
Д.Дагвадорж аваргыг Архангай аймагт ураны орд эзэмшдэг гэх мэдээлэл түгсэн. Тэгвэл энэхүү мэдээлэлд няцаалт өгөхөөр аварга Ашигт малтмал газрын тосны газраас лавлагаа авчээ. Энэ талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Одоо тайвширч болно! Би хэлсэн шүү! Хэзээ ч эх орноо ухахгүй гэж!” хэмээн бичсэн байв.
