fbpx "Хараат бус" Төв банктай болох таван алхам
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 57 секунд

“Хараат бус“ Төв банктай болох таван алхам

Төв банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш УИХ хийх гэж байна. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хүндрэлийн гол буруутнуудын нэгээр нэрлэгдэж ирсэн Монголбанк шинэчлэлийг өөрсдөөсөө эхлэн дорвитойгоор хийж буйгийн илрэл нь шинэчлэгдэн орж ирж буй Төв банкны тухай хууль юм.

Хуулийн онцлох таван шинэчлэлийг хүргэж байна. Үүнийг “хараат бус" Төв банктай болох ТАВАН АЛХАМ хэмээн тодорхойллоо.

 

НЭГ. ҮНИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛД ЗОРИНО

 

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төв банкны тухай хуульд Монголбанкны үндсэн зорилтыг “Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж тусгасан нь үнийн (инфляцын) тогтвортой байдал, эсхүл төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдал гэсэн хоёрдмол утга санааг үүсгэж, улс төрчдийн хэрүүлийн алим болдог билээ.

Энэ нь бодлогын тогтвортой байдлыг алдагдуулж, улс төрийн болон бизнесийн ашиг сонирхлоор Төв банкны үйл ажиллагаанд нөлөөлж, бие даасан, хараат бус байдлыг алдагдуулахад хүргэж ирсэн түүхтэй.

Дэлхийн 89 улс орны төв банк үндсэн зорилтоо “Үнийн тогтвортой байдлыг хангах” гэж тодорхойлж, эдийн засгийн өсөлтийг хангах инфляцын нам дор түвшинд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Үнийн тогтвортой байдал буюу инфляцыг тогтвортой байлгах нь нэг удаагийн шинжтэй бус, харин байнгын тогтмол үйл ажиллагааны зорилт байхаар шинэ хуульд тусгажээ.

Зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд болон гадаадын хөрөнгө оруулагчид Монголбанкны үндсэн зорилт тодорхойгүй, бодлого нь тогтвортой биш эрсдэлтэй гэж дүгнэж ирсэн. Хуулийн энэ өөрчлөлтөөр дээрх суурь асуудал шийдэгдэж, илүү тодорхой, ойлгомжтой болно гэдгээрээ давуу талтай.

 

ХОЁР. ТӨВ БАНКНЫ ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛНА

 

Төв банкны бие даасан, хараат бус байдлын гол шалгуур үзүүлэлт нь аливаа нэг хувь хүнээс хамааралтай бус хамтын удирдлага, харилцан хяналтын зарчмаар шийдвэр гаргах механиз бүрдсэн байх явдал болжээ. Базелийн хорооны Төв банкуудын бүлэгт хамаардаг өндөр хөгжилтэй, хөгжингүй 47 улсын төв банкуудын 85-аас дээш хувь нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэх “хамтын шийдвэр гаргадаг” зөвлөл хороотой байна.

Монголбанкны хувьд өөрийн зорилтоор тодорхойлогдсон үйл ажиллагааны чиглэл (мөнгөний бодлого, банкны хяналт, гадаад валютын улсын нөөцийн удирдлага, үндэсний төлбөрийн систем зэрэг) тус бүрээр Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөх эрхтэй зөвлөлийг ажиллаж байгаа боловч бүх эцсийн шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч буюу нэг албан тушаалтан гаргадаг.

Гадаадын төв банкуудын талаар хийсэн судалгаагаар Төв банк нь тодорхой нэг асуудал хариуцаж, мэргэшсэн зөвлөлийн бүтэцтэй байх нь тухайн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр үндэслэлтэй, үр нөлөөтэй байдгийг харуулсан байдаг. Тухайлбал, Англи, Тайланд зэрэг олон улсын төв банкууд ийм загвараар ажиллаж байна.

Монголбанкинд удирдлага, засаглалыг олон улсын түгээмэл чиг хандлага, сайн жишигт нийцүүлэх үүднээс мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх бодлогын шийдвэр гаргадаг Мөнгөний бодлогын зөвлөл, Банкны хяналт шалгалт-бүтцийн өөрчлөлтийн асуудлаар шийдвэр гаргадаг Банкны хяналт шалгалтын хороо,

Гадаад валютын улсын нөөц, төсөв, бүтэц зохион байгуулалт зэрэг бусад асуудлаар шийдвэр гаргадаг Удирдах зөвлөл (одоогийн захирлуудын зөвлөл)-ийн эрх зүйн байдлыг хуульчлан баталгаажуулж, санал хураалтад үндэслэсэн хамтын шийдвэр гаргах зарчмыг хуулийн шинэчлэлээр нэвтрүүлэхээр болжээ.

Мөн Монголбанкны хөрөнгө, санхүүг хэрхэн үр ашигтай удирдан зарцуулж, хөндлөнгийн аудит, эрсдэлийн удирдлагын талаар хяналт тавьдаг Хяналтын зөвлөлийн чиг үүргийг илүү тодорхой болгохоор тусгасан байна.

