fbpx Томуугийн цартахал нь дахин дэгдэх нь тодорхой учир бэлэн байдлыг хангуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 24 секунд

Томуугийн цартахал нь дахин дэгдэх нь тодорхой учир бэлэн байдлыг хангуулна

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй "Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн" гурав дахь өдрөө үргэлжилж, дууслаа.

 Эрүүл мэндийн АСЕМ хэмээн нэрлэгддэг энэхүү зөвлөгөөн манай улсад анх удаа зохиогдсон гэдгээрээ илүү онцлогтой болж өнгөрөв. Зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцож, шаардлагатай гэсэн зөвлөмжийг гаргалаа.

Зөвлөгөөнд оролцож байгаа улс орнуудын оролцогчдын ярьж буйгаар томуу болон томуугийн цартахлаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын хийх ажил биш юм. Олон салбар байгууллагатай хамтран ажиллаж, бэлэн байдлыг хангах, олон нийт өөрсдийн эрүүл мэнддээ илүү анхаарах нь ямар нэгэн халдвар болон эрсдэл гарахаас сэргийлэх том үзүүлэлт болно гэдгийг онцлов.

 Мөн ДЭМБ болон төр засгийн зүгээс иргэдээ илүү анхаарч, гаргасан төлөвлөгөө бодлогоо дэмжиж ажиллахаас гадна ард иргэд өөрсдөө мэдлэг мэдээлэлтэй, эрүүл мэндээ хамгаалах, томуугаас урьдчилан сэргийлэх дархлаатай байх ёстой юм.

 Монгол Улсын туршлагаас бусад улс орнууд суралцаж, судалсанд баяртай байна гэв
Манайд хүйтний улирал эхэлж, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар ямар зөвлөмж гаргасан байгаа талаар
ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн мэргэжилтэн Др.Масай дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Энэ удаагийн уулзалт их онцлог байлаа. Гурав хоногийн турш ДЭМБ-ын хоёр бүс улс орнуудын Томуугийн үндэсний төвүүдийн хуралдааныг зохион байгууллаа.
2009 онд дэлхийд гарсан томуугийн цартахлын дэгдэлтээс хойш 10 жил өнгөрч байгаа учраас их онцлог хурал боллоо. Томуугийн эсрэг ямар арга хэмжээг яаж авах уу, ер нь тогтолцоогоо яаж бэхжүүлэх үү гэх мэтчилэн олон асуудлыг хэлэлцэж ярилцсан.
Зөвлөмжүүдийн хувьд сайн ярилцаж санал нэгдэв. Хуралдсан бид юун дээр санал нэгдсэн бэ гэвэл томуугийн цартахал дахин дэгдэх нь гарцаагүй. Хамгийн гол нь хэзээ, ямар цар хүрээтэй байх вэ гэдэг нь тодорхойгүй болохоос дахин сэргэн дэгдэх магадлал өндөр байна. Тийм болохоор бид үндэсний томуугийн эсрэг тогтолцоогоо маш сайн бэхжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хаа хаанаа бэлэн байдлыг сайн хангуулах хэрэгтэй байна. Үүнээс гадна бүс нутаг болон дэлхий дахины хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэж үзсэн. Эрүүл мэндийн мэдээллийг оновчтой сайн цуглуулж, цаг тухайд нь шийдвэр гаргах ёстой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Ямар ямар мэдээлэл цуглуулах вэ гэдгээ энэ хурал зөвлөгөөнөөр тодорхой ярилцсан.

Дахин нэг зүйлийг тодотгоод хэлэхэд энэхүү уулзалтыг Монголд анх удаа зохион байгуулсан нь их учиртай. Яагаад гэвэл томуугийн цартахлын эсрэг Монголын туршлага бол маш сайн жишээнд ордог. Тухайлбал, дэгдэлтийн эсрэг бэлэн байдлыг хангахдаа салбар хоорондын хамтын ажиллагааг танай улс өндөр түвшинд хөгжүүлж чадсан. Нөгөө талаараа дархлаажуултад зориулж байгаа Засгийн газрын төсвийг нэмэгдүүлж байгаа нь бусад орнуудад үлгэр жишээ үзүүлэлт боллоо. Танай улсын туршлагаас бусад орнууд судалж, суралцлаа гэж хэлж болно” гэлээ.

Өнөөдрийн зөвлөгөөний хаалтын дараа дээрх улс орнуудаас ирсэн оролцогчдын зарим нь ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцав. Тодруулбал, тус төвийн Шуурхай удирдлагын нэгжтэй нэг хэсэг нь танилцсан бол МFEMP буюу талбарын тархвар судлалын сургалтын албатай нэг хэсэг нь танилцаж, сонирхсон асуултандаа хариулт авсан бол нөгөө хэсэг нь ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

 


13 дахь удаагийн зөвлөгөөнийг эх орондоо хийж байгаа манайх нөгөө талаар эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлсэн гэж харж байгаа юм. Тухайлбал, зөвлөгөөнд оролцож байгаа оролцогчид аялал жуулчлалын энэ цаг дор гэр бүлээрээ Монгол орны байгалийн сайхныг үзэж, амрахаар ирсэн байгаа аж.

Сэвлэг үргээх болон үс засуулбал жаргал ирнэ
Сэвлэг үргээх болон үс засуулбал жаргал ирнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​