fbpx С.Чинзориг: Зээлийн эргэн төлөлтөд тэтгэврийн 70 хувийг л суутгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 53 секунд

С.Чинзориг: Зээлийн эргэн төлөлтөд тэтгэврийн 70 хувийг л суутгана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ажиллахыг холбогдох хүмүүст даалгасан билээ.

Үүний дагуу өнгөрсөн баасан гарагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголбанк, арилжааны банкуудын хооронд тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ үеэр УИХ- ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГТОЙ ярилцлаа.

-Монголбанк, арилжааны банктай санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр зээлийн нөхцөлийг хэрхэн сайжруулж байна вэ?

-Шинэ Засгийн газар иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор үе шаттай ажил хийж байна. Тухайлбал, төрийн албан хаагчдад ажлын үр дүнгийн урамшуулал олгож орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. Удахгүй Засгийн газар тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гаргахаар ажиллаж байна. Өнөөдөр бид Монголбанк, ХААН, Төрийн банктай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээрээ тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах нэгдсэн ойлголтод хүрч чадлаа. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаараа энэ сарын 16-наас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг гурван функтээр бууруулж, жилийн 12 хувь болгох юм. Зээлийн хугацаа нь нэг жил байна. Мөн тэтгэврийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулна. Манай ахмадууд тэтгэвэр барьцаалсан зээл аваад эргүүлэн төлөхдөө тэтгэврээ 100 хувь зээлдээ өгдөг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр ахмадын тухайн үеийнхээ амьжиргааг хэрхэн авч явдаг нь асуудалтай байдаг.

Тиймээс арилжааны банкууд тэтгэврийн зээл олгоод, зээлийн эргэн төлөлтөд тэтгэврийнх нь 70 хувийг нь суутган тооцож, үлдсэнийг өөрт нь тэтгэвэр болгон өгч байхаар зохицуулж байна. Ингэснээр ахмадууд маань тэтгэврийнхээ 30 хувиар тухайн сарынхаа амжиргааг хэвийн аваад явах боломж бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. Нийгмийн даатгалын сангаас 381 мянган ахмад өндөр насны тэтгэвэр авч байна. Нийт ахмадын цөөнгүй хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа ахмадууд арилжааны 10 банкаар түүний дотор тэтгэвэр авагчийн 92 хувь нь ХААН болон Төрийн банкаар үйлчлүүлж байна. Нийт тэтгэвэр авагчийн 230 мянга нь 680 тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй байна. Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү хоёр өөр буюу зээлийн хугацаа нь хоёр жил бол хүү нь жилийн 18 хувь, зургаан сарын хугацаатай бол 15 хувийн хүүтэй байгаа. Үүнээс харахад ахмадууд хугацаа нь урт тэтгэврийн зээлийг илүүтэй сонирхож байгаа нь харагдсан. Тухайлбал, хугацаа нь зургаан сар, хүү нь 15 хувь байхад нийт тэтгэврийн зээл авагчийн найман хувь нь л энэ нөхцөлөөр зээл авсан байна.

-Бусад арилжааны банк ийм тогтолцоонд орох уу?

-Ахмадууд үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй. Нийт тэтгэвэр авагчийн 92 хувь нь ХААН, Төрийн банкаар үйлчлүүлж байгаа учраас нийт тэтгэвэр авагчийн дийлэнх нь үйлчлүүлж байгаа энэ хоёр банктай тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг юуны түрүүнд авч байна. Тэтгэврийн зээлийн уян хатан нөхцөл нь илүү байна гэж үзвэл тэтгэвэр авагчид өөрсдөө дээрх хоёр банкаас сонгоод үйлчлүүлэх боломж нээлттэй. Нөгөө талаар бусад арилжааны банктай энэ чиглэлээр тодорхой санал солилцох болно.

