fbpx Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 20 секунд

Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү

Төрийн ордонд уурхайчдынхаа эсрэг цэрэг, цагдаа дайчлахаар ярьж суух хойгуур дэлхийн зах зээл дээр алтны ханш сүүлийн хэдэн жил байгаагүйгээрээ таатай байна. Гадаад зах зээлийн байдал эвгүйтвэл, алт унци нь 1600 ам.доллар хүрэх магадлалтай талаар дотоод, гадаадын шинжээчид ам уралдах болж. Мөн гадаад зах зээлд өндөр савлагаа гарч буй энэ үед алтны ханш одоогийн 1500 ам.доллараас буурч шалихгүй гэх юм. Олон улсын зах зээл дээр алтны эрэлт нэмэгдсэнээр ханш нь ингэж өсөлт үзүүлсэн. Ялангуяа дэлхийн санхүүгийн бодлогыг тодорхойлж буй улсууд алтанд хамгийн их хөрөнгө хаяж байгаа нь сонирхолтой. Их гүрнүүдийн худалдааны дайн, дэлхийн эдийн засгийн удаашрал, төв банкуудын мөнгөний зөөлөн бодлогын дүнд алтны ханш ийн 1500 ам.долларт хүрсэн. Энэ үед валютын нөөцөө зузаатгаж, эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхийх хамгийн найдвартай баталгаа нь хатуу валют буюу алтны нөөцөө нэмэгдүүлэх асуудал болоод буй. Ийм бодлого баримталж буй нь эдийн засгаа эвгүйтсэн тохиолдолд хүндрэлийг тойрч гарах гэсэн бэлтгэл. Үүнийг урьдчилан таамагласан зарим орны төв банк өнгөрсөн жилээс алт худалдан авалтаа эрчимтэй нэмж эхэлсэн байна. Төв банкууд зөвхөн өнгөрсөн онд 651 тонн алт худалдан авсан нь 1971 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Дэлхийн алтны зөвлөлийн гаргасан судалгаагаар үнэт металлын хэрэглээ өнгөрсөн онд дөрвөн хувиар нэмэгдсэн нь сүүлийн долоон жилд гараагүй өсөлт аж. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл бол төв банкууд дахь алтны эрэлт 2018 онд 74 хувиар нэмэгдсэн явдал бөгөөд тус эрэлтийн хэмжээ бүх үеийн судалгааны хоёрдугаарт бичигдэх амжилт болжээ.

Учир нь 2008, 2011 онд дэлхийг хамарсан санхүү болон өрийн их хямралаас авсан хүнд цохилт дэлхийн олон орны бодлого тодорхойлогчид мартаж боломгүй том сургамж өгснөөс гадна АНУ, БНХАУ-ын худалдааны дайн дэлхийн эдийн засгийн хямрал дахин давтагдах үндэс болох вий гэсэн болгоомжлол байгаа юм. Хятадын төв банк л гэхэд өнгөрсөн долдугаар сард 10 тонн алт худалдаж авч, нийт нөөцөө 62.2 сая унци болгож өсгөсөн байна. Тус улсын төв банк арванхоёрдугаар сараас хойш тасралтгүй алт худалдаж авч байгаа бөгөөд арилжааны банкууд нь ч алтны нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байгаа аж. Дэлхийн алтны зөвлөлөөс гаргасан судалгаанаас харахад, БНХАУ-ын төв банк алтны нөөцөө энэ жилийн эхний хагаст гэхэд 374 тонноор нэмэгдүүлсэн байна. Зөвхөн БНХАУ ч бус Энэтхэг, Польш, ОХУ зэрэг дэлхийн олон орон он гарснаас хойш алтны нөөцөө эрс нэмэгдүүлээд байна. Үүнээс үүдэж шинжээчид алтны үнэ унци тутамдаа 1500 ам.долларт хүрсэн нь дөнгөж эхлэл ч байж магадгүй талаар онцолж байна. Дэлхийн хамгийн том хүчирхэг улс болох АНУ-ын Холбооны нөөцийн сан валютын нөөцийнхөө 75 хувийг алтаар бүрдүүлдэг бол Герман 69, Итали 68 хувийг шар металлаар хамгаалдаг. Харин энэ үйл явц нь гадаад, дотоодын савлагаанд хэт мэдрэг, үүнээсээ улбаалан эрсдэл өндөртэйд тооцогддог Монгол Улсын хувьд алтны нөөцдөө тулгуурлан санхүүгийн чадавхаа нэмэгдүүлэх боломж ч байж мэднэ. Гэтэл уул уурхайн салбар, тэр дундаа алт олборлогчдыг тойрсон таагүй мэдээ энэ он гарсаар тасарсангүй. Хамгийн сүүлд л гэхэд Засгийн газраас Шадар сайдаар ахлуулан ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийнхэн ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг шалгах юм байх.

