fbpx У.Хүрэлсүх: Шаардлагатай гэвэл цэрэг, цагдаагаа хөдөлгөе. Цэрэг, арми газар нутгаа очиж хамгаалаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 33 секунд

У.Хүрэлсүх: Шаардлагатай гэвэл цэрэг, цагдаагаа хөдөлгөе. Цэрэг, арми газар нутгаа очиж хамгаалаг

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд болон аймгуудын Засаг дарга нарт үүрэг өглөө.

Тэрбээр "Гэнэт хүйтэрвэл мөстлөг тогтоно. Газар хөлдөнө. Экологи урьдчилж таахын аргагүйгээр өөрчлөгдөж байна.

Тиймээс ялангуяа гурил, махан дээр онцгойлон анхаарч ажиллах ёстой. Энэ талаар би Ч.Улаан сайдад адбан ёсоор үүрэг даалгавар өгөөд байна. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд өөрөө толгойгоороо хариуцна гэдгийг би эртхэн хэлье. Эртхэн шиг энэ тал дээр зохицуулалтаа хийж, арга хэмжээ аваарай ХХААХҮЯамны холбогдох хүмүүс ээ. Мал нядлагаа эхлэхээс өмнө би Ерөнхий сайдын хувьд хэллээ шүү.

Дараа нь зохицуулалт хийж чадахгүй юмаа алдчихаад янз янзын тайлбар тавих шаардлага байхгүй учраас одооноос энэ асуудалд сайн анхаар.

Мөн бүтээн багуулалтын асуудал дээр шаардлага тавих хэрэгтэй байна. Орон нутгийн болон улсын бүтээн байгуулалтийн асуудлууд байна. Графикийн дагуу явах хэрэгтэй байна. Аймаг орон нутгийн дарга нар та бүхэн хариуцсан ажилдаа эзэн байх хэрэгтэй. Сахилга бат хариуцлага дэг журмыг тогтоож ажиллах хэрэгтэй байна.

Засгийн газар хоёрхон зорилт тавьсны нэг нь нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага дэг журмыг тогтоох хоёрт нь улсын эдийн засгийн уналтыг зогсоож сэргэлтийг хангах юм.

Харин энэ зорилтыг ханган хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс бол өнөөдөр энд сууж байгаа хүмүүс та бүхэн юм. Нэг дэх асуудал дээр бид онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Нийгэмд шударга ёсыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд бид хууль хяналт прокурор гэх мэт олон асуудлыг шийдэж явна. Шударга ёс гэдэг чинь нэг өдрийн дотор тогтохгүй нь ойлгомжтой ч түүнийг тогтоох ёстой хүмүүс нь дарга нар.

Газрын баялгаас авахуулаад төрийн баялгийг уландаа гишгэж ард түмнийг доромжилдог, эрх мэдлээ ашиглаж байгалийн баялгийг хууль бусаар олборлож байгаа нөхдүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Үүнийг би хүний өөрийн нам засаг ч гэж ялгалгүй маш олон удаа хэлж байна.

Монголын төрд олигархууд орж ирснээс болж Монголын төрийн үйл ажиллагаа гацаанд орж байгаа юм. Тэр олигархуудтай тэмц гэж би олон удаа хэлж байна.  Тиймээс аймаг орон нутгийнхаа олигархуудтай тэмц. Хэдэн халтар цаасан амаа үдүүлж болохгүй. Өнөөдөр олигархууд Монголын төрд орж ирснээр Монголын төр ийм гутамшигт байдалд орсон. Монгол төр мөнгөний өмнө гудайж болохгүй гэж би олон ч удаа хэлж байна.

Би шударгаар бизнес хийж байгаа баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчдээ хэлээгүй байна. Харин хууль бусаар монголын ард түмний баялгийг хулгайлж авсан олигархуудын тухай ярьж байгааг ялгаж салгаж ойлгоорой. Цаашдаа монголын төр бизнес улс төр хоёрыг салгаж хэрэгтэй байна. Энэ хоёрыг салгаж байж төр ариусна. Энийг удирдлагууд анхаарах хэрэгтэй.