-Засгийн газраас Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн талаар үүрэг өгсөн. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

-Монголбанк, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам энэ тал дээр үүрэг хүлээж байгаа. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг мөнгөн хадгаламж хэлбэрээр ХААН болон Төрийн банкинд байршуулах асуудлыг манай яам шийдэж, дэмжлэг үзүүлнэ. Харин Монголбанк Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг мөнгөн хадгаламж хэлбэрээр арилжааны банкуудад байршуулж байгаа хөрөнгөнөөс заавал байлгах нөөцийн хөрөнгө гээд 12 хувийг нөөц санд байршуулж авч үлддэгийг больсон. Зайлшгүй Засгийн газраас тодорхой зориулалтаар тэтгэврийн зээлийн хүүг буулгах зорилгоор арилжааны банкуудад байршуулж байгаа хөрөнгө учраас ийм дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. Ийнхүү дээрх зохицуулалтуудыг хийснээрээ ахмадын нийгмийн хамгааллын асуудал сайжрах, орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэх боломж бүрдэнэ. Цаашдаа тэтгэвэр, цалин барьцаалан зээл олгодог асуудал зөв эсэхийг эргэж харах шаардлагатай байна. Бусад оронд тэтгэвэр барьцаалсан зээл олгохыг хуулиар хориглосон байдаг. Гэхдээ манайд тэтгэвэр барьцаалсан зээл бодит хэрэгцээ болоод удаан тогтсон учир шууд зогсооно гэсэн захиргаадалтын арга хэмжээ авах боломж хязгаарлагдмал байна. Цаашдаа банкуудтай шууд орлогыг нь барьцаалан зээл олгодог байх асуудлыг эргэж харах шаардлагатай гэж ярьж байгаа.

-Өмнөх нөхцөлөөр зээл авсан ахмадууд зээлийн шинэ нөхцөлд шилжин орох боломжтой юу?

-Өмнөх зээлээ төлчихөөд, шинэ нөхцөлөөр зээл авах боломжтой.

-Тэтгэврийн насыг нэмсэнтэй холбоотой иргэд дургүйцлээ илэрхийлж байна. Үүнд яамнаас ямар байр суурьтай байна вэ?

-Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг өмнөх Засгийн газар шийдвэрлэсэн. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр би “Монголд тэтгэврийн насыг нэмэх болоогүй. Дундаж наслалт өндөр хэмжээнд хүрээгүй байна” гэж байр сууриа илэрхийлж байсан. Одоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болоод уг асуудлыг судалж үзэхэд зайлшгүй эргэж харах шаардлагатай зүйл цөөнгүй байна. Нэгдүгээрт, хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гардаг иргэдийн тэтгэврийн насыг бусадтай адил зургаан сар нэмэгдүүлсэн нь оновчтой шийдвэр болж чадаагүй байна. Хоёрдугаарт, Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хууль гаргах шаардлагатай байжээ. Одоо тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлэхэд нэг онд төрсөн хоёр хүн оны эхний хагас жил, сүүлийн хагас жилд төрснөөсөө хамаарч тэтгэвэрт гарах хугацаа нь нэг жилийн зөрүүтэй болоод байгаа юм.

Тиймээс тэтгэврийн нас нэмсэн асуудлыг судалж дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн бодолтой байна. Өнгөрсөн жил тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлэх шийдвэр гаргахад УИХ- ын тогтоолд хоёр зүйл, заалтыг оруулсан.

Нэгдүгээрт, тэтгэврийн насыг нэмсэн нь иргэдийн амьжиргааны төвшин, хөдөлмөр эрхлэлтийн байдалд хэрхэн нөлөөлж байна гэдгийг Засгийн газар жил бүр судалгаа хийж УИХ-д танилцуулах заалт.

Хоёрдугаарт, тэтгэврийн насыг нэмсэн нь иргэдийн амьжиргааны төвшин хөдөлмөр эрхлэлтийн байдалд сөргөөр нөлөөлж байна гэж үзвэл хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа оруулж ирж байхыг даалгасан УИХ- ын тогтоол гаргасан. Тиймээс 2017, 2018 оны Гурван талт улсын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхдээ МҮЭХ, АОЭНХ-той хамтарч ажлын хэсэг гарган Тэтгэврийн насыг нэмсэн нь иргэдийн амьжиргааны төвшин, хөдөлмөр эрхлэлтийн байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар дүгнэлт гаргахаар нэмэлт заалт оруулсан. Үүний дагуу судалгаа хийж дүгнэлт гаргана.

