fbpx Гадаад зах зээлээс ашиг олох оновчтой гарцыг хөгжүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 3 секунд

Гадаад зах зээлээс ашиг олох оновчтой гарцыг хөгжүүлж байна

Гадаадын санхүүгийн зах зээл Монголтой харьцуулахад хэдэн зуу дахин том. Энэ хэрээр ашиг олох боломж, сонголт өргөн байдаг. Гэхдээ зөв цагтаа, зөв сонголтоо, зөв аргачлалаар хийхгүй бол бүх мөнгөө ч алдах эрсдэлтэй. Тэгвэл оновчтой сонголтыг хэзээ, хаана, хэрхэн, яаж хийх вэ? Энэ талаар бид Голомт банкны ахлах дилер Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

Яагаад заавал гадаадын санхүүгийн зах зээлийг сонирхох ёстой вэ?

Трампын эхлүүлсэн гадаад худалдааны дайн олон улсын зах зээлд газрын тосны үнийг бууруулсан нь бидний хэрэглэж буй бензиний үнийг өсгөхгүй барьж байна. Харин алтны ханшийг нэг жилийн хугацаанд 25 хувиар өсгөж, Монголбанкны гадаад валютын нөөцийг зузаатгасан нь төгрөгийн ханшийг хэт савлуулахгүй байхад багагүй хувь нэмэр оруулж байна. Гадаад худалдааны дайнаас үүдэн БНХАУ-ын Ардын банк юанийн ханшийг сулруулснаар энэ онд Монголд ам.доллар чангарсан ч юанийн ханш суларсан.

Гадаад зах зээл бидэнд шууд болон шууд бусаар нөлөөлдөг хэдэн зуу дахин том зах зээл учир түүнийг судлах, үр нөлөөг нь ашигтай байдлаар хүртэх боломжийг эрэлхийлэх нь чухал. Голомт банк нь сүүлийн жилүүдэд энэ чиглэлд анхаарал хандуулан гадаад зах зээлийг судлах шинжилгээ, судалгааны баг бүрдүүлэн ажиллаж байна.

Ашиг олох боломж хэр их байна вэ?

Гадаад зах зээлд ашиг олох боломж маш их бий. Жишээ нь, бидний сайн мэдэх Facebook компанийн хувьцааны ханш 2017 оны эхэнд 123 ам.доллар байсан бол 2017 оны эцэст 179 болж 45 хувиар өссөн байна. Эдийн засаг, улс төрийн орчин тогтвортой нөхцөлд энэ мэтчилэн хувьцаа өндөр өгөөж өгдөг. Гэхдээ нөгөө талд эрсдэл бас бий. 2018 оны эхэнд 179 байсан ханш тухайн оны эцэст 130 болж 27 хувиар буурсан. Энэ нь Трампын гадаад худалдааны дайн болон компани харилцагчдынхаа мэдээллийг алдсан, орлого, ашгийн хэмжээ нь таамагласан түвшинд хүрээгүйтэй холбоотой.

Монголчууд гадаадын санхүүгийн зах зээлд нэг үеэ бодвол их ордог болсон. Гэхдээ алдаж байгаа нь онож байгаагаасаа их байх шиг.

Форекс, хувьцаа, биткоин гээд зах зээлд оролцох үзэгдэл ихэссэн ч ашиг олсон кейс их цөөхөн. Гадаад зах зээлээс ашиг олох хүсэл, зорилго маань зөв боловч оновчтой гарцаа олж чадаагүйгээс алдагдалд ороод байна.

Оновчтой гарц нь юу вэ?

Зах зээлээс ашиг олох эсэх нь суурь ба техник шинжилгээ, арилжааны туршлага, сэтгэлзүй, цагийн менежмент гээд олон зүйлээс хамаардаг. Гадаад зах зээлд амжилт гаргахад дараах зүйлс чухал нөлөөтэй.

