fbpx Зайсан дахь "сүнстэй" гэрүүдийг зайлуулъя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 26 секунд

Зайсан дахь “сүнстэй“ гэрүүдийг зайлуулъя

Богд хан уулын Зайсангийн амнаас Баруун, Зүүн Ширээ оргил руу авирах явган аяллын зам нээгдээд дөрвөн жил гаруйн нүүр үзжээ.

Энэ зам жилийн дөрвөн улиралд хүний хөл татардаггүй. Шилмүүст ойн цэнгэг агаар, уулын горхины хоржигнооныг Улаанбаатарынхан ийм ойрхноос мэдэрнэ гэдэг таатай хэрэг. Гагцхүү Зайсангийн аман дахь төлбөртэй, төлбөргүй хоёр авто зогсоолыг эс тооцвол тэнд явган аялагчдад зориулсан ямар нэгэн үйлчилгээ, дэд бүтэц байхгүй. Аяллын маршрут анх нээхэд тодорхой зайтай амрах цэгүүдэд байрлуулсан хэдэн сандал л үүргээ гүйцэтгэсээр байгаа. Харин уг аманд хүн шагайхаа больсон олон арван шавар гэр, гэр хэлбэрт ресторан, аялагчдыг тосч хүлээн авах зориулалттай бэсрэгхэн байшин зэрэг байгууламжууд бий. Уг аманд нэгэн цагт амралтын газар ажиллаж байсны ул мөр гэмээр юм уу даа.  

Одоо бол энэ бүхэн балгас болж орхисон. Шавар, тоосгоор барьсан гэр хэлбэрт сууцууд нь өнгө зүсээ алдаж, хаалга, цонх нь хаалттай, хавь орчинд нь халгай, шарилж сагсайгаастай. Нэг тийм ёозгүй орчин тэнд бий. Эзэд нь амралтын газраа бүр хаасан юм уу гэхээр бас тийм биш. Богд уулын модны зах дахь хэдэн монгол гэр нь энэ зун алдаг оног ажиллаж, анги хамт олноороо нийлж салхинд гарсан хүмүүс архидаж, наргиж байгаа харагддаг. Энэ нөхцөл байдлыг явган аяллаар Баруун ширээг зоригсод сайн мэднэ. Тиймээс БНН-ын дарга Б.Жаргалсайхан "Зайсангийн энэ амралтын баазыг хааж цэцэрлэгт хүрээлэн болгоё гэсэн санал иргэдээс ирсэн байна. Дэмжиж байвал like share" хэмээн фэйсбүүктээ бичжээ. Түүний энэ постыг 2,8 мянган хүн лайкдаж, 235 хүн шэйрлэснээс харахад иргэд Зайсангийн амны балгас болсон амралтын газрыг өөрчлөх нь зөв гэдэгт санал нэгдэж байгаа гэж болно. 

Уурхай дагаж бий болсон хот, тосгод удалгүй эзгүйдэж "сүнстэй хот"-ууд олноор бий болсон жишээ гадаадад бий. Түүн шиг Богдхан уулын аманд эзгүйрч мартагдсан ийм нэгэн "сүнстэй" амралтын газар бий болоод он удаж байна. Дархан цаазат уулын ам бол хэн нэгний хувийн өмч биш. Тэнд үйл ажиллагаа явуулахаар газар эзэмших зөвшөөрөл авчихаад балгас болгож хаясан бол улс газраа буцааж авах ёстой. Иргэдээс гарч буй саналыг харгалзан Зайсангийн аманд амралтын газар биш цэцэрлэгт хүрээлэн байгуулах аваас нийслэлчүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх нэг сайхан газар бий болно. Хавар, намрын улиралд Богдхан уул руу аялахаар зорьж очдог иргэд нэг нэг мод тарихад л дорхноо шинэхэн цэцэрлэгт хүрээлэн найгах бизээ. 

Зайсан дахь "сүнстэй" гэрүүдийг зайлуулъя

Эх сурвалж: eagle.mn  

Голомт банкны нэрэмжит “Тэтгэлэгт хөтөлбөр”-ийн буухиа 15 дахь жилдээ үргэлжиллээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​