fbpx "МИАТ" компани Боинг 787-9 Dreamliner агаарын хөлөг түрээслэх гэрээ байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 52 секунд

“МИАТ“ компани Боинг 787-9 Dreamliner агаарын хөлөг түрээслэх гэрээ байгуулжээ

Төрийн өмчит МИАТ хувьцаат компани агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд АНУ-ын Air Lease Corporation компаниас Боинг787-9 Dreamliner агаарын хөлгийг үйл ажиллагааны түрээсээр авч ашиглах гэрээг үзэглэлээ. Тус гэрээнд МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Air Lease Corporation компанийн Дэд захирал Jie Chen нар гарын үсэг зурж баталгаажуулав. Ингэснээр МИАТ ТӨХК В787-9 маягийн агаарын хөлгийг 2021 оноос эхлэн нислэгтээ ашиглах боломжтой болж байгаа юм.

Тус үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Air Lease Corporation компанийн Дэд захирал Jie Chen, Боинг компанийн Борлуулалт хариуцсан захирал Скот Гримсби болон албаны бусад хүмүүс оролцов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан МИАТ ТӨХК их багтаамжийн агаарын хөлгөөр парк шинэчлэл хийж, Монгол Улс болон АНУ-ын зам, тээврийн салбарын хамтын ажиллагаанд түүхэнд тэмдэглүүштэй өдөр тохиож байна хэмээгээд Монгол Улс, АНУ-ын Боинг компанитай олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай явж ирснийг онцлов.

Одоогоор МИАТ ТӨХК-ийн засвар үйлчилгээний төвд 60 гаруй агаарын хөлгийг засварласан бөгөөд цаашид Боинг компанийн Ази дахь засварын төв болох зорилго тавин ажиллаж байнахэмээн тэмдэглэн хэллээ.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр МИАТ компани Монгол Улсын Төрийн далбааг тээгч, Үндэсний тээвэрлэгчийн хувьд зах зээлийн өрсөлдөөнд өөрийн байр сууриа бэхжүүлж, зорчигч үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай байдлыг хангах зорилгоор хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий Боинг компанийн агаарын хөлгүүдээр парк шинэчлэлт хийснээр 2021 он гэхэд хамгийн залуу насжилттай агаарын хөлөг бүхий авиа компанийн нэг болно хэмээн онцлов.

АНУ-ын Боинг компанийн Борлуулалт хариуцсан захирал Скот Гримсбигээс зарим зүйлийг тодрууллаа.

- Боинг 787-9 агаарын хөлгийн онцлог, давуу тал, эдийн засгийн үр өгөөжийн талаар танилцуулаач?

- В787-9 агаарын хөлөг нь өргөн биетэй, 14,000 километр буухгүй нисэх техникийн боломжтой, 315 зорчигчийн суудалтай. Эдгээрээс 16 нь бизнес, 21 нь премиум, 276 энгийн суудал юм. Мөн В767 маягийн агаарын хөлөгтэй харьцуулахад түлшний зарцуулалт 20 хувиар бага, нүүрстөрөгчийн хийн зарцуулалт бага тул байгальд ээлтэй, техник эдийн засгийн үр ашигтай гэж үзэж байгаа.

Агаарын хөлгийн нислэгийн удирдлагын системд электрон системийг өргөн нэвтрүүлж, далавчны аэродинамикийг сайжруулж, хөдөлгүүрээс гарах дуу чимээг багасгасан нь зорчигчдод илүү тав тухтай болсон.

- Энэхүү агаарын хөлгөөр одоогоор хэдэн улс нислэг үйлдэж байгаа вэ? Аюулгүй ажиллагааг баталгаатай гэж үзэж байна уу?

- 2019 оны 6 дугаар сарын байдлаар дэлхийн зах зээлд 72 улсад 1,441 агаарын хөлөг захиалагдаж, өнөөдрийн байдлаар 882 ширхэг В787 маягийн агаарын хөлөг олон улсад нислэг үйлдэж байна. Анх 2011 онд агаарын зорчигч тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн үеэс хойш нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг бүрэн хангасан агаарын хөлөг болохоо баталсан.

Дэлхийн агаарын тээвэрлэгч бүр эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, найдвартай ажиллагаатай, тохь тухтай агаарын хөлгийг эрэлхийлж буй өнөө үед В787-9 агаарын хөлөг нь агаарын тээврийн зах зээлд хамгийн их борлуулалттай байгаа алсын зайн агаарын хөлөг юм.

- МИАТ төрийн өмчит хувьцаат компани болон АНУ-ын Боинг компанийн хамтын ажиллагааг та дүгнэж хэлээч?

- Монгол Улсын МИАТ, АНУ-ын Боинг компаниудын хооронд хамтын ажиллагааг эхлүүлээд 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд МИАТ компани B737, B767 зэрэг хэд хэдэн төрлийн агаарын хөлгүүдээр парк шинэчлэлт хийсэн байдаг.

Мөн дан ганц МИАТ компаниар зогсохгүй Монгол Улсад агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг Изинис эйрвэйс, Монголиан эйрвэйз карго зэрэг компаниуд боинг онгоцыг оруулж ирж ашиглаж байгаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа сайн байгааг илтгэсэн хэрэг.

- Монгол, Америк хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны цаашдын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

- Монгол, Америк хоёр улсын эдийн засгийн харилцаанд зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа өнгөлөх байр суурьтай явдаг. Тэр тусмаа МИАТ, Боинг компаниуд олон жилийн найрсаг харилцаатай явж ирсэн нь энэ салбарын цаашдын харилцаа улам өргөжин хөгжихөд чухал нөлөө үзүүлж байдаг.

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд, ноён Б.Энх-Амгалантай уулзах үеэр тэрбээр Монгол Улсад Боинг компанийн албан ёсны эрхтэй Ази, номхон далайн орнуудын засварын төв байгуулах зорилготой байгаагаа дуулгасан. Бидний зүгээс ч энэ саналыг таатай хүлээн авсан. Тиймээс энэ чиглэлд цаашид бүх талаар дэмжиж ажиллах болно.

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

ЦЕГ-ын даргын тушаалаар Э.Бөхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
ЦЕГ-ын даргын тушаалаар Э.Бөхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​