Үүнээс хэдхэн хоногийн дараа Засгийн газрын тэргүүн Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Баянхонгор, Төв аймаг гэх мэт алтны шороон орд голдуу байрладаг аймгуудын уурхайнуудыг хаах үүрэг өгч харагдана лээ. Өөрөөр хэлбэл, төрөөс алт олборлогчдын амийг боох бодлого баримталж эхэлсэн гэж ойлгож болохоор үйл явдал сүүлийн хэдхэн хоногт өрнөлөө. Энэ арга хэмжээг алтны салбарын хөгжлийг олон жилээр ухраасан “Урт нэрт” хуультай жиших нэгэн ч байна. УИХ-аас 2009 онд баталсан популист гэгддэг хууль хэрэгжиж эхэлснээр 242 компани ашигт малтмлын тусгай зөвшөөрлөө төрд хураалгасан. Адаг сүүлд нь тэдэнд 222 тэрбум төгрөгийг нөхөн олговор нэрээр улсын төсвөөс гаргаж өгсөн гэдэг мэдээлэл бий. Зарим нь нөөцийнхөө хэмжээг нэмэгдүүлэн өөр газар илүү том хэмжээний лиценз авсан ч гэдэг. Үүнийг дагаад алт үйлдвэрлэл үлэмж хэмжээгээр буурч, эдийн засагт төдий чинээ цохилт өгсөн. Тоо мэдээллээс харахад, “Урт нэрт” хууль хэрэгжсэн жилүүдэд Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ түүхэн доод буюу 1993 оны үеийнх рүүгээ ухарч байжээ. Ийм муу түүх байсаар байтал одоо Монгол Улсын газар нутаг тэр чигтээ ухсан нүх болсон мэт ойлголт төрүүлж байгаа нь хэнд ашигтай юм бол. Одоогоор алтны салбарт ашиглалтын 553 лиценз байгаа гэдэг ч улсын хэмжээнд байгаа ашигт малтмалын 2945 лицензийн талбайг нийлүүлэхэд нийт газар нутгийн 5.2 хувийг эзэлж байна. Үүний тал нь харанхуй хөрөнгө оруулалт буюу хайгуулын лиценз гэж үзэхээр алтны салбарыг дагасан популизм ямар байгааг харуулна. Мөн энэ оны эхэнд УИХ-аас алтанд ногдуулах АМНАТ буюу рояалтийн хувийг нэмсэн нь алт тушаалтыг хумиад байгаа. Алтны салбарыг дэмжиж, Монголбанкин дахь валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилтоосоо ухарсан энэхүү арга хэмжээний хүрээнд алтны рояалти таван хувь, дээр нь өсөн нэмэгдэх рояалти 4-5 хувь болж, нийтдээ гурав дахин нэмэгдсэн. Улмаар аж ахуйн нэгжүүдийн зүгээс Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан байна. Төв банк оны эхний долоон сард 7.5 тн алт худалдан авсан нь өмнөх оныхоос 1.8 тонноор бага буюу 19 хувиар буурсан дүн. Алтны салбараас улсын төсөвт төвлөрүүлдэг татварын хэмжээ ч буурсан болохыг Уул уурхай, үйлдвэрийн яамнаас гаргасан тоо мэдээлэл илтгэнэ.

