fbpx "В.Путины араас тоосны мангас айсуй"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 13 секунд

“В.Путины араас тоосны мангас айсуй“

ОХУ ын Ерөнхийлөгч В.Путин Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчлаад буцлаа. Дээд хэмжээнд олон талын түншлэлийн асуудал яригдаж чамгүй хэдэн санамж бичигт гарын үсэг зуран, гэрээ хэлцэл байгууллаа. Дэлхийн их гүрнүүдийн төрийн тэргүүн айлчилж л байдаг. Гэрээ хэлцэл хийж л байдаг, чухам ямар ажил бодитоор үлддэг билээ гээд асуудал бий. Энэ тал дээр ч иргэд олон нийт дасал болсон учраас төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь анзаарагдана. Нийгмийн нэг хэсэг нь В.Путины айлчлалд онцгой ач холбогдол өгч нааштай хандаж байна. Нөгөө хэсэг нь ямар ч үр дүн гарахгүй мэтээр ярьж байна. Нийгэм өөрөө ийм олон талтай ч хандлага өөрөө нэгийг хэлж хоёрыг өгүүлдэг жамтай. Ямартай ч дээд хэмжээнд байгуулсан гэрээ хэлцэл чухам хэзээ хэрэгжиж бодит үр дүнгээ өгөхийг мань мэт хэрхэн мэдэх билээ. Гагцхүү бодит нэгэн мэдээллийг хүргэх нь зүйн ёсны хэрэг гэж бодлоо.

Ерөнхийлөгч В.Путины айлчлалын мөрөөр буюу энэ сарын 5-ны өдөр ОХУ-ын “Спецпродукт” групп Монгол Улсад зочилж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхантай уулзах тухай дуулгалаа. Улсынхаа Ерөнхийлөгчийн зам мөрөөр мөшгин ирж байгаа нь ч цаанаа учиртай байж таарна.

Учир нь хойд хөршийн тэргүүлэгч группуудын нэг  “Спецпродукт” нь барьцалдуулагч бодис буюу тоосжилтын эсрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн гэдгийг мартаж болохгүй. ОХУ-ын Сибирт үйл ажиллагаа явуулж буй манай Тавантолгойн бүлэг орд шиг аварга том газарт энэ технологио нэвтрүүлэн тоосноос салсан туршлагаа хөрш орондоо танилцуулах бололтой. Манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн олборлолт эрчимтэй явж, энэ хэрээр байгаль орчноо сүйтгэж, иргэд олон нийт, ан амьтан, мал сүргээ хордуулах үзэгдэл газар авлаа. Үүнд нүүрлэж буй нэг том аюул нь тоосонцор тоосжилт учраас олзуурхасан хэрэг.

Ийм л чухал цаг үед “Спецпродукт” групп манай улсад ирж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь Тавантолгойн уурхайн чиглэлийн замд тоосжилт хэрээс хэтэрч, тоосжилтоос үүдэн өвчлөл байгаагаас гадна жолооч нарын үзэгдэх орчин хязгаарлагдаж аваар осол гарсаар байгааг бид бүхэн мэднэ. Тэгвэл “Спецпродукт” группын нэвтрүүлсэн энэ дэвшилтэт технологи нь тоосонцор, тоосноос салах хамгийн найдвартай, хамгийн энгийн, хамгийн хямд арга аж. Ерөөсөө уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бүх газарт тоос тоосонцорын асуудал бий, үүнээс үүдсэн өвчлөл асар их бий. Хамгийн наад зах нь Улаанбаатар, Дархан чиглэлийн зам ямар байгааг бид сайнаас сайн мэднэ.

Тэгвэл ОХУ-ын “Спецпродукт” группын нэвтрүүлсэн энэхүү барьцалдуулагч бодис нь өнөөдөр яг цаг үе, шийдлээ олсон зүйл юм байна гэдгийг харлаа. Барьцалдуулагч бодис ашиглах нь гадаргуу дээрх тоосны нарийн ширхэгийг хооронд нь барьцалдуулснаар бүдүүн ширхэгтэй болгож, барьцалдуулах замаар тоосжилт үүсгэдэггүй гадарга бий болгодог байна. Энэ барьцалдуулагч бодисыг цацах тусам гадаргууны тоос барьцалдаж улмаар хатуужилт бий болж, замын гадаргууны дэржигнүүр ч хатуу хучилттай болж тэгширдэг аж. Байгаль орчинд ээлтэй энэхүү барьцалдуулагч бодисыг цацах тусам газрын гадаргуу улам хатуурч хатуу хучилттай зам шиг болдог тухай мэргэжилтнүүд ярьж байна. Яг өнөөдөр бидэнд тулгарч буй Тавантолгой тэргүүтэн олон нүүрсний замын тэнгэрт хадсан тоосны асуудлыг гагцхүү энэ л дарж чадна гэдгийг мэргэжилтнүүд зөвлөсөөр байгаа.

Бид тоос дарах олон арга хэрэглэдэг ч ашиг тусаа өгсөн нь үгүй. Тухайлбал, усаар шүршдэг хэдий ч хуурай уур амьсгалтай газарт үр дүн тун бага. Тэгээд ч асар их усыг өндөр зардлаар ойр ойрхон хэрэглэх шаардлага тулгардаг. Тодотговол, манай уул уурхайн ажил ид өрнөж байгаа Өмнөговь аймагт бол огтхон ч үр дүнгүй. Нөгөө талаар давсны уусмал цацдаг ч тоос барих хугацааг уртасгаж, гадаргын хөрсний чийгийг нэмэгдүүлдэг бол далайн ус, магнийн болон кальцийн хлоридын давснуудыг түгээмэл хэрэглэдэг ч орчны агаарын чийгшлээс хамаардаг тул хэрэглээ нь хязгаарлагдмал. Машин механизмын эд ангиудыг хурдан зэврүүлдэг аюултай. Тоосжилтыг дарах олон арга байдгийн нэг нь хайргаар хучих. Энэ нь өртөг зардал өндөр, сул хайрга нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас тарж алга болдог тул дахин дахин хайрга асгадаг гээд шийдлээ олоогүй олон технологийг бид ашигладаг хэвээрээ.

Ямартай ч Ерөнхийлөгч В.Путины айлчлалын талаарх олон таамаг, тийм асуудлаа шийдэх болов уу гэсэн горьдлого байгаагийн цаана бидэнд тоосноосоо салах том боломж ирж байгааг алдаж болохгүй мэт. Бид тоосноос салсанаар өвчин эмгэг, хамгийн наад зах нь АСТМ өвчин, цаашилбал хорт хавдар үүсгэгч нян бүхий тоос тоосонцороос салах боломж байгааг дуулгах нь зүйн хэрэг байх. Нөгөө талаар үзэгдэх орчин хязгаарлагдсан замд аваар осол гарч эрдэнэт хүн алтан амиа алдахгүй байх гээд олон асуудал шийдэх “Спецпродукт” айсуй нь чихэнд чимэгтэй мэдээ юм. Монголчууд бид хэдий болтол уул уурхайн хөлд дарагдаж, тоосонд булуулж суух юм бэ. Зөвхөн уул уурхайн олборлолт явуулж байгаа газарт ч бус тээвэрлэлт явж байгаа бүхий л газар цөлжилт бий болж, тоосжилт бий болсооор байгаа энэ цаг үед тун чухал зүйл.

С.Баяр

Шуурхай.мн 

АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг шалгаж эхэлжээ
АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг шалгаж эхэлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​