fbpx Итгэ, гэхдээ шалга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 10 секунд

Итгэ, гэхдээ шалга

-Зөвлөхөөсөө болж “онхолдсон” лидер дэлхийд ч, Монголд ч олон бий шүү, Ерөнхий сайд аа-
 
Ийм үг бий. Итгэ, гэхдээ шалга гэж. Олон лидерийн “зүрхэн тарни” болсон зарчим л даа. Үүнийг мартаад, эсвэл үл тоож яваад “онхолдсон” түүх хаа сайгүй. Дэлхийд ч, Монголд ч олон.
Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ зөвлөх эмэгтэйгээсээ болоод хэн болж дуусав аа. Монголд ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөх хийгээд хүргэнийхээ “нөлөөгөөр” унасан. Д.Арвин агсан ч амьд ахуйдаа олон жил дагасан туслахдаа матуулж, хуулийн байгууллагын үүд сахиж ихээхэн зовсон гэдэг юм. Энэ мэтээр дурдвал олоон олон.
 
Тэгвэл Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан гэдэг нөхрийн талаарх таагүй мэдээлэл байсхийгээд л дуулддаг болов.
Яг өнөөдөр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалантай холбоотой гэх газрын асуудлаар Хан-Уул дүүргийн III хорооны иргэд дуугаа хүрч болох газар хүртэл хашгирч байна. Тус хороонд дахин төлөвлөлтөөр баригдсан “Нутгийн Буян” хотхоны иргэдийн эрх ашгийг тэрээр зөрчөөд байгаа байж магадгүй ажээ.
 
Тодруулбал, “Нутгийн Буян” хотхоны нийтийн эзэмшлийн талбайд хууль зөрчиж, 12 давхар орон сууц баригдахаар газар шорооны ажил нь эхэлсэн байна.  Тэр нь барилга хоорондын зай, оршин суугчдын эрхийг зөрчиж байгааг тус хотхоныхон ярьж байна. Энэ талаар зохих байгууллагуудад мэдэгдсээр байгаа ч арга хэмжээ авдаг газар олдохгүй байгааг тэд учирлаж байна. Биднийг өчигдөр тэнд очиход “Нутгийн Буян” хотхоноос 10 гаруй метрийн зайд 12 давхар барилгын газар шорооны ажил эхэлсэн байдалтай байв. Үүнийг тус хотхоны иргэд 100 хувь эсэргүүцэж байгаа ажээ. Энэ талаар тус хотхоны оршин суугч Б.Гансүх “…Өнгөрсөн онд Хотын ерөнхий төлөвлөгөөний газарт тухайн барилгын үйл ажиллагааг эсэргүүцсэн “Нутгийн Буян” хотхоны бүх иргэдийн гарын үсэгтэй гомдол гаргасан. Гэтэл Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар бие бие рүүгээ чихээд тоолгүй өнөөдрийг хүргэлээ. Харин  барилгын ажил нь эхэлсний дараа албан бичгээр хариу ирүүлсэн. Түүндээ ажлын даалгавар буюу А төлөвлөгөө гарсан ч зураг төсөл нь батлагдаагүй байгаа гэсэн байсан. Энэ газар нь Ерөнхий сайдын зөвлөх Энх-Амгалангийнх гэдэг юм. Хэрвээ энэ барилга баригдвал манай хотхоны иргэдийн нар үзэх орчин болон замын асуудал, бусад эрх ашиг ноцтой зөрчигдөнө” гэв.
 
 
Мөн оршин суугч Ц.Дэлгэрмаа “…Хуучны 24 айлын орон сууцнууд байсан учраас ногоон байгууламж болон машины зогсоолын асуудлыг нь шийдээгүй. Дахин төлөвлөлтийн таван барилга баригдаад дуусч байна. Нэг га хүрэхгүй энэ газар 800 гаруй өрхийн хоёр мянга гаруй хүн амьдрах юм. Хэрэв энэ газарт орон сууц барих юм бол энд хүн амын нягтаршил хэрээс хэтэрч амьдрах нөхцөлгүй болно. Түүний оронд тус газарт хоёр давхар машины зогсоол барьж дээр нь цэцэрлэг, тоглоомын талбай барих нь зүйтэй” гэлээ. Тэд тэмцлээ үргэлжлүүлэн, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг даргад хандаж байгаагаа хэлж байлаа.
 
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх Б.Энх-Амгалан тэр газартай холбоотой эсэхийг мэдэхгүй юм. Иргэд л ингэж ярьцгааж байна.
Ер нь ахлах зөвлөх Б.Энх-Амгалан үе үе ингэж “дуулиан”-д холбогдоод гарч ирдэг.
 
