fbpx Д.ДАВААНЯМ: “ЯВГАН ЗОРЧИГЧ БА ГАРЦ” аяны хүрээнд явганаар гэмтэх хэргийн тоо БУУРСАН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 38 секунд

Д.ДАВААНЯМ: “ЯВГАН ЗОРЧИГЧ БА ГАРЦ” аяны хүрээнд явганаар гэмтэх хэргийн тоо БУУРСАН

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогтойгоор  явганаар зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тэгвэл Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс  “Явган зорчигч гарц” арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд энэ аяны талаар болон дүүргийн нөхцөл байдлын талаар Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Даваанямтай ярилцлаа.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгооор зорчих хөдөлгөөн нэмэгдлээ. Танай дүүргийн хувьд энэ хөдөлгөөний эрчмийг бууруулах тал дээр ямар зохицуулалт хийж ажиллаж байна.

Баянгол дүүргийн хувьд дөрвөн дүүрэгтэй хил залгадаг төвийн дүүрэг. Дамжин өнгөрөх хөдөлгөөн, томоохон худалдааны төв, бар, ресторан ихтэй учир ганц хичээлийн шинэ жил ч гэлтгүй баяр ёслолын үед ч, энгийн үед ч тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөл хөдөлгөөн ихтэй байдаг.  Бидний хувьд өдөр бүр цагдаа зохицуулагч уулзвар бүр дээр хөдөлгөөнийг зохицуулан ажиллаж байна.  Үүнээс гадна хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор Баянгол дүүргээс     8–р сарын 10-аас энэ сарын 10-ны өдрийг хүртэл “Явган зорчигч ба гарц” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Уулзварт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид маань яг энэ чиглэл дээрээ түлхүү анхаарч, явган зорчигчийнхоо аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.  Дээрх нөлөөллийн  аяны хүрээнд томоохон LED дэлгэцтэй найман газартай гэрээ байгуулж, нөлөөллийн шторкийг цаг тухай бүрт нь цацаж байна. Үүнээс гадна албаны авто машинтай үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид чанга яригчаар суртал ухуулга байнга хийж ажиллаж байна. Одоогийн байдлаар тус арга хэмжээ нилээд үр дүнтэй явж байгаа. Осол аваарын дуудлага мэдээ өмнөх оны энэ үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

Төрийн алба 18 цаг гээд ажлаа зогсоодог бол цагдаа нар хөдөлгөөн хэзээ сийрнэ,  хэзээ түгжрэл гацаагүй болно тэр хүртэл ажилласаар л байдаг.

Хичээлийн шинэ жил эхэллээ. Сургууль орчмын бүсэд хүүхэд аюулгүй зорчих ёстой. Энэ тал дээр танай байгууллагаас ямар арга хэмжээг авч ажиллаж байна.

Манай дүүрэгт төрийн өмчийн 19, хувийн хувийн хэвшлийн 24 сургууль, төрийн өмчийн 36 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Сургууль орчмын бүсэд хариуцсан офицер зохицуулагч нар үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээр зохицуулагч нар маань хичээл эхлэх болон тарах цагт School police-тай хамтран хөдөлгөөний зохицуулалтыг хийж байдаг. Үүнээс гадна Баянгол дүүргийн Засаг даргын 181 дүгээр захирамж гарсан.

Үүнийхээ хүрээнд Баянгол дүүрэг дэх ЕБС, цэцэрлэг орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дээр хэлсэн сургууль, цэцэрлэгт “сургагч багш” бэлтгэсэн. Хичээлийн шинэ жил эхлэх үеэр манай хэлтсээс дээрх сургууль цэцэрлэгийн 40 гаруй сургагч багш нараа сургалтанд хамруулдаг.

Энэ багш нарын хувьд бид бүхэнтэй гүүрэн холбоотой ажилладаг. Биднээс өгсөн замын хөдөлгөөний дүрэм, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр замын хөдөлгөөний эмхэтгэл, хууль эрх зүйн актийг танилцуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тухайн сургуулийн бага ангийн багшид танилцуулж, хэрэгжилтэн дээр анхаарал тавьж ажилладаг.  Сургууль орчимд эцэг эхчүүд “School police”  болж ажилладаг. Энэ үед нь сургагч багш нар эцэг эхчүүдэд биднээс авсан зааварчилгааны дагуу  хүүхдийг тээвэрлэх, хүүхдийг гарцаар гаргах, тээврийн хэрэгслийн ингэж хааж зогсооно, хүүхэд явж байвал хэрхэн аюулгүй зорчуулах гэх мэт бүх зааварчилгааг өгч ажилладаг. Тэгэхээр сургагч багш нар маань хүүхдийг аюулгүй зорчуулах тал дээр ерөнхийдөө их том ажлыг хийж, нугалж байна гэсэн үг юм.

