fbpx Оросын мафийг айлгаж явсан алдарт атаман Алдаржав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 11 секунд

Оросын мафийг айлгаж явсан алдарт атаман Алдаржав

Атаман гэдэг нэр томьёо Оросоос Монголд орж ирсэн үед халхын өнцөг булан бүрд нэр цуутай атаманууд олноор төрсөн байдаг.

Гэхдээ атамануудын атаман гэж алдаршсан хоёр л атаман байсны нэг нь 40 мянгатын унаган хүүхэд Алдаржав юм. Нөгөөх нь мэдээж атамануудын эцэг гэгддэг Ногоон хочит Чойлон билээ. Энэ хоёрыг яагаад атамануудын атаман гэсэн юм бэгэвэл атаманууд нэгнийдээ цуглаад хөзөр тоглож байхад гаднаас дайрч орж ирээд, бүх мөнгийг нь хуу хамж чаддаг байсан гэдэг. Тэр үеийн халаасны хулгайч дээрэмчид энэ хоёр атаманд л өдрийнхөө ашиг орлогоос байнга өгдөг байсан юм. Хуучин их дэлгүүрийн урд талыг Дэвжээ гэдэг байлаа. Энд тухайн цаг үеийн атаманууд наймаагаа ч хийдэг, архиа ч уудаг, зодооноо ч хийчихдэг тийм л газар байжээ. Алдаржав тухайн цаг үедээ атаман гэсэн сайн эрчүүдтэй бүгдтэй нь гар зөрүүлж явсан бөгөөд дараа нь гар барилцаж шил юм хувааж уугаад л сайн найзууд болдог байж. 40, 50 мянгатын хүрээллээсээ гарч хотын бүх л дүүргийн сайн эрсийг номхруулж, бас найзалж нөхөрлөж явсан юм. 120 мянгатын Итгэл, Үйлдвэр комбинатын групп Болд, микрийн Гахай Шижир, Тагтаа Бек, Хагархай Тамир, Хар Гэрэлтэй, Гочоогийн Энгэс, Гүүс Болд, Мөрөн, Паниг Батбаяр, Түвдэндоржийн Дагвачимэд гээд л нэр нөлөөтэй бүх л атамантай нөхөрлөж явсан бөгөөд Тагтаа Бек, Гахай Хашаа хоёр бол Алдаржавын баруун, зүүн гар байсан юм. Нэг ёсондоо одоогийнхоор бол менежер нь байжээ. Алдаржавт одоо тэгэх ёстой, ингэх ёстой гэдгийг зөвлөх жишээтэй. Алдаржав их дэлгүүрийн өмнөх дэвжээн дээрээс зуун төгрөгийг бол ядах юмгүй олно. Түүнд Тагтаа Бек шоронд оролгүйгээр сайхан амьдрах ёстой шүү гэж зөвлөдөг байлаа.
Алдаржав нь атамануудын дунд нэр хүндтэй, нэг ёсондоо толгойлогч ахлагч байсан юм. Тэрээр Түвдэндоржийн Дагвачимэдтэй дэвжээн дээрх наймаачдыг дээрэмдэн дарамталдаг байж. Тэдэнд дээрэмдүүлж дарамтлуулсан олон хүний санал гомдлоор цагдаа нар Алдаржав, Дагвачимэд хоёрыг баривчлах тушаал авсан байна. Энэ хэргээс зугтахын тулд Алдаржав хойд хөрш болох Орос орныг зорьсон юм. Атаман хүн тэнд мэдээж яаж зүгээр суух билээ. Алдаржав Мөрөн, хагархай Тамир нарын хамт төлөөлөгчийн газрын зочид буудалд байрладаг байлаа. Ингэхдээ тэрээр гадна дотноос ирсэн хүмүүсийг цэгцэнд нь оруулдаг үүрэгтэй байж. Тэр үед Оросын элчинд наймаа хийдэг гэх хүнд гарын нөхдүүд л цугладаг, буудалддаг, дээрэм тонуул, гэмт хэрэг, зодоон цохион байнга гардаг рецедив үе байсан гэдэг. Агсам согтуу тавьсан, эсвэл болж бүтэхгүй авир гаргасан нөхдүүдийг дор нь сургаж өгдөг байсан юм. Эд нарыг зохицууллаа гэж Төлөөлөгчийн газар Алдаржавыг 50 доллараар шагнадаг байлаа. Зодоон нүдээн болж гэмээнэ, цагдаа дуудахаас илүү Алдаржавыг дууддаг байлаа. Дандаа л Алдаржавын таньдаг хулгарууд ирж очдог байсан болохоор тэднийг загнаж зандраад бас атаманаа харуулдаг байлаа. Яармагийн гурван бүдүүн гэж дийлдэхгүй атаманууд байдаг байсан. Эд нарыг ганц Алдаржав л номхруулан дардаг байж. Москвад бол Алдаржаваас айдаг олон хүн байсан. 90-ээд оны үед Алдаржавыг Москвад ялан дийлж байх үед хотын атамануудын ихэнх нь түүн дээр очсон байдаг юм. Нэг ёсондоо Алдаржав тэнд Оросын мафи гэдэг шиг томоохон бүлэг байгуулсан байсан юм.

