fbpx Гарзаас айлгүй гаргасан “галзуу” шийдвэрийн нууц
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 52 секунд

Гарзаас айлгүй гаргасан “галзуу” шийдвэрийн нууц

Засгийн газар нууц асуудал хэлэлцжээ. Дуусангуут нууц хурлаараа юу ярьснаа зарлав. Улсын Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг няц гишгэж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргаснаа гурван сайд мэдэгдлээ. Тэр гурван сайдын царайд зөв сайхан шийдвэр гаргасны шинж огт илэрсэнгүй. Харин ч эмээж мэгдсэн царай, эргэж буцсан үгс нь тийм ч зөв сайхан юм хийгээгүйг нь илэрхийлэх мэт.

Засгийн газар хуралдаад л Улсын Дээд шүүхийн шийдвэрийг өөрчилдөг, тэнд суугаа 16 сайдын гарын үсэгтэй тогтоолоор дээрэм хийж болдог цаг үе иржээ. Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлснээр бол Дээд шүүхийн шийдвэр өмнөх Засгийн газрын шийдвэрийг л буруутгасан. Одоо өөр Засгийн газрын шийдвэр гарч байгаа нь энэ аж. Засгийн газар өөрчлөгдөх бүрт Дээд шүүхийн шийдвэрт хүртэл халдаж болдог бол, цаашилбал олон улсын гэрээ, концвенцийг хүртэл зөрчиж болдог байх нь. Тэгвэл Монгол Улс НҮБ-ын гишүүн байх эсэхээ, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн байх эсэхээ хүртэл шинэ парламент тутмаар хэлэлцүүлж байж шийддэг байвал ямар вэ. Дээрх нь нөхцөл юугаараа өөр гэж. Мөн тэрбээр Арбитрын шүүхэд хандвал хандана биз гэсэн. Тийм ээ. Тэр тохиолдолд Ц.Нямдорж сайд хохирох биш. Та бүхэн санаж байгаа бол “Хан ресурс” Монголын Засгийн газартай шүүхдэж ялаад манай улс 80 сая ам.доллар болон дөрвөн жил үргэлжилсэн Арбитрын үйл ажиллагааны турш гарсан зардал гэхчлэн нийт 106 сая ам.доллар төлөхөөр болсон.Араас нь нэг хүн Канадад очоод 70-аад сая ам.долларыг нь завшчихсаныг мэдсэн ч мэдээгүй юм шиг явдгийг энд хэлээд яахав. Гэхдээ л “Хан ресурс”-ын лицензийг хураах шийдвэр гаргасан Цөмийн энергийн газар, Засгийн газар хууль бус шийдвэр гаргасан. УИХ тэр үүргийг өгсөн буруутай ч хариуцлага хүлээгээгүй. 

Дараа нь 2016 оны гуравдугаар сард Сангийн яамнаас “АНУ болон Канад Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Сангийн сайд Б.Болор ажлын айлчлалынхаа үеэр Канадын “Хан Ресурс” компанийн төлөөлөгчидтэй уулзалт, хэлэлцээ хийж, Монгол Улсын Засгийн газар болон “Хан Ресурс” компанийн хооронд үүсээд байсан олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой бүх асуудлыг Монголын талд нэн ашигтайгаар шийдвэрлэлээ” гэсэн мэдээ тараагаад өнгөрсөн. Ямар тохиролцоонд хүрсэн гээч. 46 саяыг төлөөд үлдсэн 70 сая ам.долларыг 70 хоногийн турш өдөрт 1 сая ам.доллараар төлөх болсон. Хувиасаа биш учраас төсвийн мөнгөөр төлж байгаа нь тэр учраас тухайн үеийн болон түүний өмнөх Засгийн газар огтхон ч хариуцлага хүлээсэнгүй. Ийм явдал болдог учраас 2009 онд “Хан ресурс”-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан Засгийн газартХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж 2018 онд ХЗДХ-ийн сайдын хувиар Монголын нэгэн компанийг хохироохдоо Арбитраас даанч нэг айхгүй байгаа хэрэг. Монголын төр олон улсын гэрээ хэлцэл хийх чадамжтай байх эсэх, бизнесийн гэрээ хийх анхан шатны мэдлэгтэй эсэхээ хөрөнгө оруулагчдад харуулж байгаа зэрэг улсын нэр хүнд, татвар төлөгч иргэд байгууллагын эрх ашиг огт хамаагүй юм байна.

Засгийн газар дотроо “хуулийн зөвлөх” нь ингэж хамаагүй цамнаж байхад бусад нь “Сайдын зөв” л гэж хүлээж авсан биз. Ингэж УИХ-ын тогтоолоор улсынхаа Дээд шүүхийн шийдвэрийг төдийгүй олон улсын гэрээг хүчингүй болгож, гэрээний халдашгүй байдалд халдаж “галзуу” шийдвэр гаргахыг нь хөрөнгө оруулагчид анхааралтай харж байгаа. 

