fbpx Лиценз зарсан нөхөр засагт чинь байна, Ерөнхий сайд аа?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 5 секунд

Лиценз зарсан нөхөр засагт чинь байна, Ерөнхий сайд аа?

Засгийн газар сүүлийн үед тун зоримог ажиллаж байна.  Уул уурхайн хэд хэдэн лицензийг цуцалж, газар нутгаа улсын хамгаалалтад авав.  Тухайлбал, энэ сарын 12-нд Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулж байсан “Сауд гоби коэл транс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах  шийдвэр гаргасан.  Түүнээс ердөө хоёр хоногийн дараа цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь очиж, компанийн  үйл ажиллагааг таслан зогсоов. Энэ нь  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн мэдлийнх гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодотгож байгаад л лизенцийг 

нь цуцалчихсан. Мөн үүний дараа  буюу ердөө маргааш нь уул  уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан.  Үүний 13 нь Архангай аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн лиценз юм. Эдгээр нь “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг компаниуд гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлсэн.

Үүнээс харахад Ерөнхий сайд маань лиценз эзэмшдэг,үйл ажиллагаа явуулдаг   улс төр, бизнесийнхэнд нэлээд хатуу хандаж эхлэх бололтой.  Тэрээр хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ ч энэ  талаар хэлсэн.  “Монголын төрд байгаа зарим нэг хүмүүс уул, ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурвантэс сумын иргэд уйлаад ярьж байгааг та бүхэн харсан байх. Тэд төрөөс юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг л хамгаалж үлдэх гэсэн. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Эх орны газар сэндийчиж, ард түмэн бухимдуулахаа боль гэсэн. Албан тушаалтнуудыг авлигалддаг байсан бол одоо ард түмнийг авлигалдах гэж оролдож байна. Ямар их шунал вэ. Тэр лицензүүдийг нь цуцлаж, Тост, Тосон бумбыг улсын тусгай хэрэгцээнд ав” хэмээсэн байдаг.

Тэгвэл Ерөнхий сайд аа, та нэг зүйлийг анзаарсан л байх даа.  Уул уурхайн лицензээ ашиглаж,  татвар төлөхгүйгээр  гадныханд чимээгүйхэн зарчихсан нөхөр танхимд тань багтдаг. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болоход нь Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудалтай холбоотойгоор хориг тавьж байсан. Гэсэн ч Ч.Хүрэлбаатар өөрийгөө хамгаалж зүтгэсээр давхар дээлтэй сайд болсон юм.  Зүй нь бол лиценз ашигласан, гадныханд зарсан  хоёрын аль аль нь л шуналтай болж таарна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийнхөө эзэмшиж байсан Бөхмөрөн сумын Хотгор шанагын нүүрсний ордыг Солонгосын төрийн өмчит компани болох “Корэйн коал” компанид зарсан гэдэг. Ч.Хүрэлбаатарын буянаар 2000 оноос хойш Увс аймгийн баруун хэсэгт солонгосчуудын нөлөө бий болж, орон нутгийн иргэдийн амьдрал ахуй нь доройтож, байгаль орчин нь химийн бодист хордон сүйдэж, мөхлийн ирмэгт ирсэн байдаг.  Энэ талаар Бөхмөрөн сумын иргэд удаа дараа мэ¬дээлэл хийж байв.  Энэхүү нүүрсний бүлэг ордод анх улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1.3  тэрбум тонн нөөцтэй болохыг нь тогтоосон байна.

Гэвч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон түүний хүмүүс ордыг стратегийн ордод оруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг даржээ. Ингэснээр одоо ордыг ердөө 68 сая тонн нөөцтэй хэмээн тогтоолгочихсон байгаа.

Энэ талаар  2017 оны  аравдугаар 30-нд ЕТГ-ын дарга З.Энхболд өгсөн ярилцлагадаа “…Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг Солонгосын компанид зарсан. Монгол Улсын үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх нийтийн өмчийг лиценз нэрээр авсан Сангийн сайдын хамаатнууд зарж л байг уу. Төрийн өмчийн нэг муу амбаарыг хүртэл дуудлагын худалдаагаар зарж мөнгийг нь Улсын төсөвт оруулдаг биз дээ.  Энэ нь ард түмний өмч байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30 гэр бүлийн нэг мөн болохыг нь харуулж байна” гэсэн байдаг.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2018 оны хоёрдугаар сарын 9-нд болсон чуулганы үеэр “Ч.Хүрэлбаатар сайдын хоёр ах нь Хотгор шанагын нүүрсний уурхайг 10 сая ам.доллараар зарсан асуудал бий. Тэд хувиа авчихсан. 30 хувь гэдэг бол долоон тэрбум гаруй төгрөг. Эх оронч дүр эсгэж уул ус, газраа худалддаг байдлыг таслан зогсоох ёстой. Хоёр төрсөн ах, туслах нь ийм наймаа хийгээд данс руу мөнгө орсон нь батлагдсан. Энэ мэт өмнө нь хийгдсэн наймаануудыг яах вэ” гэсэн байдаг.

Тус уурхайн нийт талбай нь 128.7 км.кв бөгөөд ашиглах эрх бүхий талбай дахь нөөцийн хэмжээ 109 сая тонн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа.  Зарим баримтуудаас иш татахад  2010 оны арванхоёрдугаар сард уг уурхайн хувьцааг БНСУ-ын төрийн мэдлийн компани худалдан авсан байх бөгөөд тус компанийн мэдэгдэлд “…Уурхайн нийт хувьцааны 51 хувийг 10 сая ам.доллараар худалдан авсан. Энэ уурхай нь 109 сая тонн нүүрсний нөөцтэй. Уурхайн нөөц их учир жилийн олборлолтын хэмжээ нэмэгдлээ ч 30-40 жил ашиглах боломжтой” гэсэн байдаг. Ийм л том ордын лицензийг гадныханд  зарчихсан Сангийн сайдтай билээ. Лиценз эзэмшдэг нь яах вэ, хураалгачихлаа.  Харин зарсан нөхөр Засагт чинь байна,  Ерөнхий сайд аа?

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын урьдчилсан мэдээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​