40 мянгатын атаман хөгжмийн зохиолч Зуундарь, Гочоогийн Энгэс хоёр Москвад Алдаржавын урилгаар очжээ. Удаан уулзаагүй хоёр найзтайгаа ёстой л нэг найрлаж цэнгэхийг үзүүлсэн байна. Эрчүүд болсон хойно уусан үедээ яаж зүгээр байх вэ. Халхын нэртэй атаманууд цугласан учраас бусадтай муудах тохиолдол бишгүй гардаг байв. Нэг орой Зуундарь согтчихоод аварга биетэй нэг оростой муудалцжээ. Тэгсэн Алдаржав хажуугаас нь "Наад муу оросоо цохиод унагачих" гэлээ. Зуундарь ч цохилоо. Нөгөө орос нь унадаггүй. Тэгтэл Алдаржав "Ингэж цохьдог юм" гээд ганц цохьтол нөгөө аварга биетэй орос чинь тэрий хадаад л унаж байсан гэдэг. Ер нь Алдаржавын цохилт үнэхээр хүчтэй , зодоон талдаа бол есөн шид нь бүрдчихсэн хүн байсан гэж түүний таньж мэдэх гар зөрөлцөж явсан эрчүүд ярьдаг билээ. Алдаржав дээр очсон хотын атаманууд амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн зорилготой очин наймаа хийдэг байсан юм. Дөнгөж Москвад очоод хөлөө олохгүй байгаа улс Алдаржав дээр л эхэлж очдог байжээ. Жишээ нь монголчууд Хятадаас авчирсан бараагаа тэдний бүлгээр дамжуулан заруулна. Тэр үед дөнгөж гадаад ертөнцтэй танилцаж байсан Ландага Батцэнгэл, Алдаржав, Мөрөн, Тамир нар дээр ирж сайхан танилцаж байсан гэдэг. 
Нэг удаа манай хотын атаманууд оросуудтай муудалцаад зодуулахын даваан дээр Төлөөлөгчийн газар ороод бүгд л ширээний ард зогсчихож. Оросууд орж ирээд зодолдох юм боллоо. Тэгтэл Алдаржав гарч ирээд тэдний урдуур ороод зогсчихсон байна. Оросууд Алдаржавыг харчихаад яаж ч чадахгүй буцаад гарч байсан гэдэг.
Ер нь хүн гэдэг эрх мэдэл хүчтэй болоод ирэхээрээ өөрөө өөрийгөө алдаж өөр хүн болдог гэдэг юм билээ. Тэр ч замаар Алдаржав явсан юм. Зул бөхөхөөрөө улам дээшээ бадардаг гэдэг шиг Алдаржав сүүлдээ их сонин болчихсон гэж ярилцдаг. Наад захын жишээ гэхэд л хоёр хүүхэдтэй эхнэрээсээ салаад, хоёр хүүхэдтэй өөр нэг хүүхэнтэй суусан юм. Мөн Монголынхоо жирийн иргэд наймаачдыг дарамтлан эд мөнгийн дээрэмддэг байсан зэрэг ёс бус үйлдэл ихэд гаргаж араатан шиг л авирлах болсонд ойр тойрныхон нь түүнээс ихэд айдаг болсон гэдэг. Орос гэдэг агуу том гүрэн манай Монгол гэдэг жижиг улсыг анх яаж эрхэндээ оруулж утсан хүүхэлдэй шиг хөдөлгөж дээрээс удирддаг байсныг бүгд мэднэ. Тиймдээ ч Москвад атамандаж хүчээ авч байсан Алдаржавыг Орос гэдэг гүрэн захиалгаар дарж авсан ч гэж ярьдаг. Түүнийг хуучин цэргийн офицер байсан хүн амины хэрэгтэй ял эдэлж байсан Шар Нэргүй гэх эр ар нуруунд нь хутгалж алсан билээ. Тэрээр Алдаржавыг санаатайгаар хутгалж алсан мөртлөө Оросын шоронд нэг их удалгүй л гараад ирсэн юм. Өнөө хүртэл атамануудын дунд дээрээс захиалгаар хийлгэсэн аллага гэж баталдаг. Шар Нэргүй шоронгоос суллагдаад Алдаржавын баруун гар байсан Тагтаа Бектэй тааралдаад "Алдаржав үхчихсэн болохоор чи хэн ч биш . Хоёулаа үзэлцэх үү" гэж томорсон байгаа юм. Энэ хэргээс удалгүй Шар Нэргүйгийн дүү нь бусдад зодуулснаасаа болон амьсгал хураасан байдаг. Мөн Шар Нэргүй Монголд Улаанбаатарт ирээд удалгүй мөн бусдын гарт онц ноцтой хэрцгийгээр алуулсан байдаг. Энэ хэргүүдийг Алдаржавын гар хөл бологсод хийсэн гэж одоог хүртэл ярьдаг билээ. Алдаржавын цогцсыг эх оронд нь авчиран нутаглуулахад 40 мянгатын гудамжинд олон хүн цуглаж, машины цуваа үүсч байсан гэдэг.

М.Энхболдын ангийнхан “Төгсч” чадах уу?
М.Энхболдын ангийнхан “Төгсч” чадах уу?
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​