-Нийгэмд 45 хүрсэн хүнд тэр бүр ажлын байр олддоггүй. Гэтэл 60, 65 нас хүрсэн хүмүүст ажлын байр олдох болов уу?

-Тэтгэврийн нас нэмэх асуудал нөгөө талаасаа хөдөлмөр эрхлэлтийн бодлоготойгоо уялдаатай. Манай улсын ажилгүйдлийн төвшин өндөр. Энэ жилийн хувьд ажилгүйдлийн төвшин 9.7 хувиас буурахгүй байх төлөвтэй байна. Залуучуудын ажилгүйдлийн төвшин өндөр байхад тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ гэдэг хөдөлмөр эрхлэлтийн бодлогод сөргөөр нөлөөлөх тал бий. Тиймээс ер нь цаашдаа тэтгэврийн нас нэмсэн асуудлаар дүгнэлт гаргаж, Засгийн газарт танилцуулна.

-Манай улс гадаадын улс оронд ажиллах хүч илгээдэг. Одоогоор хэчнээн улсад ажиллах хүч илгээж байна вэ?

-Засгийн газраас өндөр техник технологи, ур чадвар эзэмшүүлэхээр залуучуудаа ажиллах хүч, дадлагажигч гэсэн статустайгаар гадаад улсад илгээж байгаа. Үүний дагуу гурван улсад Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийг хийж байна. Өнөөдрийн байдлаар Солонгос болон Чехэд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ажиллах хүч илгээж байна. Мөн Япон улсад дадлагажигч явуулдаг. Саяхан би Япон улсад ажлын айлчлал хийж, Монголоос дадлагажигч авах санамж бичигт гарын үсэг зарсан. Өмнө нь Япон улс манайхаас дадлагажигчийг гурван жилийн хугацаатай авдаг байсан бол сая хийсэн санамж бичгийн хүрээнд дадлагажигчийн хугацааг хоёр жилээр нэмэгдүүлж тав болголоо. Тиймээс цаашдаа Япон улсад дадлагажигч гаргах асуудлыг нэлээд тодорхой болгож, илгээгч байгууллагуудыг аттестатчилах зайлшгүй шаардлага бий болсон. Үүний хүрээнд Японы Засгийн газартай хамтран байгуулсан санамж бичгийнхээ дагуу ажлаа үргэлжлүүлэн явуулна. Ер нь цаашдаа Япон улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс яамны харьяа төвийг тэнд байгуулахаар ажиллаж байна.

-БНСУ руу ажиллах хүч илгээх хэлэлцээрийн хугацаа дууссан гэх мэдээлэл байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-БНСУ руу хоёр орны хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу ажиллах хүч илгээдэг. Уг хэлэлцээрийн хугацаа дууссан. Тиймээс энэ сарын дундуур Солонгос улсын Хөдөлмөрийн яамтай ажиллах хүч илгээх санамж бичгээ сунгах чиглэлээр ажиллаж байна. Нэгдүгээр сардаа багтааж гэрээгээ сунгана. Одоогийн байдлаар Солонгост гэрээний дагуу 6000 хүн ажиллаж, амьдарч байгаа гэсэн судалгаа бий. Цаашдаа Солонгост ажиллах хүч гаргах асуудлаа нэлээд эрчимжүүлэх шаардлага байна. Гэхдээ нэг хүндрэлтэй асуудал нь Солонгост ажиллах хүчний гэрээгээр ажиллаж байгаа залуусын 30 орчим хувь нь гэрээт газраа ажиллахгүй, хууль бусаар ажиллаж байгаа хүндрэл тулгарч байна. Үүнийг хоёр Засгийн газрын хооронд ярилцаж шийдвэрлэх шаардлага бий.

М.ЭНХЦЭЦЭГ

Бонд дагасан дуулиан
Бонд дагасан дуулиан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​