fbpx ШУТИС-ийн удирдлагууд оюутнуудаа нийгэмшүүлнэ үү!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 30 секунд

ШУТИС-ийн удирдлагууд оюутнуудаа нийгэмшүүлнэ үү!

Сая гаруй хүн амьдардаг метрополис хотуудын нэг бол улсын маань нийслэл Улаанбаатар. Азийн цагаан дагина гэж дуудуулж явсан ч үе бий. Харин өнөөдөр хотоо тольдон харахуй дор гаднаа ч тэр дотроо ч тэр гяланцаг зүйл ховор болжээ.

Их хотынхоо солонгон бүрхүүл нь байх учиртай оюутан залуусын маань ухамсар дорой, ухаан саарал байна. Хэдийгээр хүн болох багаасаа гэдэг ч  нийгэмших гол алхам бол оюутан ахуй цаг. Тогтворжих насан дээрээ байгаа залууст олон нийтийн газар биеэ хэрхэн зөв авч явах тухай ойлголт өгөх боловсролын бодлого байхгүй. Хянаж, шаардах байгууллага ч алга. Эрдмийн мөр хөөж байгаа гэмгүй оюутан залуусаа энэхүү сэдвээр доош нь татаж буйдаа хүлцэл эрье.

Хамгийн олон оюутнуудтай сургуулиудын нэг болох ШУТИС-ийн төв болон салбар хэд хэдэн байр нь та бидний хэлж заншсинаар “64-ийн Дэлгүүр” орчимд байрладаг. Энэ ч утгаараа оюутны их хөлийн газар гээд хэлэхэд буруудахгүй бүс. Гэхдээ хотын төв цэгт шахуу байдаг учраас тодорхой хэмжээний албан байгууллага, айл өрхөөс гадны жуулчид ч ихээр зорчдог хэсэг. Даанч үүнийг ирээдүйн сэхээтэн болохоор бэлтгэгдэж буй дүү нар маань харахгүй юм.

Гудамжинд нулимах, хогоо ил задгаа хаях бол наад талын соёлын асуудал. Олон арваараа цуглан тамхи татаж байгаа гээд явган хүний зам хаагаад пээдийгээд зогсчино. Ер нь бол олуулаа тойроод суучих газар л байвал шавчина. Байгууллагын хашаа, байрны гаднах саад. Тэр бүү хэл хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг зэрэг нь тэдний гол обьект юм. Бас болоогүй ээ! Хөл дүүжлэх унаагүй оюутан ховор болж. Машинаа хаа таарсан газраа тавина. Өдрийн цагт бол тэр хавийн автозамын хөдөлгөөн ганц эгнээтэй болно. Тэр хэсгээрээ ээлжилж зорчино. Заримдаа бүр түгжрэл үүснэ. Манайхан сурсан зангаараа дуут дохионуудаа хангинуулж, хараал урсгана. Энэ бүхэн тэр хавьд амьдардаг хүмүүст ямар байдаг нь ойлгомжтой.

Гэхдээ бүр хэцүү нь орой үдшийн цагаар үргэлжилнэ. Нөгөө тамхилаад байдаг обьектууд нь уушын газар, бүжгийн клуб болон хувирна. Тэгээд цаашаа байгалийн караоке гээд зодоон цохион, цагдаа хүчин болж байж хөшгөө хаана. Тэр хавийн иргэд, хөдөлмөрчид удаа дараа гомдол гаргадаг ч тоостой сейфнээс илүү холдодгүйг учирлаж байлаа.

Иймд сургуулийн эрхэм удирдлагууд, багш, сурган хүмүүжүүлэгч нар энэ асуудлыг анхааралдаа давхар авч ажиллахыг хүсч байна. Цаашлаад боловсролын төв байгууллага нь ч гэсэн оюутнуудын нийгэмших асуудлыг системдээ суулгаж, цогц бодлогын бөөрөнд нааж өгөхийг хүсье.

1500 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Хятадын “буруу үйлдэл“-ийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв
Хятадын “буруу үйлдэл“-ийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хятадын “буруу үйлдэл“-ийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв

Хятадын “буруу үйлдэл“-ийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв

АН-ЫНХНЫ АМБИЦ НЬ ИХЭДСЭН АКЦ БУЮУ УЛААН МАХНЫ ХЭРҮҮЛ

Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ

П.Мөнхтулга: Бөхийн дэвжээн дээр зүй бус үйлдэл гаргадаг олон бөх байхад яагаад заавал Архангайн бөхөд хариуцлага тооцоод байгаа юм бэ?

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Түүх өөрт нь ялалт авчирна гэж Путин найдсаар...

Д.Баярхүү: Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй!

Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ӨРГӨН ХҮРЭЭНД ХАМТРАХААР ТОХИРОЛЦОВ

Судлаач Ганаа: Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хийгээд бусниулахуй

Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

Д.Баярхүү: Нисэх хүчний хөгжил нь Израилийг дэлхийн цэргийн томхон гүрэн болгожээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​