Хохирлын хувьд 2013 онд Арбитрын шүүхээс манай улсын учруулсан хохирлыг компанийн шинжээчдийн гаргасан тайланд бус ТЭЗҮ-д зарцуулсан хөрөнгийн тухайн үеийн өртгөөр тодорхойлж, 80 гаруй сая ам.долларын нөхөн олговор тавьсан байдаг. “Монголын зэс корпораци”-аас одоо Арбитрт хандахдаа 2 тэрбум ам.доллар нэхэмжлэх бололтой. Тэгвэл Арбитрын шүүх дээр Монголын Засгийн газар хоёр дахь удаагаа ялагдвал ямар хэмжээний хохирол учирч хэн төлөх вэ гэдэг хариуцлагыг эхлээд тодорхой болгох хэрэгтэй.

“Монголын зэс корпораци”-ийн зүгээс хэвлэлийн бага хурал хийлгэхдээ “Бид шахаа хийх эрх ашигт нь халдчихсан юм” гэж “буруугаа хүлээсэн” байдлыг та бүхэн анзаарсан байх. Мөн төрийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдлээ. Үнэндээ жилд нэг тендер зарлах, жилд 500 гаруй тендер зарлах хоёр өөр. Юугаараа өөр вэ гэхээр ил тод байдал, хэний эрх ашигт нийцүүлсэн бэ гэдгээрээ өөр билээ. Яагаад 15 тэрбум төгрөг хэмнэв, юунд зарцуулав гэдгээс байж ядахдаа 49 хувийг авсан мөнгийг нь төрийн мөнгө болгож үзлээ. Дэнчингийн 5 сая ам.долларыг хуйвалдааны баталгаа болгох гэж оролдсон зэргээс харахад тун тэвдсэн бололтой.

Энүүхэндээ гэхэд эзэмшдэг 51 хувиа дуурайлгаж зурсан гарын үсэгт хууртаж, хуйвалдаж алдчихаад тэвдэж байгаа улс төр, бизнесийн бүлэглэлийнхэнд 49 хувийг булааж байж л “Эрдэнэтэд төр хамаатай” болгохоос өөр арга байгаагүй болов уу. Эсвээс хэлцэл хийж байснаа огцом Засгийн газрыг хуралдуулж Дээд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэсэн шийдвэр гаргуулах ямар гээчийн түргэн авахуулах шалтаг байсан гэж? Бас болоогүй ээ, олон нийтийн толгойг эргүүлэх гэж “харилцан хамаарал бүхий” гэх “Болд төмөр ерөө гол”-ын төмөр замын Хандгайт өртөө хүртэлж төмөр замыг барих концессийг буруутгаж 240 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцааж авах гэнэ.Тэр шийдвэрийг гаргасан УИХ, Засгийн газар хэзээ ч буруутахгүйгээр зөвхөн хувийн хэвшлийнхэн, баялаг бүтээгчдийг ингэж дарамтлах шийдвэрийг зөвхөн өнөөдрийн Засгийн газар л гаргаж чадлаа. Тэдний шуналыг өнөөх “шахаа” нь татав уу, өдрөөс өдөрт өсч өнөөдрийн байдлаар тонн тутамд 7365 ам.долларт хүрээд байгаа зэсийн ханш хөдөлгөчихөв үү. Ямартай ч тэд энэ галзуу шийдвэрээрээ хөрөнгө оруулагчдыг үргээж чадлаа. Хувийн хэвшлийнхний хийж бүтээх урам зоригийг хугалж, ашиг олбол дээрэмдэнэ гэдэг зарчмаа ойлгуулж чадлаа. Монголтой гэрээ хийвэл нэг төр, тэр байтугай нэг намын Засгийн газар гэдгээс үл хамааран хэзээ ч буцаж булааж мэдэх эрх зүйн орчинтой. Тэр сүр хүчний дэргэд шүүх засаглалын шийдвэр нь юу ч биш гэдгийг ч ойлгууллаа. Хамгийн аймшигтай нь иргэд төлбөр,нөхөн олговрыг төлдөг учраас “Арбитрын шүүхээс айхгүй” гэдгээ харуулж дэлхийн гадна оршдог мэт авирлаж байна. Өмчийн эрхээс бүх эрх эхэлдэг нь үнэн бол Монголын төр зөвхөн “Монголын зэс корпораци”-ийн хувьд хоёр дахь удаагаа өмчид нь халдаж “Бизнесийн эрх чөлөөгүй Монгол Улс”-ыг дэлхийд зарлаж байна. Энэ цаг тоолол “Монголын зэс корпораци”-ийнхан Арбитрын шүүхэд хандсан тэр мөчөөс эхлэх биз ээ. Дахин сануулахад “Арбитрын шүүхээс айдаггүй Ц.Нямдоржийн давтан үйлдлийн хохирогч нь Монголын ард түмэн болно” гэдгийг БҮҮ МАРТ!!!

Нийтлэлч Оргилмаа

 

 

“Oгцрох болзол”
“Oгцрох болзол”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​