fbpx “Хоржоонтой дурсамж”-ууд уншигчдын гарт дахин хүрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 4 секунд

“Хоржоонтой дурсамж”-ууд уншигчдын гарт дахин хүрлээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолч Лувсангийн Одончимэдийн “Хоржоонтой дурсамж” номын I, II ботийг дахин хэвлүүлж, олон нийтийн хүртээл болголоо. Монголын зохиолчдын эвлэлийн “Алтан Өд” шагналыг хүртсэн дээрх номын нээлттэй хамтатган Л.Одончимэд агсны үр хүүхдүүд Оюуныг дэмжигч Л.Одончимэд сан байгуулснаа  өнөөдөр албан ёсоор зарлав.

“Хоржоонтой дурсамж” ном нь амьдралыг гэрэл гэгээтэй хошин талаас нь харж, сайн хүмүүсийг товойлгон таниулсан бүтээл болсон байна. Зохиогч “Хоржоонтой дурсамж-1” номоо залуу наснаасаа нөхөрлөсөн андууддаа зориулан бичсэн бөгөөд Хөгжилтэй бага нас минь, Хөгжилтэй явдлаар дүүрэн орчлон, Дорноговийн шог зохиолчид буюу аймагтаа ажилласан хоржоонтой жилүүд гэсэн 3 хэсгээс бүрджээ. Харин “Хоржоонтой дурсамж-2” ном нь Олдохын аргагүй амьдрал, Гээгдэхийн аргагүй хүмүүс, Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг, Надтай учирсан сайхан хүмүүс, Уул үзээгүй хормой шуухын учир, Өгөөтэй, аваатай хорвоо хэмээх хэд хэдэн бүлгээс бүрджээ.

Энэхүү бүтээлийн нээлтийн үеэр Л.Одончимэд агсны хүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр “Хоржоонтой дурсамж” номд маш олон хүний түүх дурсамжийг аав минь энгийн сайхнаар өгүүлсэн нь бий. Бидний зүгээс тэр сайхан гэгээлэг дурсамж, мөрөөдлийг мартагдуулж болохгүй. Уншигчдад, тэр дотроо залуу үедээ аавынхаа бий болгож, бүтээж үлдээснийг хүргэе гэж зорьсон. Хоёрдугаарт, өнөөдөр аавын дурсамжид орсон хүмүүсийн олонх нь төрдөө зүтгэж, хийж бүтээж яваа. Тэднийг алдаршуулж аавынхаа үлдээсэн гэгээлэг мэдээллийг  дахин хүргэхийг хичээлээ” хэмээв.

Номын нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тээврийн зөвлөх инженер, УИХ-ын гишүүн асан Р.Раш, Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад дипломатч, Элчин сайд асан Д.Цахилгаан, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн Д.Цоодол, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, А.Шартолгой, Ай.Төмөр-Очир тэргүүтэй эрхмүүд ирсэн юм.

Лувсангийн Одончимэд нь 1990-1992 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан бөгөөд 1992-1996 онд Дорноговь аймгийн Засаг дарга, 1996-2016 онд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, хүндэт Ерөнхийлөгч, 2000-2008 онд Улсын Их Хурлын гишүүн, 2006-2007 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, 2009-2016 онд Монголын Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн юм.

Цагдаа, дотоодын цэргийн арын албыг алдалгүй хариуцдаг Санхүүгийн аж ахуйн албаны 80 жилийн ой тохиож байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​