fbpx Гаднын залуус малчны хотод бал сараа тэмдэглэх нь нэмэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 50 секунд

Гаднын залуус малчны хотод бал сараа тэмдэглэх нь нэмэгджээ

СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ МАЛЧНЫ ХОТНООС ЭХЭЛЖ БАЙНА

Аялал жуулчлалын оргил үе шувтрах дөхөж, бодлогын байгууллагууд Монгол Улсад зочилсон жуулчдын тоог нэгтгэж эхлээд байна. Энэ жил жуулчдын тоо өмнөх жилүүдээс харьцангуй өссөн гэх урьдчилсан таамаг бий. Монголд ирэх жуулчдын тоо болон чанарын өсөлтөд ид ачааллын үед наадамлаж байсан бодлогын байгууллагуудаас илүү жуулчдыг татаж, орлогоо нэмэгдүүлэхийн тулд эрвийх дэрвийхээрээ зүтгэж буй хувийн хэвшил, малчдын гавьяа илүү байжээ.

Жуулчдад зориулсан урлаг, соёлын арга хэмжээг зөвхөн төр зохион байгуулах үүрэгтэй гэх бэлэнчилж, хүлээсэн хандлагаа дотоодын аж ахуйн нэгжүүд өөрчилж, дор бүрнээ гадаадын зочдын сонорыг мялааж, нүдийг хужирлахаар зорьж байна. Монголын ноолуурын салбарын "Говь" хувьцаат компани өнгөрсөн сард жуулчдын улиралд зориулсан тусгай хөтөлбөр гаргаж, үндэсний язгуур урлагийн тоглолтыг өдөр бүрийн тогтмол цагт “Галлериа улаанбаатар” салбартаа толилуулжээ. Монгол үндэсний бий биелгээ, хөөмий, уртын дуу, цагаан өвгөний ёслол зэргийг багтаасан уг тоглолт “Галлериа Улаанбаатар” салбараар үйлчлүүлсэн гадаадын жуулчид төдийгүй дотоодын иргэдийн таашаалд нийцсэн байна.

Нэг айл жилд 20-30 жуулчин хүлээн авснаар иргэдийн орлого нэмэгдэж, өрхийн амьжиргааг дэмждэг.

Мөн зарим зочид буудал, зоогийн газар гадаад, дотоодын уран бүтээлчидтэй хамтран тогтмол өдрүүдэд амьд хөгжим болон урлагийн тоглолт зохион байгуулж, уран зургийн үзэсгэлэн толилуулдаг аж. Урлагаар дамжуулж үйлчлүүлэгчдийнхээ зүрх сэтгэлд хүрэхийн тулд ийм арга хэмжээ зохион байгуулдгаа бизнес эрхлэгчид хэлсэн юм. Зөвхөн нийслэлд төдийгүй орон нутгийн жуулчны баазууд ийм үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал, хөвсгөл аймагт байрлах “Агарта Резорт” бааз жазз хөгжмөөр үйлчлүүлэгчдийнхээ сонорыг мялаадаг аж.

Сонирхолтой нь, жуулчдад зориулсан баяр, наадмыг зөвхөн компаниуд хийж байна уу гэвэл үгүй. Тухайлбал, Төв аймгийн Алтанбулаг сумын 20 гаруй малчин нэгдэж, гадаадын зочдод зориулсан “хонины найр” өдөрлөг зохион байгуулжээ. Уг өдөрлөгөөр цагаан идээ боловсруулах, эсгий хийх, дээс томох зэрэг монгол малчны нэг өдрийн амьдралыг дэлгэн үзүүлдэг. Хустайн байгалийн цогцолборын хаяанд нутагладаг эдгээр малчин жилд гадаадын 400-500 жуулчин хүлээн авдаг байна.

Нэг айл жилд 20-30 жуулчин хүлээн авснаар иргэдийн орлого нэмэгдэж, өрхийн амьжиргааг дэмждэг. Иймд нэмэлт орлоготой малчид жуулчдыг татахын тулд сүүлийн арваад жил “хонины найр” хийж байгаа нь энэ. “Малчид өрхийн үйлдвэрлэл хэлбэрээр зочлох үйлчилгээ үзүүлж буй нь хөдөөгийн иргэдэд орлогын шинэ эх үүсвэр бий болгож байгаа. Цаашид менежментээ сайжруулах нь чухал гэж бодож байна” хэмээн уг өдөрлөгийг зохион байгуулагч, Төв аймгийн Алтанбулаг сумын малчин Д.Цэрэнбат ярилаа. Сүүлийн жилүүдэд гадаадын залуус малчны хотод бал сараа тэмдэглэх нь нэмэгджээ.

