fbpx Олон улсын “Дурсах өдөр”-ийг зохион байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 42 секунд

Олон улсын “Дурсах өдөр”-ийг зохион байгууллаа

 

“Улаанбаатар буян” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяатай ярилцлаа.

  • Олон улсын “Дурсах өдөр” гэж юу вэ. Энэ өдрийг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ?

-Олон улсын “Дурсах өдөр”-ийн арга хэмжээг анх Өмнөд Америкийн оршуулгын холбооноос санаачилсан бөгөөд 2012 оноос тэмдэглэж эхэлсэн. Энэ өдөр хорвоог орхин одсон өвөг дээдэс, хайртай дотны хүмүүсээ дурсан санаж, өвөг дээдсийнхээ хэлсэн үг, захисан сургаалыг санан дурсаж тэдэндээ хүндэтгэл илэрхийлдэг. Жил бүрийн наймдугаар сард “Дурсах өдөр” тохиодог.

  • Олон улсын “Дурсах өдөр”-ийг ямар улс орнууд тэмдэглэж байна вэ?

-Уг өдрийг анх 2012 онд Өмнөд Америкийн улс орнуудад тэмдэглэж байсан бол жилээс жилд хүрээгээ тэлсээр байгаа. Өнөөдрийн байдлаар Аргентин, Австрали, Болив, Бразил, Чили, Канад, Колумб, Коста Рика, Эквадор, Доминикан, Савиор, Испани, АНУ,  Гватемал, Израиль, Мексик, Шинэ Зеланд, Парагвай, Доминикан, Монгол, ОХУ, Сингапур, Хятад, Өмнөд Африк, Уругвай, Вэнэсуэл зэрэг 25 улс оронд тэмдэглэж байна.

  • Олон улсын “Дурсах өдөр”-ийг улс орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Улс орон бүр “Дурсах өдөр”-ийг тухайн улс орнуудын ёс заншилтай уялдуулан янз бүрээр тэмдэглэдэг. Ихэвчлэн бурхан болоочийг нутаглуулсан газарт нь ар гэрийнхэн нь ирж тэдэндээ талархлын үгээ илэрхийлэх, сэтгэлийн үгээ бичсэн бөмбөлөг хөөргөх, мод тарих, дурсамж  ярих, тагтаа хөөргөх, зул өргөх, бага хэмжээний концерт зохион байгуулж магтан дуулах зэрэг янз бүрээр тэмдэглэдэг.

  • Монгол Улсын хувьд уг арга хэмжээг хэрхэн тэмдэглэж байна вэ?

-Манай улсад уг арга хэмжээг 2015 оноос эхлэн “Буяны зан үйлийн холбоо” ТББ санаачлан буяны үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран зохион байгуулсан. Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Бид арга хэмжээгээ жил бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд наймдугаар сард зохион байгуулдаг. Өмнөх жилийн арга хэмжээнд Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн хүрэлцэн ирж сүсэгтэн олонд лекц уншсан бөгөөд дуучин Т.Дэлгэрмөрөн  хүндэт зочноор оролцон ханийнхаа тухай дурсаж, цугласан олонд ая дуугаа өргөсөн. Мөн түүнчлэн уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүс халин одсон хайртай дотны хүндээ сэтгэлийн үгтэй захидал бичин тэнгэрт хөөргөж, зул өргөн дүнчүүр маань хөгжөөж, бурхан бологсдыгоо дурсан хүндэтгэх арга хэмжээ болсон.  

Энэ жилийн арга хэмжээг “Улаанбаатар буян” ХХК-ийн Баруун буяны төв цогцолборт 2019 оны 09 дүгээр сарын 22-ны зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд маань Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн орчуулагч, багш гэвш  Д.Түвдэнцэрэн хүрэлцэн ирж “Буян үйлдэхүйн учир” сэдвээр лекц уншсан. “Улаанбаатар буян” ХХК нь сүүлийн жилүүдэд “Байгаль орчинд ээлтэй -Аюулгүй ажиллагаа”-г хангах үүднээс олон улсын хэд хэдэн стандартуудыг хангаж ажиллаж байгаа. Энэ хүрээнд хийгдсэн нэлээд ажлууд бий. Эдгээр ажилтай танилцах нээлттэй боломжийг бид олгосон. Тухайлбал хамгийн сүүлийн үеийн чандарлах зуухны технологи болон манай үйлчилгээний давуу талуудтай биечлэн танилцах боломжийг бүрдүүллээ. Мөн үндэсний хөгжмийн цөөхүүл хамтлагийн  тоглолтоос гадна хүрэлцэн ирсэн хүмүүс буян санаж мод тарих, зул өргөж, дүнчүүр маань хөгжөөсөн. 

  • Уг өдрийг тэмдэглэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Оршуулгын зан үйл тэр дундаа бурхан бологсдын хойдод буян үйлдэх, сайн төрөлд эргэн залрахад нь замчлан туслах, тэднийгээ сайнаар санан дурсах нь аливаа улс үндэстний соёлын салшгүй нэг хэсэг байдаг. Түүнчлэн өвөг дээдсийн захиас, сургаалыг санан дурсаж, хүндэтгэл илэрхийлэх нь ирээдүй хойч үеийнхний хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой. Бурхан бологсдодоо хэдий чинээ хүндэтгэлтэй хандаж, зөв сэтгэл тээн хоцрох нь тухайн айл өрхийн амьдрал дэгжин дээшлэх үндэс болдог гэж монголчууд үздэг. Мөн энэ өдөр хэн нэгэн нартаас халин одсон хайртай дотны хүмүүстээ хэлж амжаагүй үгсээ хүргэх, магадгүй харамсал тээж үлдсэн нэг нь сэтгэлийнхээ хүлээсийг тайлж тэнгэрийн оронд захидал болгон илгээж тайвшралыг олж байдаг.

Үлдэж буй хүмүүс, төрөл төрөгсөдийн ажил үйл бүтэх, өвчин зовлонгүй байх бүх шалтгаан нь бурхан болоочдоо хүндэтгэл үзүүлэх, хойдын буян үйлдэхэд байдаг гэж бурханы номд бий. Цаашид уламжлал болж явах энэ арга хэмжээ нь өөд болоочдоо дурсах, мөнх бусын зан үйлд хойч үе, залуусаа сургах, мэдлэгтэй болгох юм.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛЖ БАЙНА
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛЖ БАЙНА
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​