fbpx Ерөнхий сайд аа! “Борвины баас”-наасаа сална уу!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 58 секунд

Ерөнхий сайд аа! “Борвины баас”-наасаа сална уу!

У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоног тохиоход буюу 2018 оны нэгдүгээр сарын 15-нд "Борвин дахь баасаа арилга, У.Хүрэлсүх ээ!" гэсэн гарчигтай нийтлэл бичиж байж. Харин тэр салахыг хүссэнгүй. Одоо тэр "борвины юм" У.Хүрэлсүхийн биш, Монголын Засгийн газрын "юм" болчихоод байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх таван зөвлөхтэй. Ахлах зөвлөх нь Батцэнгэлийн Энх-Амгалан. Ерөнхий сайд, ахлах зөвлөхийнхөө хамт Цэргийн нэгдсэн холбоо, Харли сонирхогчдын холбоондоо багтдаг. Түүний нэг онцлог нь эхлээд 2012 онд, саяхан Т.Аюурсайхан гишүүний мэдээлсэнчлэн 2009 онд Польшийн интерполоор эрэн сурвалжилж буйг манай талд мэдээлсэн жагсаалтад удаа дараа орсон байдаг. Саяхных мэдээллийн хувьд мэдээж нэр бүхий 69 дипломатчийг одоо ямар ажил алба эрхэлдэг, хэний, ямар хамаарал бүхий этгээд гэдгийг цаад талаас бичиж ирүүлээгүй. Тэгэхээр уг нэрсийг хуулж холбогдох мэдээллийг шивж танилцуулсан харагдаж байгаа юм. Ингэхдээ Т.Аюурсайхан гишүүн Намын дарга, Ерөнхий сайдынхаа ахлах зөвлөхийн нэрийг санаатай, санаандгүйгээр Энх-Амгалан биш Амгалан-Энх гэж бичсэн нь “хөгжилтэй”. Арай ч хасаад хаячихаж болохгүй байсан биз. Ингээд хоёр удаагийн мэдээллээр Ерөнхий сайдын маань ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн нэр гарсан. Тодорхой эх сурвалжуудад үүнээс ч хүнд мэдээллүүд агуулагдсан байдаг ч энэ талаар хууль хяналтын байгууллагууд шалгаж тухайн бүлэглэлтэй ямар холбоотойг тогтоох биз ээ гэж найдаж байна. 

Ахлах зөвлөхийн архагшсан хэрэг буюу “Шиндлерийн бүртгэл”

Б.Энх-Амгалан бол МУИС-ийн Эдийн засгийн факультет, ОХУ-ын ГЯЯ-ны дэргэдэх Дипломатын академийг төгссөн, Олон улсын эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны доктор, “Итгэмжит” дипломат цолтой” гэсэн намтартайгаар одоогоос есөн жилийн өмнө БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар томилогдож байсан. Тэнд ажиллах үеэрээ хятад иргэнийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон удаатай. Дараа нь 2004-2007 онд Олон улсын соёлын харилцааны нийгэмлэгт Гүйцэтгэх захирал, 2007-2009 онд Гадаад хэргийн сайд Сү.Батболдын Эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх, ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт зөвлөх, 2009 оноос Стратегийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт дэд захирлаар ажиллаж байсан гэсэн намтартай. 

Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан ЖДҮХС-аас зээл авсан, аваагүй, албан хэрэгцээний УБЗ 07-02 автомашинаар хүүхдээ сургуульд нь хүрэсэн эсэх асуудлаар нэг бус удаа Ерөнхий сайдын “чихийг халууцууллаа”. Мөн АТГ-т өгсөн ХОМ-т нь дурдагдсан “Марта Майнинг” компанийг одоо нь хүү Э.Энх-Амар нь Хятадын Кэ Юан геологи, эрэл хайгуулын ХХК-тай хамтран ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь анхаарал татдаг.

Баялаг намтартай баян зөвлөхөө сайн хянаарай

Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Лхамсүрэнгийн Алтангэрэл гэж Ерөнхий сайдын өөрийнх нь хэлдгээр бас л “баялаг намтартай” нэгэн. Тэрбээр Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байхдаа улсын нөөцийн сангаас 15 тэрбум төгрөг хувьдаа завшсан тул 3.6 жилийн ял сонссон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэж байв. Гэсэн ч цагаатгуулах гэж нэлээд хөөцөлдсөн байдаг юм. Түүний албан тушаалаа урвуулан ашиглаж шатахууны гэрээ байгуулж 1.9 тэрбум төгрөг шилжүүлэн улсад хохирол учруулж байсан “АО жаргалант” хувийн компани одоо ч түүний нэр дээр хэвээрээ байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Онцгой байдлын сайд байхаасаа түүнтэй ойр дотно болж одоо ч “Утаагүй” гэх овогтой төслүүд дээр голлон ажиллаж байгаагаас нь болгоомжилж буйгаа нуух юун. Ерөнхий сайдын зөвлөхийн албанаас түүнийг халлаа гэхэд ажирахгүй амьдрахаар хэдэн компани бий. хашсанаар түүний компаниудад ашигтай л биш бол түүнийг явуулчих. Цаадах чинь алзахгүй, ажрахгүй. 

