fbpx ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ГЭХ МИАТ-ИЙН ДЭД ЗАХИРЛЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ УУ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 18 секунд

ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ГЭХ МИАТ-ИЙН ДЭД ЗАХИРЛЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ УУ

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн гарын үсэгтэй бичиг, тус намын Удирдах зөвлөлийн  дэмжлэг, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Дангаагийн Ганбатын тушаалаар МИАТ ТӨХК-ийн дэд захирлаар томилогдсон Нямаагийн Энхбаатарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй талаар бид өмнө нь нэг бус удаа мэдээлсэн.

Тэгвэл хэрэгт хяналт тавьж буй прокурорын байгууллагаас түүний үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг нь хэрэгсэхгүй болгох гэж буй тухай мэдээлэл бидэнд ирлээ. Энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад хэн нь ч тодорхой хариулт өгөхийг хүссэнгүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад туслахаар нь ажиллаж байсан Н.Энхбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн оны долдугаар сарын 23-нд саатуулж байсан билээ. Тэрбээр МИАТ-ийн дэд захирлаар томилогдоод удалгүй “Энканто таун” хотхонд 400 сая төгрөгөөр байр, багагүй үнээр автомашины зогсоол авчээ. Ингэхдээ төлбөрөө бэлэн мөнгөөр хийсэн. Мөн “Таван богд”-оос 2018 оны “Ланд круйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр авсан ч эдгээр хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй учраас АТГ-ынхан шалгаж эхэлсэн юм. Эрүүгийн хэрэгт ийнхүү шалгуулж буй хүнийг МАН-ын ах нар нь хамгаалж буй нь өнөөг хүртэл түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, түдгэлзүүлээгүйгээс илэрхий.

Тэрбээр дээрх өндөр үнэтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан эх үүсвэрээ найз нараасаа авсан гэж мэдүүлдэг бөгөөд үүнтэй нь холбогдуулан гадаад, дотоодод байгаа зарим хүнийг АТГ-ынхан дуудаж шалгасан байдаг. Тэдний дунд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын төрсөн дүү, МИАТ компанийн Японд суух төлөөлөгчөөр томилогдоод явсан Ж.Бат-Эрдэнэ ч бий.

Хууль сахиулах байгууллагынхан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт хэд хэдэн хүнийг шалгасан ч өнөөдөр улиг болоод байгаа хөөн хэлэлцэх хугацаа гэгчээр хэрэгсэхгүй болоод буй билээ. Тухайлбал, ЗТЯ-ны газрын дарга асан Р.Ононгийн хэрэг үүний бодит жишээ. Мөн АМГТГ-ын эрх бүхий нэг албан тушаалтан гэнэт нэмэгдсэн хөрөнгөө үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаа. Авлигын хэрэг тэр даруйдаа илэрдэггүй, мөрдөн шалгах нууц ажиллагааны хүрээнд олон жилийн дараа илрэх нь ч бий. Тийм атал хөөн хэлэлцэх хугацаа нь богино байгаа нь татвар төлөгчдийн хөрөнгийг завшигч цагаан захтнуудад боломж олгоод буй билээ. Гэхдээ Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн албан тушаалтнуудын хөрөнгийг улсын орлогод буцаан авах эрх зүйн орчин бүрдэж, Р.Ононгийн олон өрөө байрыг хураан аваад буй.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Өндөр их Алтайгаас алс баруун хязгаар руу түүчээлэн буй хөгжлийн замаар

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​