Arslan.mn

Дээр хэлсэнчлэн төвийн дүүргийн хувьд авто замын хөдөлгөөн ихтэй. Тэгвэл үйлдэгдэж байгаа хэргийн дийлэнхи хувийг ямар осол эзэлж байна вэ?

Баянгол дүүргийн хувьд энгийн өдөртөө 60-70 дуудлага ирдэг. Энэнээс эд материалын хохиролтой дуудлага нь 58 байх жишээтэй. Үйлдэгдэж байгаа зам тээврийн ослын хувьд мөргөлдөх, шүргэлдэх төрлийн хэргүүд гардаг. Мөн дээр хэлсэнчлэн явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй учир явганаар хөдөлгөөнд оролцож явахдаа мөргүүлэх, шүргүүлэх хэргүүд мөн их гардаг. Мөн урин дулаан цагт хороолол доторх хөдөлгөөн ихэсдэг. Бага насны хүүхэд тоглож байгаад машинд мөргүүлэх, машин доогуур орох гэх мэт хэргүүд нэмэгддэг. Хүүхдийн тоглож байгаа орчин нь замын хажууд байдаг. Тиймээс жолооч тээврийн хэрэгслээ асаагаад зорчих хөдөлгөөн хийж эхэлсэн л бол анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Хороолол доторх замд бол явган зорчигч давуу эрхтэй байдаг. Үүнийг мэдэхгүйгээс, анхаарал болгоомжоо сулруулсанаар хороолол дотор гэмтэх асуудал их гарч байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн барилга байгууламжийн 60 орчим хувь нь 2000 оноос өмнөх үеийн зогсоол муутай барилгууд. Иргэд тээврийн хэрэгслээ яг гэрийнхээ гадна, зорчих хэсгийн 1-р эгнээ юм уу замын бродюр давуулаад тавьчихдаг. Үүнтэй холбоотойгоор хороолол дунд хүүхэд гэмтэх, мөргүүлэх хэрэг гарч байна.

Тиймээс эцэг эхчүүд болон жолооч нарт хандаж хэлэхэд хүүхэддээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн бол болгоомжтой зорчих хэрэгтэйг хэлмээр байна.

Үүнээс гадна зам дээр жолооч нар эгнээ байраа буруу эзэлдэг, тэгснээс үүдэн зогс шугам давж зогсох, явган хүний гарцан дээр зогсох, бусад тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд саад учруулдаг зөрчлийг гаргадаг.  Мөн өглөө оройдоо иргэд гэрлэн дохио зөрчих, хурд хэтрүүлж замын  хөдөлгөөнд оролцдог. Зогсоогоод асуухаар хурдан шалгачих, хурдан торгочих би яараад  байна гэсэн хандлага их ажиглагддаг. Гэтэл бидний хувьд гарч болох сөрөг үр дагаврыг бууруулах зорилготойгоор л ажиллаж байгаа гэдгийг ухамсарладаггүй. Жолооч нарт хандаж хэлэхэд цагийн зохицуулалтыг маш сайн хийж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцвол бүх төрлийн осол буурах боломжтой гэдгийг хэлмээр байна.

Замын ачаалал ихэссэн эдгээр өдрүүдэд иргэдэд анхааруулж хэлэх зүйл.

Энэ жилийн хувьд нийслэл хотын хэмжээнд 35 мянган тээврийн хэрэгсэл шинээр нэмэгдсэн. Үүнийгээ дагаад замын ачаалал эрс нэмэгдсэн. Иргэд үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Өдөр ирэх тусам л авто машин нэмэгдэж байна. Гэтэл авто зам, төлөвлөлт байдгаараа л байгаад байна. Сүүлдээ ачааллыг бууруулах чиглэлээр улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь зорчуулж байна. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар дүрмээ баримтлах, үүрэг гүйцэтгэж байгаа замын цагдаагийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх, хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдээ аюулгүй зорчуулах тал дээр бид анхаарч ажиллаж байгаа учир нийт жолооч, иргэд маанд бидний ажлыг дэмжиж, ойлгож замын хөдөлгөөндөө оролцооч ээ гэж хэлмээр байна. Хүн бүр дор дороо хичээгээд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээд явбал түгжрэл гацаа үүсэхгүй.

-Ярилцсанд баярлалаа. 

Батсуурийн Батхишиг: Асуудал юунд байна буюу бидний хандлага
Батсуурийн Батхишиг: Асуудал юунд байна буюу бидний хандлага
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​