fbpx М.ОЮУНЧИМЭГ: БИ Л ЛАВ ''...ТА ҮҮНИЙГ ДЭМЖЭЭД ӨГӨӨЧ'' ГЭЭД САЙДТАЙ, ЖИЖИГ ДУНДЫНХ НЬ ДАРГАТАЙ ЯРЬСАН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 7 секунд

М.ОЮУНЧИМЭГ: БИ Л ЛАВ ’’...ТА ҮҮНИЙГ ДЭМЖЭЭД ӨГӨӨЧ’’ ГЭЭД САЙДТАЙ, ЖИЖИГ ДУНДЫНХ НЬ ДАРГАТАЙ ЯРЬСАН

УИХ-ын 30 гаруй гишүүд холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишуун, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоироод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага туүнийг шалгаж байна.
 
Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх- Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХхэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагуй”гэж шийдвэрлэсэн байдаг юм.
 
Тэгвэл уг асуудлыг УЙХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэрхурлын үеэр гишүүд юуярьж, ямар байр суурь илэрхийлж байсныг “Зууны мэдээ” сонин хүргэж байна.
 
МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн өрдны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд бөлжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлахреферент Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

Харин УИХгишүүн Б.Бат-Эрдэнэ, Н. Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Зандашатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б. Чөйжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батбөлд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг,
Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нархуралдаа очоогүй байна.
 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
 
“...Бүлэг энэ асуудлыг эртхэн ярих хэрэгтэй байсан. УИХ-ын гишүүдийн үнэ цэнэ яг л хогийн сав шиг болж байна. Юу ч байхгүй болж байна. УИХ гээд эрх мэдэлтэй, бөөн хулгайч нар энд сууж байгаа юм шиг ойлголт байна. Бид нарын өнөөдөр энд хийж бүтээж байгаа. Гэтэл ямар цалинтай байгаа билээ дээ. УИХ-ын хэвлэл мэдээллийн алба ч юм уу, үүнийг нэг талын РК-аараа эвтэйхэн, зөв ойлголт өгөх хэрэгтэй. Сая бидэнтэй Лондон явсан АН-ынхан “...Танайхан бие биеэ чадах гээд хариу авах гээд байгаа чинь бид нарт бэлэн өгөөш болдог. Бид нар зүгээр сууж байгаад сайхан идэштэй болоод яваад байгаа шүү дээ. 2020 он хүртэл сценараа гаргасан” гэж байна лээ.
 
Би олон нийтийн сүлжээг яриад байна. Олон нийтийн сүлжээг дагаж бид хуйлрах биш, харин олон нийтэд хүсээд байгаа шударга ёс, хуулиа баримталдаг байдлыг үзүүлэхийн тулд Намын даргын хэлээд байгаа цэвэрлэгээ хийж байгаа.. Хуудощ- уландаа гишгэж байгаа, албаны эрх мэдлээ хууль бусаар ашиглаж байгаа хүмүүстэйгээ бид тэмцэж байгаа гэдэг РК яагаад хийж болохгүй гэж. Тэгэх ёстой шүү дээ. Тэгж байж бид цэвэр байна шүү дээ. Тэгэхгүй бол ганц Батзориг сайдыг явууллаа гээд бид нар сайхан, УИХ сайхан харагдчихна гэдэг шиг үлгэр байхгүй. Батзориг сайдыг явууллаа гэхэд эргээд бид нараас өөр юм нэхээд, нөгөө хуучин юмнуудаа шахаад, шаардаад унана шүү дээ. Тийм учраас би энэ асуудал дээр ул суурьтай хандах ёстой гэж бодож байгаа юм. Ялангуяа АСЕМ, Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Моншлбанкийг бид шалгаад юу юу гаргаж ирлээ дээ. Нямдорж сайд хэвлэлийн хурал хийгээд, АТГ, прокурор дээр энэ хэргүүд гацаад цагдаад эрх байхгүй болж байна гэдгийг ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ асуудлуудаас болж бидэн дээр аймшигтай гал ирж байна. Батзориг сайдын хувьд ЖДҮ-гийн зээлээс яг жинхэнэ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид авсан байж таараа даа.
 
Тэр хүмүүсийг ч гаргаж “...Ийм хүмүүс бас авсан байна” гэдгийг нь  хэлбэл яасан юм. Та үүнийг дэмжээд өгөөч гээд, би лав хувийнхаа юмыг биш харин жижиг, дунд үйлдэрлэл эрхлэгчдийн юмыг нь дэмжүүлэх гээд энэ салбарын сайдтай нь, жижиг дундых нь даргатай нь яриад явж байсан. Тэр нь шалгарсан юм уу, үгүй юм уу бүү мэд. Батзориг сайд хүмүүсээрээ үүнийг яриулах хэрэгтэй. Таны хуулийн зөвлөх байдаг биз дээ. Энд, УИХ-д авсан хүмүүс ч байна. Гишүүд өөрсдөө уучлалт гуйгаад эхэлсэн байна лээ.
 
Г эхдээ банк бус санхүүгээр оруулж хууль бусаар мөнгө угаагаагүй гэдгээ харин тодорхой бас хэлчих хэрэгтэй. Тэгэхгүй бол цаашдаа хэцүү байдалд орно. 2020 онд зарим нь ялалтаа тэмдэглэх хэмжээнд хүрч байна. Янз бүрийн хүмүүс гарч ирж байна. Бүхэлд нь ингэж харагдуулж болохгүй. Энэ түр зуурын л асуудал” гэж хэлэв.
 
