fbpx Г.Занданшатарт тавьсан шаг мад
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 37 секунд

Г.Занданшатарт тавьсан шаг мад

ЗГХЭГ-ын даргын ажлыг хэлтэй, амтайхан хийж явсан Г.Занданшатар энэ оны эхээр гэнэтхэн УИХ-ын дарга болов. Энэ явдал олныг ангайлгасан. Учир нь Г.Занданшатар УИХ-ын дарга болсон нь хэний ч зүүдэнд орохооргүй явдал байсан юм.

Уг нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг М.Энхболдын дараа УИХ-ын дарга болно гэж яригдаж байлаа. Гэвч ийм л юм болсон. Ингэж 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс хойш ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга Г.Занданшатар болсон  юм.

Г.Занданшатар УИХ-ын дарга болонгуутаа ээлжит бус чуулган зарлаж, Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр шүүгч, АТГ-ын даргыг чөлөөлдөг хуулийг батлуулсан. Өнөөдөр шүүх хэврэгшиж, шүүгчид айдастай өдрүүд үргэлжилж байна. АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокурор ч ялгаа байхгүй.

Удалгүй, зургадугаар сараас УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлж эхлэв. Наадмын дараа Ерөнхийлөгч төсөл өргөн барьж, УИХ өөрсдийнхтэйгээ нийлүүлж байгаад хэлэлцсэн. Батлахын даваан дээр “…Ард нийтийн санал асуулга явуулъя” гэдэг юм яригдаад гацчихав. Бас энэхүү Ард нийтийн санал асуулгыг явуулахад, 20-30 тэрбум төгрөг зарцуулъя гэж гишүүд ярьж байна. Яг үнэндээ 20-30 тэрбум төгрөгөөр ард нийтээс асуулт асууна гэдэг явцгүй санаа юм. Ард түмэн энэ санааг дэмжихгүй байна. Тэгээд ч санал асуулга явуулахаар шийдвэл 20-30 тэрбум төгрөгөөр МАН-ын сурталчилгаа л хийгдэнэ гэсэн үг. Олон нийт үүнийг олоод харчихсан л байна.

Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан бол Г.Занданшатар түүхэн УИХ-ын дарга болох байлаа. Гэвч Ц.Нямдорж сайдын санал дэмжигдсэнээр МАН-ын бүлгийн гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах эсэхдээ эргэлзэж орхисон байгаа юм. Нэг үгээр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөлтийг МАН-ынхан өөрсдөө зогсоов. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал үндсэндээ зогсчихоод байна.

Түүнчлэн энэ бүхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар буруутай гэх хандлагыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс сүүлийн үед гаргах болсон байна. Яагаад гэвэл УИХ-аар хууль хэлэлцэх бүх ажиллагаа УИХ-ын дарга Г.Занданшатартай шууд холбоотой. Тэрээр гишүүдийнхээ ирцийг ч бүрдүүлж чадахгүй удсан. Хуралд нь ирүүлж чадахгүй байгаа дарга гишүүдээ барина гэж яагаад ч байхгүй. Тийм болохоор Үндсэн хуулийн төслийг унагасан “хэрэг”-ийг намынхан нь УИХ-ын дарга дээр тохож байх шиг байна. Тэгэхээр Г.Занданшатарын даргалсан УИХ лав Үндсэн хуулийг өөрчлөхөөргүй болж байх шиг байна.

Харин одоо УИХ-ын дарга Г.Занданшатарын өмнө тун хүнд найман сар үлдлээ. УИХ нь бүрэн бүтнээрээ 2020 оны сонгуультай золгоно гэдэг хэцүү болсон. Хэрэг түвэг, асуудал нь хүндэрсэн олон гишүүн бий. Удахгүй хэд хэдээрээ гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын санал УИХ руу хөвөрнө. Бүгдийг хамгаалаад авч үлдэнэ гэдэг УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд тун хүнд, ер нь бол чадахгүй. Ингэхгүй гээд бүрэн эрхийг нь цуцлаад явуулаад байвал УИХ-ын нийт гишүүдийн талаас илүү нь явах болно.

Хамгийн том нэг асуудал байгаа. МАН-ынхан дахиад хөлөө жийлцээд эхэлсэн. Энэ удаад өмнөх шиг хоёр тал биш, бүр гурав, дөрвөн талд үзэж байна. Засгийн газар унаж магадгүй нөхцөл үүссэн. УИХ-ын даргыг огцруулах асуудал ч бас яригдаж байна. Оронд нь очих хүний нэр яригдаж эхэлснээс харахад Г.Занданшатар гэнэт энэ албан тушаалд очсон шигээ гэнэтхэн буучихаж мэдэхээр л байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр УИХ-ыг тараах талаар дээр дооргүй ярьдаг боллоо. Энэ хандлага сүүлийн үед улам биежиж байна. Засгийн газрын зарим гишүүн хүртэл үүнийг ил цагаан хэлээд сууж байдаг болсон. Ингэж ярих шалтгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө тарьсан байгаа юм. Тэрээр 2019 оны тавдугаар сарын  24-ний чуулган дээр “…Гишүүд хариуцлага, сахилгагүй байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно. Хэн нэгний шахалтгүйгээр” гэж ярьсан. Тэр үгийг нь одоо өөрт нь хэлэх хүн цөөнгүй гарч ирж байна.

УИХ, түүний даргын хувьд ийм “саарал” өдрүүд үргэлжилж байна. Өөрөөр  хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатар журмын нөхөддөө шаг мад тавиулчихаад сууж байна. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Г.Занданшатар огцорч, аль эсвэл УИХ тарж мэднэ. Мад тавиулна гэдэг нүүдэл байхгүй гэсэн үг билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

БАРИМТ: Эх орны дайсан, ирээдүй хойчоо хорлосон урлаг, соёлын ХАР ТАМХИЧИД
БАРИМТ: Эх орны дайсан, ирээдүй хойчоо хорлосон урлаг, соёлын ХАР ТАМХИЧИД
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​