 

ГУРАВ: ТӨВ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ УЛС ТӨРИЙН ЗОРИЛГО ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ

 

Засгийн газраас хараат бусаар үйл ажиллагаа явуулах нь Төв банкны бие даасан байдлын чухал үзүүлэлт байдаг. Энэ удаагийн хуулийн шинэчлэлээр Төв банкны ерөнхийлөгчийн шийдвэр гаргалтыг илүү хамтын зарчимд шилжүүлж байгаа юм байна. Хуульд энэ талаар

Монголбанкны ерөнхийлөгч нь Мөнгөний бодлогын зөвлөл, Банкны хяналт шалгалтын хороо, Удирдах зөвлөлөөр асуудал шийдвэрлэхэд зөвхөн нэг саналын эрхтэй байх бөгөөд зөвхөн хуралдаан даргалах, зөвлөлийг төлөөлөх үүрэг гүйцэтгэнэ.

Монголбанкны ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нь дээрх зөвлөл хорооны адил саналын эрхтэй гишүүн байх бөгөөд бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар үйл ажиллагааны чиглэл тус бүрээр асуудал хариуцдаг одоогийн үүрэг оролцоо хэвээр хадгалагдана. 

Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нь зөвлөл, хорооны саналын тэнцүү эрхтэй гишүүн байх бөгөөд аливаа шийдвэрт хориг тавих эрхгүй байхаар тусгагджээ.

“Төв банкны үйл ажиллагааны эцсийн үр дүнгийн хариуцлагыг хүлээх, бие даасан зөвлөл хороодын үйл ажиллагааны чиглэлийг зангидах, нэгдсэн зохицуулалтаар хангах" зарчмын үүднээс Төв банкны ерөнхийлөгч нь “гол бодлого тодорхойлогч” буюу зөвлөлийг даргалж, төлөөлдөг жишиг, түгээмэл хандлага дэлхийн улс орнуудын бараг бүх төв банкуудад оршиж байна. Тухайлбал, Базелийн хорооны “Төв банкуудын бүлэг"-ийн судалгаагаар судалгаанд хамрагдсан төв банкуудын 90-ээс дээш хувьд нь Төв банкны ерөнхийлөгч нь бодлогын болон бусад зөвлөлийг даргалж байна.

 

ДӨРӨВ: ХАНШИЙГ ИЛҮҮ ХАРИУЦЛАГATАЙГААР ХАМГААЛНА

 

Ханш импортын барааны үнэд нөлөөлөх замаар инфляцад дам нөлөөлдөг тул Төв банк инфляцыг үндсэн зорилт гэж тодорхойлсноор ханшийн асуудлыг зайлшгүй анхаарч авч үзнэ гэсэн үг юм.

Үнийн тогтвортой байдал гэж үндсэн зорилтоо тодорхойлох болсны улмаас УИХ-ын зарим гишүүн ханшийн асуудлаас зугтах гэж байна хэмээн хардаж буй. Чухамдаа Монголбанк хариуцлагаас зугтах биш, харин ч илүү хариуцлагатай, олон улсын стандартад нийцсэн зохицуулалтыг хуульчлах саналыг тусгасан байна. Инфляцыг тогтворжуулснаар инфляцын хэлбэлзэл нь макро хэлбэлзлийн илрэл байдаг тул макро эдийн засгийн тогтвортой байдал бий болж, ханш савлахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа ажээ. Мөн “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-д зээл, хадгаламжийн долларжилтыг бууруулах, сэргийлэх бодлогын зорилт тавин ажиллаж байна.

 

TAB: ТӨВ БАНК ТӨСВИЙН ШИНЖТЭЙ ХӨТӨЛБӨР САНХҮҮЖҮҮЛЭХГҮЙ

 

Төсвийн шинжтэй үйл ажиллагаа нь төв банкны тайлан тэнцэлд нөлөө үзүүлдэг (төв банкны балансын хэмжээг томруулдаг) бөгөөд төсвөөс хийж хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрийг Төв банк санхүүжүүлж, эдийн засагт мөнгө нийлүүлэх үйл ажиллагааг төсвийн шинжтэй үйл ажиллагаа гэж хэлж болно.

Tefe банкны алдагдалд нөлөөлдөг хамгийн том шалтгаан нь Төв банкны төсвийн шинжтэй зардал болохыг манай улсын болон бусад улс орнуудын Төв банкны алдагдалд орсон туршлага харуулж байна.

Төсвийн шинжтэй арга хэмжээнд:

Төв банк Засгийн газрын нэрийн өмнөөс гаднаас зээл авах,

Босгосон эх үүсвэрээ Засгийн газарт хямд хүүгээр өгөх,

Засгийн газрын болон хувийн секторын ханшийн эрсдэлийг Төв банк өөр дээрээ авах,

Арилжааны банкны чанаргүй зээлийг Төв банканд өндөр үнэлгээтэй шилжүүлсэн,

Гадаад валютын зах дээр зах зээлийн бус ханшаар арилжаа хийсэн,

Гадаад валютын төлбөрт баталгаа гаргасан,

Хямд хүүтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэрэг багтана.

Төсвийн шинжтэй арга хэмжээ, мөнгөний уламжлалт бус бодлого нь эрсдэл ихтэйгээс шалтгаалж төв банкинд алдагдал үүсгэх үр дагавартай байдаг. Шинэ хуулиар Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа санхүүжүүлэхгүй буюу Засгийн газраас хараат бусаар ажиллах боломжийг бүрдүүлэх аж.

 

 

Э.Мөнхзаяа

Эх сурвалж: "Өглөөний сонин"

Боксын дасгалжуулагч Д.Банди таалал төгсчээ
Боксын дасгалжуулагч Д.Банди таалал төгсчээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​