Дараа нь УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан
 
“... Үүгээр асуудал дуусахгүй болов уу. Хүн болгон мэдэж байгаа. Улам хундэрнэ.Ийм мэдээлэл бид нар аваад байгаа. Тэгэхээр бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй байна. Ингээд хурал болгон дээр манай гишүүд хоорондоо хэрэлдээд байх юм бол цаашдаа улам хүнд байдалд орно. Тийм учраас би ахмад гишүүний хувьд ингэж хүсмээр байна.
 
Хоёрдугаарт, эндээс гарах гарцыг нь хайх ёстой байсан. Зөвхөн тэр хоёр тушаалаар, ирсэн бичгээр Батзоригийг түдгэлзүүлж болохгүй. Сайд бол тушаал гаргах эрхтэй. Тэгэхээр гарцыг нь хаймаар байна. АН-ынхан бол ямар ч хүнд нөхцөлөөс гарчихдаг юм. Нэг үед Баярцогтыг нийгэм яаж зэвүүцэж байлаа. Өөрөө сангийн сайд байсан. УИХ-ын дэд дарга байсан. Гадаадад тийм оффшор данстай гэж зэвүүцэж байсан үед тэд нар аргаа олоод мултарсан. Өнөөдөр тийм ойлголт байхгүй болсон шүү дээ. Шалгагдаад явж байна гэсэн ойлголттой байгаа. Манай Батзориг бол сайдын албан тушаалаа өглөө. Ингээд огцрохоор боллоо гэхэд хэдэн өдөр энэ нам жим болсон. Одоо дахиад асуудал гаргаж байна. Нэгэнт сайдаас огцорсон учраас бид нар дахиж бичиг өгөнгүүт хэзээ ч түдгэлзүүлж болохгүй. Ер нь манай гишүүдийн олон асуудал байна гэсэн мэдээлэл ирээд байна. Тийм учраас бид Удирдах зөвлөлийн хүрээнд ярья. Тэгэлгүйгээр өнөөдөр гэнэт хуралд оруулаад “...Яах вэ” гэсэн асуудлыг задгай тавьчихаар, хүн болгон санал хэлээд байна” гэв.
 
Түүний дараа УИХ-ын гишүүн А.Ундраа
 
“...Нарантуул ч юм уу, Дүнжингарав дээр суугаад наймаа хийгээд, өөрсдөө зүтгээд явж байгаа хүмүүс 30, 40 хувийн, заримдаа өдрийн зээл аваад явж байгаа. Энэ хүмүүст жилийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлтгэй зээл олдоггүй. Тэгэхэд улс төрийн эрх мэдэлтэй хүмүүс давуу эрхээ ашиглаад ингэж дээрэлхэж байгаа хүмүүсийг маш их бухимдуулж байгаа байх. Тиймээс үүн дээр зөв хариулт өгөх ёстой.
 
Би Ерөнхий сайд, Намын даргатай санал нэг байна. Нөгөө юман дээр нь санал нийлэхгүй. Манай УИХ-ьга гишүүдийн зүгээс, Засгийн газрын гишүүдийн зүгээс ялангуяа өөрийнхөө хамаарал бүхий этгээд дээр зээл авсан б.од буцааж өгөөд, уучлалт гуй гэдгийг Ерөнхий сайд, Намын дарга та хэд хэдэн удаа хэлсэн. Үүнтэй би санал нэг байна. Яах вэ, үүн дээр сая манайхан хэлж байна. Бизнесийн давуу талаа ашиглаж авчихаад зориулалтын дагуу ашиглаж байгаа бол нэг янз. Харин банк бус руу ч юм уу хийгээд мөнгө хүүлж байгаа бол бас нэг одоо янз гэж байна. Үүнийг ялгаж салгаж, тодорхой болгоё. Хэрюэ буруу маягаар гүтгэгдэж байгаа бол эртхэн шиг үүн дээр тайлбар юмаа тодорхой өгч явах нь зөв байх.
 
Юун дээр би санал нийлэхгүй байна вэ гэхээр Г.Занданшатар сайд ч бас яриа өгсөн байсан. Энэ Засгийн газрын шалгалтыг эхлүүлээд засаг уснаас хуурай гарч шё харагдаад, УИХ муухай харагдаад явна гэж байхгүй ээ. Бид нар бүгд нэг завин дээр байгаа. Цаашлаад энэ цуваа үргэлжилбэл гэж Содбаатар гишүүн бодож байгаа болов ууЭр зориг гаргаад бусдыгаа хамгаалахын төлөө, өөрийнхөө ч гэсэн цаашдын улс төрийн карьераа бодолцож үзээсэй гэж Содбаатар гишүүнд журмын нөхрийн хувьд хэлмээр байна” гэв.
 
Үргэлжлэл бий...


Эх сурвалж: Зууны мэдээ сонин

АМБИЙ ГЭЖ АВЬЯАСЫН ХҮҮДИЙ БАЙСААН
АМБИЙ ГЭЖ АВЬЯАСЫН ХҮҮДИЙ БАЙСААН
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​