Жил гаруйн өмнө УИХ-ын 20-30 гишүүн ЖДҮ-гийн хэрэгт холбогдоход Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн нэр тууж л явсан. Хэвлэлд нийтлэгдсэн ЖДҮ-чдийн дунд “…Б.Энх-Амгалан” гэж овог нэр нь ижил сайдыг чирээд сүйд болсныг уншигчид мартаагүй байгаа байх. Сайд нь Бямбасүрэнгийн Энх-Амгалан, зөвлөх нь Батцэнгэлийн Энх-Амгалан юм л даа.
Баримт харвал Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн гарын үсэг бүхий “Тэгшрэх гурван эрдэнэ” ХХК-иас ирүүлсэн “Титан хийц” ухаалаг тавилгын төсөлтэй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцаад салбарын яамны зүгээс бололцоотой арга хэлбэрээр дэмжих чиглэл өгсний дагуу төслийг Танд хүргүүлж байна гэсэн бичиг 2018 оны хоёрдугаар сарын 13-нд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт очсон. Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 4-нд “Мах мийт” ХХК нь Ерөнхий сайдад хандсан тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт албан бичиг илгээж байжээ. Гэвч ийм мэдээллийн дараа тайлбар мэдэгдэл гаргаад л чимээгүй болгож байв.
 
 
Уг тайлбарт “…“Тэгшрэх гурван эрдэнэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, тус компанийн захирал Г.Эрдэнэхүү “Титан хийц” тавилгын үйлдвэрийн төслөө Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөлд хамруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, дэмжлэг хүсч байсан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт төслийн танилцуулга бүхий хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн боловч энэхүү төсөл нь ЖДҮХС-гийн зээлд шалгараагүй болно. Мөн “Тэгширэх гурван эрдэнэ” нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний ахлах зөвлөх Б.Энх-Амгалан нартай ямар ч хамааралгүй компани болохыг Ерөнхий сайдын Ажлын албанаас мэдэгдэж байна” гэсэн байдаг. Харин “Мах мийт” ХХК-ийн талаар ямар нэг тайлбар хийгээгүй юм.
 
 
Түүнчлэн Засгийн газрын 2019 оын хоёрдугаар сарын 20-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлт, зөвлөмжид Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан тус банкнаас олгох зээлд нөлөөлөл үзүүлэхийг оролдсон гэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, энэ Б.Энх-Амгалан гэдэг Ерөнхий сайдын ахлах зөвлөх ажилтай нөхөр ЖДҮХС, Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдчихоод байгаа юм.
Үүнээс гадна энэ хүний орооцолдсон мэр сэр дуулддаг, батлагдаагүй мэдээлэл нэлээд бий.
Уг нь Б.Энх-Амгалан иймэрхүү хэл аманд орооцолдоод байхааргүй бэлтэй нэгэн гэдгийг АТГ-т мэдүүлдэг ХОМ-ээс нь харж болно. Тэрээр жилд 189 сая төгрөгийн өөрийн орлоготой. 1.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 1.0 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 500 сая төгрөгийн авлагтай, ийм л хүн. Бас Хятадын Кэ Юан геологи, эрэл хайгуулын ХХК-тай хамтран ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Марта Майнинг” ХХК-ийн 10 хувийг эзэмшдэг.
Шуудхан хэлэхэд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ахлах зөвлөхөө нэг “тестлээд” үзэхэд гэмгүй л байх. Оросын ерөнхийлөгч В.Путин, Хятадын удирдагч Ши Жиньпин, Америкийн ерөнхийлөгч Трамп бүгдээрээ л зөвлөхдөө маш их анхаарал тавьж, нааш нь цааш нь болгож байдаг. Жижигхэн эргэлзээ төрвөл л сольдог.
 
 
Ерөнхий сайд та улстөрчийн хувьд холын зам туулна. Ойрхон бүдэрье гэж бодохгүй байгаа нь ойлгомжтой. Мэдээж хэрэг Б.Энх-Амгалан зөвлөхтэйгээ олон давааг хамт туулсан нөхөд байж таарна. Тийм мэдээлэл ч байдаг. Гэхдээ “…Итгэ, гэхдээ шалга” гэдэг зарчмыг дагавал буруудахгүй л болов уу. Дэргэд чинь шадарлаж явсан хүмүүс асуудалд холбогдоод эхэлснийг олон нийт мартаагүй, мартахгүй.
 
 
Өнөөдөр ийм хэд хэдэн асуудалтай, магадгүй мөдхөн үүнээс олон нь ил болж мэдэх л юм. Олоны үг ортой гэдэг билээ. Хэрвээ тийм зүйл тохиолдвол тэр үед У.Хүрэлсүх та л Б.Энх-Амгалангийн өмнөөс “хар толгой”-гоороо хариуцлага хүлээж таарна.
 
 
 
Б.БАЯРЖАВХЛАН, Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Английг дууриах гэнэхэн оролдлого Монголыг сүйрэлрүү хөтөлсөөр...
Английг дууриах гэнэхэн оролдлого Монголыг сүйрэлрүү хөтөлсөөр...
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​