fbpx Б.Индра: Зам бүрэн хатаагүй байхад нүхжилтийг нөхвөл технологийн горим алдагдаж үргүй зардал үүсдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 13 секунд

Б.Индра: Зам бүрэн хатаагүй байхад нүхжилтийг нөхвөл технологийн горим алдагдаж үргүй зардал үүсдэг

Автозамын нүхжилт замын хөдөлгөөнд ихээхэн саад учруулдаг. Нүхжилт үүсэх шалтгаан болоод хурдан хугацаанд нөхөж засах асуудлын талаар мөн үерийн ус зайлуулах шугам хоолой нийслэлийн хэмжээнд хүрэлцээтэй бий юу гэдэг асуудлаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.

-Зам талбай эвдэрч нүхжилт их үүсээд замын хөдөлгөөнд саад учруулж байгаад иргэдийн зүгээс шүүмжлэлтэй ханддаг. Үүссэн нүхжилтийг тэр дор нь яагаад засаж болдоггүй юм бэ?

Сүүлийн үед усархаг бороо их хэмжээгээр орж байна. Үүнтэй холбоотой замын эвдрэл нүхжилтийн төсөв тооцоог бид гаргаж, холбогдох удирдлагуудад мэдэгдээд яаралтай арга хэмжээ аваад ажиллаж байна. Яагаад нүжилтийг тэр дор нь засахгүй байна вэ гэхээр нэгдүгээрт бид технологийн горим алдагдуулах ёсгүй. Өнөөдөр бороо ороод  маргааш нар гарсан ч зам бүрэн хатаж амжихгүй байна. Бид эхний ээлжинд усаа соруулаад дараа нь тухайн үүссэн нүхэн эвдрэлийн хөрсийг хатахыг хүлээдэг. Хатаахгүй шууд нөхөлт хийхээр технологийн горим алдагдаад үр дүнгүй ажил болдог.  Технологийн горим алдагдуулахгүйн тулд шат дараатай ажлууд хийгддэг. Үүнийг иргэд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид маань ойлгодоггүй.

Замын нүхжилт үүсэх шалтгаануудыг дурдаач. Дан ганц борооны уснаас болж нүхжилт үүсэхгүй байх. Ер нь нийслэлийн хэмжээнд автозамын  ус зайлуулах шугам хоолой хангалттай бий юу?

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гэр хороолол руу холбоос замыг тавих бодлогыг түлхүү барьж ажиллаж байна. Энэ тавьсан зам маань өөрөө гадаргуугаар усаар зайлуулаад үерийн ус нь урсах ёстой. Гэтэл иргэн, аж ахуйн нэгжүүд маань хууль бусаар дур мэдэж үйл ажиллагаа эрхлэхдээ гуу жалгыг хог шороогоор дүүргэх, эсхүл нягтаршилт үүсгэх, үерийн ус урсах голдрилыг өөрчлөх зэрэг асуудлууд их гардаг. Үерийн усыг авто зам руу орох цаашлаад ус зайлуулах шугам хоолойг хог шороогоор дүүргэж ус зайлуулах боломжгүй болгох явдал маш их байна. Нэг ёсондоо автозамуудын үерийн ус зайлуулах шугам хоолой маш их хог шороо лаг шавраар  дүүрч усаа зайлуулах боломжгүй хүндрэлүүд их үүсэж байна. Геодизи, усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газар хамтраад 24 цагаар шуурхай арга хэмжээ аваад бөглөрч ус зайлуулах боломжгүй болсон шугам хоолойг засах, усыг соруулах зам талбайг аюулгүй болгохоор ажиллаж байна. Е март буюу Чингис зочид буудлын хэсэгт нуур шиг ус тогтож, автомашин хөвж байсан удаатай. Холбогдох албаныхан тухайн хэсэгт шугам хоолойг өргөтгөх засах ажлуудыг хийснээр энэ жил ус тогтохгүй байгаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас замын хөдөлгөөний ачаалал  ихтэй газруудад шугам хоолойг засах, өргөтгөх дүүрсэн хог шороо лаг шаврыг соруулах ажлуудыг эрчимтэй хийгээд явж байна.

Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотод бүтээн байгуулалт маш их өрнөж байгаа энэ үед барилгын компаниуд бараа материалаа тээвэрлэхдээ нэг дугуйн дээр жин тонны даацыг хэтрүүлснээс болж өндөр насжилттай автозамуудад дугуй мөрний ховил гарч торон хагарал үүсээд энэ нь цаашлаад бороо усанд идэгдээд нүхжилт үүсэх том шалтгаан болоод байна. Бид нүхжилт үүсэж байгаа шалтгааныг тогтоож буруутай компани, иргэн аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцдог байх зарчмаар ажиллаж байгаа.

Та барилгын компаниуд ачилт хийхдээ даац хэтрүүлснээр дугуй мөрний ховил гараад торон хагарал үүсч, нүхжилт үүсээд байна гэлээ. Энэ мэтчилэн буруу үйл ажиллагаа явуулж байгаа үерийн далан хааж барилга барих цаашлаад автозам усаар дүүрэх улсад хохирол учруулсан тохиолдолд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Саяхан Нисэх Яармагийн хэсэг Наадамчдын талбайн урд хоёр километр орчим автозамд үерийн ус бууж  усанд автсан. Үерийн ус буусан шалтгааныг олж тогтоогоод буруутай  үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжид хариуцлага ноогдуулах улмаар авто замыг өөрсдийн хөрөнгөөр засаж янзлах үүргийг Хотын Захирагч өгөөд одоо хэвийн байдалд оруулсан байгаа. Энэ мэтчилэн хэд хэдэн байршилд буруутай аж ахуйн нэгж, иргэнийг тогтоож хариуцлага тооцож өөрсдийн хөрөнгөөр нь эвдрэлийг засах тохижуулах ажлуудыг хийж байгаа. Тэгэхээр иргэд, аж ахуйн нэгжүүд маань дур мэдэж үерийн даланг шуудууг хаах голдрилыг өөрчлөхгүй байх, жалга шуудууг хогоор битгий дүүргээч ээ гэж хүсэх байна. Зохих ёсны зөвшөөрлүүдийг нь авах хэрэгтэй. Энэ мэтээс болж замын ус зайлуулах шугам хоолой хог новшоор дүүрэх битүүрэхээс авахуулаад хүндрэлүүд үүсээд байна. Автозам хаана эвдэрч нүхжилт үүссэн байна, ус тогтож байна, хаана явган хүний зам талбай эвдэрсэн байна вэ?  гэдэг асуудалд буруутай этгээдийг олж тогтоон хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна.

Шуурхай.мн 

ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ӨНГӨРӨГЧ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БАЯНХОНГОР, ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ӨНГӨРӨГЧ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БАЯНХОНГОР, ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​