fbpx Орон нутагт АТГ-ын салбар байгуулах улс төрийн зориг хэнд ч алга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 3 секунд

Орон нутагт АТГ-ын салбар байгуулах улс төрийн зориг хэнд ч алга

Орон нутагт Авлигатай тэмцэх газар (АТГ)-ыг төлөөлөх Иргэний хяналтын зөвлөл гэж байхаа больжээ. Тиймээс орон нутагт  гарсан авлигын хэргийг шалгах ажлыг ердөө долоон мөрдөгч гүйцэтгэж байна. Гэхдээ тэд гомдол, мэдээлэл ирсэн үед л хөдөөг зорино. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу томилолтоор явж шалгадаг. Монголын зүүн, эсвэл баруун хязгаар хүрэхэд 1000 гаруй км байдаг. Тухайлбал, Баян-Өлгий ороход 1700 км. АТГ-ын комиссар хотоос орон нутгийг зорих зуур гэмт этгээд авлига авч чадсан шигээ гэмт үйлдлийн ул мөрөө баллаж ч мэднэ. Сураг сонсох нь ээ, Г.Баасангийн тэргүүлдэг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөн нүд үзүүрлэж, удаа дараа бичиг илгээсээр АТГ-ын орон нутагт бий болгосон Иргэний хяналтын зөвлөлийг өнгөрсөн зургадугаар сард татан буулгуулсан гэх.

Уг нь АТГ-аас 21 аймаг дахь Иргэний хяналтын зөвлөлийн 126 гишүүнийг чадавхжуулах сургалт удаа дараа зохион байгуулж, мэргэшүүлсэн байж. Сүүлийн 2-3 жилийн турш ийн бэлтгэж, авлигын талаар ойлголттой болгож, хяналт тавьж байсан хүмүүсийг нэг л өдөр гудамжинд гарган, тарааж орхисон нь харамсалтай. Өдгөө АТГ орон нутагт салбар битгий хэл Иргэний хяналтын зөвлөлийн ганц ч гишүүнгүй байна. Гэхдээ АТГ-ын дарга З.Дашдаваа өнгөрсөн мягмар гарагт ажилтнууддаа Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон Авлигын эсрэг хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх албан даалгавар өглөө. Албан даалгаварт төрийн албан хаагчид үндэслэлгүй хөрөнгөжиж буй байдлыг хөрөнгө, орлогын мэдүүлгээр нь дамжуулан илрүүлэх шинэ аргачлал нэвтрүүлэх, 2019 оны байдлаар шүүх, прокуророос буцсан, харьяаллын дагуу шилжүүлсэн хэрэг материалуудын судалгаа гаргаж, шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийх, буцсан, шилжүүлсэн, татгалзсан үндэслэл, шалтгааныг тодруулах зэргийг дурджээ. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох гэх зэрэг 23 чиглэлээр үүрэг өгөөд буй.

Авлигатай тэмцэнэ гэдэг зөвхөн АТГ, Олон нийтийн зөвлөлийн болон Иргэний хяналтын зөвлөлийнхний хийх ажил биш. Аймаг, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, иргэн бүгд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Гэхдээ орон нутгийн удирдлага энэ үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс хууль бус төлбөр хураамж авч, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулах, худалдан авах ажиллагаа зохион байгуулахдаа танил талдаа давуу эрх олгох, төрийн албан хаагчийг дураар халж, солин ажилгүй хугацааны мөнгийг төсвөөс өгч улсад хохирол учруулах зэрэг зөрчил газар авчээ. Үүнээс гадна Сум хөгжүүлэх хийгээд Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хууль бусаар зарцуулж, нөхөн сэргээлт нэрээр гэрээ байгуулан ашигт малтмалын олборлолт явуулах нь хэрээс хэтэрсэн гэдгийг АТГ-ын тайлан мэдээнд дурдсан байна.

…Газар нутаг багатай, долоон сая хүн амтай Хонконгийн АТГ нь 1000 гаруй мөрдөгчтэй юм билээ. Харин Монгол Улсын АТГ 28 мөрдөгчтэй. Тэд улсын хэмжээнд авлига, албан тушаалын хэрэг, өргөдөл гомдлыг шалгадаг. АТГ-ын удирдлага УИХ-д удаа дараа хандаж, орон тоогоо нэмэх хүсэлт гаргасан. Үүний хүчинд ирэх оноос мөрдөгчийн орон тоог ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргуулж чадсан…

АТГ хэдийгээр хүн, хүч багатай боловч авлигаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг орон нутагт хэр чадлаараа зохион байгуулж байгаа. Тус газрын цахим хуудсаар орж үзвэл “2016 онд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар 21 аймаг, 42 сумд ажиллалаа. 2017 онд бүх аймаг, 94 сум, 2018 онд 21 аймаг, 54 сумд ажиллаж, сургалт зохион байгуулсан. Мөн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт 279 асуудал бүхий зөвлөмж хүргүүлсэн” хэмээн бичжээ. Энэ мэтээр АТГ-ынхан орон нутагт ажилласан талаар өчнөөн тоо дурдаж болно. Гэхдээ орон нутагт авлига, ашиг сонирхлын зөрчлийг илрүүлсэн жишээ уншигчдад илүү сонирхолтой байх болов уу.