Аж ахуйн нэгжүүдээс гадна аймаг, орон нутаг тус бүртээ баяр наадмаар бэлэг барих болсон

Монгол малчны жирийн нэг өдөр гадаад жуулчдад ер бусын сонирхолтой санагдах нь мэдээж. Уг өдөрлөгт оролцсон зочидтой эргэн холбогдож, сэтгэгдлийг нь сонирхвол “Марзан Шаравын “Монголын нэг өдөр” зургийг хөтчөөрөө тайлбарлуулан, үзэж байсан. Харин “хонины найр” өдөрлөгийн үеэр тэр зурагт дүрсэлсэн зүйлсийг бодитоор харах нь сайхан байсан. Монгол малчид их хөдөлмөрч болохыг ойлгосон” хэмээн Германы жуулчин Майкл Корс дурссан юм.

Аялал жуулчлалын компани, жуулчны баазууд олон улсын чанартай арга хэмжээг бие даан болон орон нутгийн засаг захиргаатай хамтран зохион байгуулах нь нэмэгдсэн. Тухайлбал, “Женко тур бюро” компани энэ оны эхний хагаст олон улсын мотоциклчдын “талын салхи” арга хэмжээг зохион байгуулж, 800 мотоциклын цуваатай 1000 орчим зочин хүлээн авчээ. Мөн “Хүннү Мюзик Фестивал” зохион байгуулснаа үйл ажиллагааны тайландаа дурдсан байна. Тэгвэл “Чингис хааны хүрээ” цогцолборт “Хуралдайн наадам-Шонхрын баяр”-ыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулж, үндэсний бахархалт шонхор шувууг нийтэд сурталчлан таниулжээ.

Аж ахуйн нэгжүүдээс гадна аймаг, орон нутаг тус бүрт бие даасан баяр наадмаар бэлэг барих болсон. Дундговь аймаг их газрын чулуу байгалийн үзэсгэлэнт газрын задгай театрт уртын 3000 дуучныг дуулуулсан бол Хөвсгөл аймаг 2000 цааны баяр тэмдэглэжээ. Ийнхүү салбарын яам, холбогдох байгууллагын гарыг харж, хийхийг хүлээлгүйгээр дотоодын аж ахуйн нэгж, орон нутгийн удирдлага тэр бүү хэл жирийн малчид хүртэл хамтран монгол уламжлалаа сурталчлан таниулж, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ханцуй шамлаад байна.

Энэ зун Засгийн газраас “Naadam night” шоу, “Улаанбаатарын үдэш” тоглолт зэрэг толилуулсан. Хэдхэн тоотой, том хэмжээний тоглолтууд нь тэр бүр жуулчдад хүрч чаддаггүй байна. Тэгвэл аж ахуйн нэгж, аймаг орон нутаг, айл өрхүүд соёлоо таниулж, орлогоо арвижуулахаар зүтгэж буй нь үзэгчдийн хамрах хүрээг нэмэгдүүлж буй аж.

Соёл урлаг бол хүн бүрт таардаг түлхүүр. Тэгвэл энэ түлхүүрээр гадаад, дотоодын зочдын сэтгэлийн утсыг хөндөж, тэдний аяллын дурсамжид амт, өнгө нэмэхээр хичээж байна. "Despacito” дуу олон нийтийн хүртээл болсноор тус уран бүтээлийн клипний зураг авалт хийсэн Пуэрто Рико улсыг зорих жуулчдын тоо 4-5 сарын дотор 50 орчим хувиар нэмэгдсэн дүн бий.

Тиймээс улс орнууд соёл урлагаараа зэвсэглэн, түүнийг таниулах төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, жуулчдыг соронз мэт татаж буй. Зургаан сая жуулчин татдаг, Индонезийн бали аралд гэхэд жилд том хэмжээний 25 баяр болдог. Тэгвэл Их Британи амьд хөгжмийн наадам, тоглолтуудаасаа жил бүр дөрвөн тэрбум фунт халаасладаг аж.

Монгол Улс ч хорвоод хосгүй урлаг соёлоороо дамжуулан жуулчдыг татаж, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаадын зорчигчдын тоо 800 мянга давсан нь өнгөрсөн оныхоос өссөн дүн болохыг үндэсний статистикийн хороо мэдээлж байгаа. Хэрэв бид ингээд төр, хувийн хэвшил, малчид, иргэд гээд бүгдээрээ хамтраад хичээвэл эх орондоо ирэх жуулчдын тоог нэмэх, ирсэн жуулчны Монголд үлдээх валютын хэмжээг өсгөхөд ойрхон байна. 

Г.Байгал

СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН ХАРВААЧ ОХИНЫ ШАГНАЛЫГ БУЦААЖ, ЭРХИЙГ НЬ ХАСНА
СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН ХАРВААЧ ОХИНЫ ШАГНАЛЫГ БУЦААЖ, ЭРХИЙГ НЬ ХАСНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​