fbpx ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ 53 МЯНГАН ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 37 секунд

ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ 53 МЯНГАН ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА

1921 оны ардын хувьсгалын үр дүнд монгол улс  эдийн засгийн хувьд хараат бус бүрэн эрхт орон  болсныхоо хувьд тухайн үеийн  МАХН үндэсний аж үйдвэрийг үүсгэн байгуулах, бэхжүүлэх талаар чухал арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байдаг. Тухайлбал, 1922 онд Налайхын чулуун нүүрсний уурхайг улсын болгож хотын хэрэгцээний нүүрсийг улсын хяналтан дор хангах арга хэмжээ авч, Алтанбулагийн булигаарын заводыг улсын мэдэлд шилжүүлсэн. 1926 онд Улаанбаатар хотын Туйпууны ба мод хөрөөдөх заводыг байгуулж, барилгын материал үйлдвэрлэх Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн “Монголын барилгын хоршоо”-г байгуулжээ. 1927 онд Улаанбаатар хотод Төмрийн заводыг ашиглалтанд оруулсан юм.

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын  85 жилийн түүхэн товчоон

1928 оны МАХН-ын VII их хурлын тогтоолд “... Тус улсын дотор юуны өмнө үүсгэсэн заводын зэрэг аж үйлдвэрийн дотроос эдүгээ ба ирээдүйд төдий л тус үл болох ажлыг түдгэлзүүлэн юуны өмнө малаас гарах арьс шир, ноос үс, сүү тосны зэрэг түүхий эд ба мод туйпуу боловсруулах үйлдвэр завод зэрэг ажлыг улмаар хөгжүүлэн гүйцэтгэхийг чухалчлахын дээр дотоодын ажлын хүмүүсийн гарын үйлдвэрийн ажлуудыг хоршооллуулах буюу аль дөхөм аргыг хэрэглэн, улмаар хөгжүүлэхийг хичээхээс гадна улсын доторхи бага сага ажлуудыг үйлдвэрчний эвлэл зэрэг олон газруудаас эрхлэн явуулж ашгийг нь дан ганц гадаадын этгээдэд байлгахгүйг хичээвэл зохино” гэж заажээ.

1933 онд Хатгалын ноос угаах үйлдвэрийг ашиглалтанд оруулж, үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлж улс ардын аж ахуйн хэрэгцээтэй зүйлийг аль болохоор дотооддоо үйлдвэрлэх санаачлагыг өрнүүлж аж үйлдвэрийн шинэ шинэ салбарыг амжилттай бий болгож байлаа.  Аж үйлдвэрийн комбинатыг байгуулах талаар манай засгийн газраас тавьсан хүсэлтийг ЗХУ-ын засгийн газар хүлээн авч 1930 оны хавраас эхлэн АҮК-ыг байгуулах зураг төслийг боловсруулах, хайгуул шинжилгээний ажлыг хийх, тоног төхөөрөмжийг сонгон бэлтгэх ажлыг явуулан энэ ажлыг эрхэлсэн тусгай байгууллагыг бий болгож өөрийн барилгын мэргэжилтэй ажилчид, ИТА нарыг манай оронд ирүүлж АҮК-ын барилгын ажлыг эхлэх бэлтгэлийг хангасны дараа 1931 оны 3-р сараас уг ажлыг нарийн зохион байгуулалт, тодорхой график, төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн байна.

1933 оны эхээр механик цехийг, 1933 оны эцсээр гутлын фабрикийн анхны хэсгийг, 1934 оны 2-р сард булигаарын заводыг, 1934 оны 3-р сард эсгий цэмбэний фабрик, арьс дээлийн заводыг тус тус дуусгаж ашиглалтанд оруулсан.

1934 оны 3-р сарын 26-нд Аж үйлдвэрийн комбинатыг баяр ёслолын байдалтайгаар улсын мэдэлд хүлээлгэн өгсөнөөр Монгол улсын Аж үйлдвэрийн тулгын чулуу болсон Монголын үндэсний үйлдвэрлэлийн анхны суурь тавигджээ.

1971 оны V таван жилийн төлөвлөгөөний түүхэн чухал үед АҮК 325.5 сая төгрөгийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлттэй, 102.4 хувийн бараа борлуулалттай, 103.4 хувийн экспортын төлөвлөгөө биелэлттэй, 4373 ажилчидтай, 409 ИТА, 366 туслах ажилчидтай бүгд 5148 ажилтан, албан хаагчидтай байлаа[1].

 

2018 оны байдлаар аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөгт боловсруулах салбарынх 26.4 хувь, аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт ААНБ-ын 6219 буюу 83.9 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс хөнгөн аж үйлдвэрийн салбарт нийт 2838 аж ахуй нэгж, үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

15 ба түүнээс дээш насны ажиллагчдын тоо 2018 оны байдлаар 1253.0 мянга байгаагийн 181.7 мянга буюу 14.5 хувь нь аж үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын ажиллагчдын 100.8 мянга буюу 55.5 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаагаас хөнгөн аж үйлдвэрийн салбарт 52900 хүн ажиллаж байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 25.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд нийт үйлдвэрлэлийн 33.3 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбар эзэлж байна. Хөнгөн аж үйлдвэрийн салбар 2459.8 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулжээ.

Мөн аж үйлдвэрийн салбарын нийт борлуулалт 2018 онд 18.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд нийт борлуулалтын 4.6 их наяд төгрөг буюу 24.9 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбар эзэлж байна. Нийт борлуулалтын 12.6 их наяд төгрөг буюу 68.7 хувийг гадаад зах зээлд борлуулсан бөгөөд бөгөөд гадаад борлуулалтын 2.0 их наяд төгрөг буюу 16.3 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбарын борлуулалт эзэлж байгаагаас хөнгөн аж үйлдвэрийн салбар 429.4 сая ам.долларын борлуулалт хийсэн байна.[2]

ХХААХҮЯ-аас  хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ойн хүрээнд “Монгол улсын хөнгөн аж үйлдвэрийн салбарт бүтээлч ажил өрнүүлэх, улсын зөвлөгөөн”-ийг Монгол улсын хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж цаашдын бодлого зорилт, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, салбарын хөгжилд үйлдвэрлэл эрхлэгчид, Засгийн газар холбогдох байгууллага аж ахуй нэгжийн оролцоог хангах зорилготойгоор зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэх ба 85 жилийн түүхэн хугацаанд юуг хийж бүтээсэн болон алдаа оноон дээрээ үнэлэлт дүгнэлт өгөн ирээдүйд хийж бүтээх ажлаа төлөвлөн тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөлөө.

Ё.Баатарбилэг: Нийгэм өөрчлөгдөөд байхад нэг л хөтөлбөрөөр “нүдээд” байж болохгүй
Ё.Баатарбилэг: Нийгэм өөрчлөгдөөд байхад нэг л хөтөлбөрөөр “нүдээд” байж болохгүй
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​