  1. Өөрийгөө хөгжүүлэх - Хувьцаанд хөрөнгө оруулахаасаа өмнө энэ сэдвээр оюундаа хөрөнгө оруулах.
  2. Мэдээлэл, судалгаатай байх - Аливаа зүйлсийг эхлүүлэхээсээ өмнө тухайн зүйлсийнхээ талаар мэдээлэл, судалгаа цуглуулж дүгнэлт гаргах.
  3. Эхлээд эрсдэл багатай замаар өндөр өгөөж олохыг хичээх - Юуны өмнө мөнгөө алдахгүй байх нь эхлэн суралцагчдад маш чухал.

Та бүхэн “Гибрид хадгаламж” хэмээх бүтээгдэхүүн хөгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Гадаад зах зээлийн ханштай холбосон хадгаламж гэж ойлгоод байгаа.

Голомт банкны “Гибрид хадгаламж” нь хувьцаа, түүхий эдийн ханштай уясан хадгаламж юм. Жишээ нь, би түрүүнд Facebook-ийн ханш 2017 онд 45 хувиар өссөн талаар дурьдсан. Тухайн үед Facebook-ийн гибрид хадгаламжийг 1 жилээр “ханш өсөх” таамаглалтайгаар хийсэн харилцагч 45 хувийн хүү авах байсан гэсэн үг. Харин ханш өсөөгүй, унасан байсан бол харилцагч зөвхөн хүүгээ алдах ба анх хадгалуулсан мөнгөө алдахгүй. Харин та хувьцааг нь авчихсан байсан бол 2018 онд ханш 27 хувиар буурахад анх оруулсан мөнгөө алдана шүү дээ. Дээрээс нь аливаа шийдвэр гаргалт бүрэн мэдээлэл, чанартай судалгаанд үндэслэх учиртай. Тэрхүү мэдээлэл, судалгааг манай банкны гадаад арилжааны баг гүйцэтгэж харилцагчдад танилцуулдаг.

Өөр ямар санхүүгийн хэрэгслийг санал болгож байна вэ?

Одоогийн нөхцөл байдалд хувьцааны гибрид хадгаламжаас илүүтэй алтны гибрид хадгаламж өгөөж өндөртэй байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд ханш 25 хувиар өссөн. Манай дээр алтны гибрид хадгаламжийг 6 сарын хугацаатай хийсэн харилцагчид 18%-34%-ийн хүү авсан тохиолдлууд багагүй гарлаа. Цаашид ч алтны ханштай уясан гибрид нээх нь оновчтой гэж үзэж байна.

Алтны гибрид хадгаламжийн ханш цаашид хэрхэх бол?

Яг энэ сэдвээр Голомт банкнаас энэ сарын 16-ны Даваа гаригт 15:00 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Global Investor – 2” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн онд уг арга хэмжээг анх удаа зохион байгуулж олон нийтэд зах зээлийн нөхцөл байдлын талаар, гадаад зах зээлд хэрхэн хөрөнгө оруулж ашиг орлог олох туршлагын талаар мэдээллээ хуваалцсан. Энэ онд илүү өргөн цар хүрээнд буюу “Гадаад худалдааны дайны нөлөө болон алтны ханш” сэдвээр гадны зочид төлөөлөгчдийг урьж оролцуулж байна. Данийн Саксо банкны Хятадын арилжаа хариуцсан захирал Раян Вү болон Чикагогийн Мерчант Бирж Группын итгэмжлэгдсэн илтгэгч Хенри Парк нар илтгэл тавьж хөрөнгийн зах зээл сонирхогч иргэд, харилцагчдад туршлагаасаа хуваалцах юм. Арга хэмжээ маань мэдээлэл, мэдлэгээ тэлэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд оролцохыг хүсвэл https://lp.golomtbank.com/global-investor-2 линкээр орж бүртгүүлэх юм.

Сонирхолтой сэдвээр мэдээлэл өгсөн танд баярлалаа.

“Утааны эсрэг хамтдаа тэмцэе” уриан дор сайжруулсан түлш хэрэглэхэд иргэн таны оролцоо өдөрлөгийг зохион байгууллаа
“Утааны эсрэг хамтдаа тэмцэе” уриан дор сайжруулсан түлш хэрэглэхэд иргэн таны оролцоо өдөрлөгийг зохион байгууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​