Аймгуудын Засаг дарга нөөц хөрөнгөө зүй бус зүйлд зарцуулсаар байгаа. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Засаг дарга 2016 онд шагнал урамшуулалд 83.8, улсаас олгож буй нийгмийн халамжийн мөнгийг давхардуулан 18.9, хүлээн авалтад 41.4, нутгийн зөвлөлийн байрны ашиглалтын зардал, цагаатгал зэрэгт 152.4 сая төгрөг нөөц хөрөнгөөс гаргасан байдаг. Энэ мэт үргүй зардал гаргасан үйлдлээ 2017 онд ч давтсан. Харин Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч 2016 онд зургаан сарын цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмж 8.1 сая төгрөгийг өдөрт нь гаргуулж авчээ. Хөвсгөл аймгийн Засаг дарга 2017 оны Улсын наадмын түрүү бөх Ц.Содномдорж арсланд 30 сая төгрөг өгсөн бол Архангайн Засаг дарга докторын зэрэг хамгаалсан нэгэн эрхмийн цайллагын мөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан гэх мэтээр дурдвал уртаас урт жагсаалт хөвөрнө.

Сургуулийн захирал, эмнэлгийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарыг Засаг дарга томилдгийг олон нийт мэднэ. Тэгвэл Ховд аймгийн Засаг дарга эхнэрээ сургуулийн захирлаар томилсон тохиолдол гарч байж. Тэд хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажилтнууддаа арга хэмжээ авч, цалингаас нь хасаж баатрын дүрд тоглох нь олон байж. Ачир дээрээ гомдогсдыг сарын дараа л шагнал урамшуулалд тодорхойлон, торгуулсан цалинг нь хоёр дахин нэмж, бэлнээр олгодог юм байна. Түүнчлэн Сум хөгжүүлэх сантай холбоотой зөрчил дутагдал буурахгүй шинжтэй. Тухайлбал, аль ч сумд Засаг дарга нар танил талдаа зээл өгөх нь хавтгайрчээ. Хамгийн гол нь авсан зээлээ хэн ч эргэн төлдөггүй. Гэтэл Засаг дарга шүүхэд тайлбар өгөхдөө “Тухайн иргэнийг танихгүй. Хайгаад олохгүй байна” гэх мэтээр ярьж зогсдог гэнэ.

Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг орон нутагт байнга зөрчдөгийг дахин онцолъё. Хуульд заасан шаардлага хангаагүй иргэнийг орон нутагт удирдах ажилтан, төрийн албан хаагчаар томилох нь хавтгайрчээ. Тухайлбал, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэнийг ашиг сонирхлын зөрчилтэй, эсэхийг урьдчилж хянуулалгүйгээр шууд томилдог. Энэ л жишгээр Ховдод 15, Сүхбаатар аймагт 23 хүнийг албан тушаалд томилсон байх юм. Тэдний олонх нь АТГ-т хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгээ өнөөдрийг хүртэл өгөөгүй явна.

Тиймээс АТГ 2018 онд мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны хүрээнд Говьсүмбэр, Дорноговь, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Завхан, Хэнтий, Өвөрхангай, Говь-Алтай аймаг болон Дорноговийн Замын-Үүд, Сэлэнгийн Сайхан сум буюу Хөтөл тосгоны ЗДТГ зэрэг 32 байгууллагын 3446 мэдүүлэг гаргагчийг, 302 эрх бүхий албан тушаалтныг нэгдсэн сургалтад хамруулж, арга зүйн удирдлагаар хангажээ. Энэ мэтээр орон нутгийн удирдлага хожим гарах эрсдэлийг үл тоон бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр АТГ-ын салбар нэгж байхгүйг далимдуулан дураараа дургиж байна.

Газар нутаг багатай, долоон сая хүн амтай Хонконгийн АТГ нь 1000 гаруй мөрдөгчтэй юм билээ. Харин Монгол Улсын АТГ 28 мөрдөгчтэй. Тэд улсын хэмжээнд авлига, албан тушаалын хэрэг, өргөдөл гомдлыг шалгадаг. АТГ-ын удирдлага УИХ-д удаа дараа хандаж, орон тоогоо нэмэх хүсэлт гаргасан. Үүний хүчинд ирэх оноос мөрдөгчийн орон тоог ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргуулж чадсан. Хүн хүч багатай ч АТГ-ынхан хэр чинээгээрээ авлигатай тэмцэж буй. Эцэст нь тэмдэглэхэд, АТГ орон нутагт салбартай болох шаардлагатайг олон улсын байгууллагаас зөвлөсөөр байгааг дахин сануулъя. Орон нутагт АТГ-ын нэгж, салбар байгуулах эл асуудал нь улстөрчдөөс ихээхэн эр зориг шаардсан зүйл юм. Одоохондоо УИХ-ын 76 гишүүн, Засгийн газарт энэ хэмжээний эх оронч, эр зоригтой улстөрч алга гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх аа.

Д.Мягмаржаргал

Эх сурвалж: Өнөөдөр сонин

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА БУСДАД ХУТГАЛУУЛЖЭЭ
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА БУСДАД ХУТГАЛУУЛЖЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​