Түүний нэр дээр одоогоор “АО жаргалант”, “Рийл эстэйт сэйлс”, “Дөрвөлжин-Эрдэнэ”, “Рашаанболор эрдэнэ”, “Ди Ти Өү”, “Топрок” компаниуд болон алдарт “Харли сонирхогчдын монголын холбоо” бий. Харли сонирхогчдын холбооны Удирдах зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх. Энэ холбоонд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос эхлээд дуучин Т.Ариунаа, Д.Жаргалсайхан нарын гавьяатууд, Ерөнхий сайдын зөвлөх, Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Хүрэлбаатар, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад одоо Ерөнхий сайдын улс төрийн зөвлөх болсон гэх Б.Цэнгэл нарын олон сонирхолтой гишүүд бий.

Нөөцийн мөнгө шамшигдуулсан хүнийг тэртээ тэргүй хаашаа орсон нь олддоггүй бөгөөд олон тэрбум төгрөг төвлөрдөг утаагүй болох төслийг удирдуулчихаад юу бодож суух вэ.  Мөн агаад өнөөдрийг хүртэл Төрийн ордон дотор төр, нийгмийн зүтгэлтэн амиа алдсан аймшигт хэрэг гарчихаад байхад Төрийн тусгай хамгаалалтын газрын даргыг ажлаас халах бус сануулга өгөөд өнгөрөв гэдгийн цаана ч Л.Алтангэрэл зөвлөхийн нэр дуулдсаар байна. 

Н.Хүрэлбаатарыг сэйфтэй мөнгө төөрүүлэхээ больсон гэдэгт яаж итгэх вэ

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг 2013 оны зургадугаар сарын 7-ны 22 цагийн орчимд Чингис хаан нисэх онгоцны буудалд буухад нь баривчилж, мөн оны есдүгээр сарын дундуур батлан даалтад гарсан байдаг. Тэр ямар хэрэгт холбогдсон бэ? Түүний хүү Энхбатын Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхоны орон сууцнаас 2011 оны хавар их хэмжээний мөнгөтэй сэйф алдагдсан байдаг. Хуулийн байгууллагынхан төмөр шүүгээг онгойлгоход дотор нь хоёр сая 245 мянган юань (Монголбанкны 2011 оны ханшаар 419 сая гаруй төгрөг) болон 6000 ам.доллар гарч байжээ. Тэр үед хүү Х.Энхбат нь “Аав энэ төмөр шүүгээг манайд тавьсан. Юу байгааг нь би мэдэхгүй” гэж тайлбарлажээ. Хүү нь мөнгөний талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байсан байж магадгүй. Тэр үед Н.Хүрэлбаатар мөнгөний талаар хууль хяналтын байгууллага, хэвлэлийнхнээс нууцалж байсан гэдэг. Одоо тэрбээр Ерөнхий сайдын эрүүл мэндийн зөвлөхөөр ажиллаж байна.

Ерөнхий сайдын туслахаар ажиллаж байсан Нямаагийн Энхбаатар одоо “МИАТ” ТӨХК-ийн дэд захирлаар ажилладаг. Түүнийг томилуулахын тулд салбарын сайдад нь хаягласан МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн албан бичиг, томилуулах болсон үндэслэл дуулиан тариад авсан ч эрхэм генсек намын дүрмээ төрийн хуулийн дээр эрэмбэлж өөрийгөө бүр ч сайн тодорхойлоод авлаа. Хэнтийн гурван гишүүний Н.Энхбаатарыг МИАТ-ийн дэд захиралаар томилуулахаар дэмжлэг хүссэн бичиг, түүнийг цохсон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга үзэгний үзүүрээр Төрийн албаны тухай хуулийг зөрчсөндөө гэмшиж байгаа ч шинж харагдсангүй. 

Тэдний дэмжсэн Н.Энхбаатар нэлээд “чих халууцуулж” буй. 2018 оны долдугаар сарын 25-нд “АТГ-аас У.Хүрэлсүхийн туслахыг шалгаж байна” гэсэн гарчигтай мэдээнүүд устгагдсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багийн хамгийн сайн хийдэг ажил тэр. Одоогоор түний хашиж буй ажилтай холбоотой, “Содмонгол групп”-тэй холбоотой нэлээд удаж буй авлига авсан байж болзошгүй асуудал шийдэгдээгүй байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэнийг хааш нь томилуулахад дэмжсэнээ бичиг цаасаа харахгүй л бол санахгүй гэхийг харахад дэмжиж томилуулсан хүнийх нь тоо цээжээр барахааргүй бололтой. Мөн УИХ-ын гишүүд томилгоонд нь нөлөөлдгийг нуусангүй. Засгийн газрын “гал тогоо” УИХ-ын гарт, Төрийн хуулийн дээр Намын дүрэм...байдал ийм л байна. 