Байгаль орчноо хамгаалах тал дээр ихээхэн анхаарал тавь. Тост Тосон бумбын ордыг бид яаж байж эргүүлж олж авав. Тэрийг дагаад хэд хэдэн компаниуд өнөө маргаашгүй газар ухах гээд зогсож байгаа. Үүнийг Байгаль орчны яам анхааралдаа ав. Лецензүүдийг нь цуцал. Төрд төмөр нударга байдаг гэдгийг харуулах хэрэгтэй. Энэ асуудал дээр төрийн хуулийг зөрчсөн ямар ч олигархууд бөхийдөг гэдгийг харуулах хэрэгтэй байна.

Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах ёстой. Шаардлагатай гэвэл цэрэг, цагдаагаа хөдөлгөе. Цэрэг, арми газар нутгаа очиж хамгаалаг. Хамгаалалтад авъя. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм. Эх орноо хамгаалах гэж. Тэгвэл хэдэн тонуулч нар ухаад дууслаа. Тэр Орхон голын асуудлыг хэдэн жил ярив. Таван аймгийг дамжиж явдаг Орхон гол ширгээд дууслаа. Одоо энэнд цэг тавих хэрэгтэй. Сэлэнгэ, Хүдэр, Ерөө, Орхон, Эко Алтан заамар, Тост тосон бумба, Гутайн даваа гээд газруудыг эхний ээлжинд шалга, арга хэмжээ ав. Та нар ажлаа хийцгээ. Чадахгүй бол ажлаа өг. Хийх хүн байгаа.

Ө.Энхтүвшин даргаар ажиллуулсан дөрвөн сайдтай  ажлын хэсэг гарсан. Монгол Улсад олгогдсон бүх лицензийг эргэн шалгана. Аль нь хууль ёсны, аль хууль ёсны биш гэдгийг шалгана.

Бидэнд алт хэрэгтэй юм уу экосистем хэрэгтэй юм уу. Байгалийн тогтвортой байдал, экосистемийн өмнө ямар ч дарга, хууль бөхийх ёстой. Байгалийн эсрэг хууль дүрэм, албан тушаалтан гэж байхгүй. Нийгмийн хууль байгалийн хуулийн доор байдаг. Хамгийн агуу хууль бол байгалийн хууль.

Хууль бусаар газар ухаж төнхчиж байгаа хүмүүс, олигархуудтай тэмцэх ёстой. Сумын Засаг даргад авилга өгөөд Тост тосон бумбын ордыг зогсоох гэж оролдсоныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тагнуулын дарга аа, тэр АТГ-ын даргыг дуудаж аврах хэрэгтэй. Манай өрөөнд өнөөдөр цугла. Гэмт хэргийг одоо илрүүл, шийтгэ. Ямар албан тушаалтан байх нь хамаагүй. Монгол Улсын өмнө гэмт хэрэг хийсэн бол тэр хүн ялаа эдлэх ёстой. Одоо цөмөөрөө ингэж ажиллая. Би энийг та нарт олон удаа хэлж байгаа. Одоо би ард түмний өмнө, телевизээр хэлж байна.

Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Тэмцэх хүмүүс нь та бүхэн. Шударга ёсыг тогтооход хатуу, чанга ажил дарга нар аа. Та бүхнийг дарамтлаад, амь насанд чинь занахийлээд байвал энд нэр устай нь хэл. Та нарыг хамгаална. Төр томилсон хүнээ хамгаалах үүрэгтэй. Тэр олигарх, хулгайч нараас битгий ай. Битгий худалдагд. Цаашдаа Монгол төрд олигарх, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон.

Хулгай хийнэ, хүн амины, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй" хэмээн хэллээ.

Дүүргийн удирдах ажилтны шуурхай боллоо
Дүүргийн удирдах ажилтны шуурхай боллоо
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​