Яамны мэдээнд дурдсанаар эхний таван сард алт салбараас төвлөрдөг татвар, хураамж таван тэрбум төгрөг буюу 24.1 хувиар буурчээ. Уг нь 2.5 хувийн рояалти алтны салбарт том дэмжлэг болж өгсөн байдаг. Дээрх хөнгөлөлтийн дүнд Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж, сүүлийн хоёр жилд 20 тонн давсан юм. Өмнө нь “Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар”-тай холбоотойгоор алт тушаалт 15 тонноос ердөө хоёр болтлоо унаж байв. Харин рояалти татварыг 2.5 болгосон зохицуулалт хэрэгжсэнээс хойш Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2014 онд 12 тонн, 2015 онд 14.7 тонн, 2016 онд 18 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн болж тасралтгүй өссөн. Энэ хэмжээгээр Монголбанкин дахь алтны нөөц өссөн бөгөөд Монгол Улсын гадаад валютын албан нөөц жилдээ 800 сая ам.доллараар нэмэгдсэн гэсэн үг. МАН-ынхан 2016 онд эдийн засгийг сэргээх олон арга хэмжээ авсны нэг нь алтны салбарт хэрэгжсэн. Багагүй үр дүнтэй хэрэгжиж байгаа ч гэж үздэг “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны худалдан авалт 22 тоннд хүрсэн юм. Хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд, ДНБий 2.6 хувь, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн 9.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байсан нь алтны үйлдвэрлэл Монгол Улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй болохыг харуулдаг. Харин ирэх онд дуусахад нь олборлолтын хэмжээг 25 тоннд хүргэсэн байна гэж харж байлаа. Ингэж гурван жилийн хугацаанд багагүй хөрөнгө мөнгө заран алтны салбарыг дэмжсэн ч сүүлийн хэд хоног үүнийхээ эсрэг арга хэмжээг авч эхэллээ. Ямартай ч алт олборлолтыг жилд 25 тоннд хүргэж, тэрбум ам.доллар эргэлдүүлдэг салбар болгон хөгжүүлнэ гэж танилцуулж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын өөдрөг тэмүүлэл талаар болох бололтой. Монголын төр энэ удаад нэгэнт олгочихсон лицензүүдээ хоморголон хураасан тохиолдолд “68 хувийн татвар”, “Урт нэрт” хуулийн үр дагавар гэх мэт бүхэл бүтэн эдийн засгийн нэг салбараа доройтуулсан түүхээ дахин давтаж мэдэх юм. Магадгүй, хөрөнгө оруулагчдыг өмнө нь байгаагүйгээр хохироож, эдийн засагтаа өмнөхөөсөө ч хортой үр дагавар авчирч болзошгүй. Өнөөдөр дэмжинэ гэж ам гарчихаад, маргааш нь хураана, хорино гэж айлгадаг улсад хэн ч бизнес хийх билээ. Наандаж хөрөнгө оруулалт хийчихсэн бизнес эрхлэгчид Засгийн газартай шүүхдэлцэж таарна. Болж өнгөрсөн үйл явдлуудаас харахад, Засгийн газар ийм тохиолдлуудад шүүхдээд ялсан тохиолдол байдаггүй юм билээ. Зөвхөн “Урт нэрт” хуулийн хэрэгжсэн түүхийг эргэн сөхөхөд шүү.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

С.Амарсайхан: Төрийн албаны хүнд суртлыг нэн даруй зогсоож ажлын уялдаа холбоогоо нэгтгэж ажиллах хэрэгтэй
С.Амарсайхан: Төрийн албаны хүнд суртлыг нэн даруй зогсоож ажлын уялдаа холбоогоо нэгтгэж ажиллах хэрэгтэй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​