэл энэ төрлийн өвчнөөр өвчлөхгүй.

-Төрөлхийн тэмбүү үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйл?
-Түрүүн хэлсэнчлэн жирэмсэн эх тэмбүү өвчтэй байсан, түүнийгээ бүрэн эмчлүүлээгүй тохиолдолд  халдвар эхийн цусаар урагт халдварлана. Тиймээс жирэмсэн эхчүүд шинжилгээ болон хяналтанд эрт орох шаардлагатй болж байгаа юм. Ингэснээр эрт илрүүлж, улмаар эмчлүүлж чадна гэсэн үг. Зөв хандлагыг төлөвшүүлж чадвал төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөхгүй шүү дээ.

-Дахин халдвар авах эрсдэлийн тухайд? 
-Эрсдэл өндөр. Учир нь эмчилгээний дараа дархлаа тогтдоггүй тул дахин халдвар авах тохиолдол бий. Иймд хувь хүн өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

Эх сурвалж: Зууны мэдээ

Эх сурвалж: 

Мэргэжлийн хяналтынхан “Экоконстракшн”-ы ичгүүргүй үйлдлүүдийн хаагуур өнгөрөөд байна вэ
Мэргэжлийн хяналтынхан “Экоконстракшн”-ы ичгүүргүй үйлдлүүдийн хаагуур өнгөрөөд байна вэ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​