Гоё залуус ба “залуу банди нар” гэж хэн бэ?

Түүний зөвлөх А.Үйлстөгөлдөр манай үеийн шижигнэсэн цэмцгэр “боловсон хүчин”-үүдийн нэг. Гэвч даргыгаа өмөөрч “гэнэ сэрэггүй” алдаа гаргах нь бий. Жишээ нь Засгийн газрын хуралдааны дундуур гэнэт телевизийн камер оруулж бичлэг хийгээд фэйсбүүкээр цацах, “амьгүй бичээчдийн арми” зохион байгуулах, гэнэтийн уур уцаар, үглэж янших, адаг сүүлд нь боорцог чихэр тараах зэрэг олон “шинэлэг” санаа Ерөнхий сайдад сайн нэр авчраагүй юм даг. Тийм дэвэргэн романтик залуугийн санаанд орсон бүхнийг армийн бага даргаас Ерөнхий сайд хүртэлх замыг туулж яваа улстөрч шууд хэрэгжүүлээд байна гэдэг их итгэдгийнх биз ээ. 

Ерөнхий сайдын гадаад бодлогын  зөвлөх Батсүмбэрийн Мөнхжин. Гадаад харилцааны яаманд 2008 оноос хойш ажилласан. Мөн Лондонд Элчин сайдын яаманд дипломатаар ажиллаж байсан. Засгийн газрын референт Ганболдын Гандөл түүний төрсөн ах Ганболдын хүү бөгөөд ХОМ-т нь байдаг “Илт хан” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Гэхдээ Харин ЗГХЭГ-ын референтээр ажиллах шалгуур хангасан эсэх нь эргэлзээтэй. Залуучуудын байгууллагаас огтхон ч холдоогүй тэрбээр одоо ч залуустай ажиллах сонирхолтой. Харин 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд Цэргийн нэгдсэн холбооныхоо тэргүүнээр сонгогдсон тэр өдөр “Залуу банди нар үгэнд орохоо байлаа. Архи ууж садар самуун, хар тамхитай холбогдож байна” гээд өнөөх гоё рапорт хоолойгоороо илтгэлдээ дурдахад цөөнгүй хүн цочсон биз ээ. Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд гоё залуус ба залуу банди нарын ялгаа яг хаана хэрхэн тодорхойлогддог нь эргэлзээтэй. Харин түүний аймгуудаар явж байгуулаад байгаа Цэргийн холбоонд хэн нь, хэд нь хамрагдсан, яах зорилготой нь тодорхойгүй. 

Засгийн газрын Ахлах референт Д.Нямжав нь Т.Аюурсайхан гишүүний хэвлэлийн бага хурал хийлгэж мэдээлсэн дипломат алба хашиж байхдаа тамхи зөөсөн хэрэгт дурдагдсан. Тэрбээр өчигдөр хариуцлагаа хүлээж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах тухай мэдэгдсэн. Араас нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Б.Энх-Амгаланг өргөдлөө өгч хариуцлага хүлээнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр У.Хүрэлсүхийн ажлын албанд тамхи тээвэрлэсэн хоёр, хөрөнгө шамшигдуулсан хоёр, авлигын хэрэгт холбогдсон нэг гэхчлэн “гэмт хэргийн цогц бүлэглэл” үүрлэсэн байгаа биз?

Тэр тойрон хүрээлэх, зөвлөж туслах хүмүүсээ сонгохдоо алдаа гаргасан. Яаж сонголт хийхээрээ нийт хүн ардаасаа ийм сонголт хийж зөвлүүлдэг байна аа! Энэ алдаагаа засахгүйгээр, “борвиныхоо баасыг арилгахгүйгээр” дахин найман сар тэснэ гэж үү?Нэг Ерөнхий сайдын зөвлөхүүд гэхэд арай олон шүүхийн тогтоолтон, бохир гартан, дааж ядсан фактууд биш гэж үү. Тэсэхийг хүсвэл засахыг хүсэх л болж дээ, Ерөнхий сайд аа! Өөрийн чинь рейтинг өссөн ч ийм багт Update хийхгүйгээр найман сар байтугай найм хоноход ч бэрх өдрүүд айсуй.

Оргилмаа

 

Д.Дамба-Очир: Яах вэ, намын нэр хүнд гэдэг юм яригдах байх. Tэртэй тэргүй дууссан
Д.Дамба-Очир: Яах вэ, намын нэр хүнд гэдэг юм яригдах байх. Tэртэй тэргүй дууссан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​