Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдөр Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэх бөгөөд хууль бус, хариуцлагагүй уул уурхайн асуудлуудыг ч мөн хэлэлцэж байгаа аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх сүүлийн үед хариуцлагагүй уул уурхайтай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр "Хууль бусаар монголын ард түмний баялгийг авсан, байгаль орчин сүйтгэж буй хүмүүст төр төмөр нударгаа харуулж байна. Хууль ёсны, байгаль орчноо нөхөн сэргээдэг хариуцлагатай уул уурхайг, бизнесмэнүүдээ байнга дэмжинэ" хэмээгээд байгаа билээ.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.