fbpx Монголд мөнгө угаах гэмт хэргээр шийтгэгдсэн ч УИХ-аас нь өршөөчихдөг нь ФАТФ-т итгэл төрүүлэхгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 38 секунд

Монголд мөнгө угаах гэмт хэргээр шийтгэгдсэн ч УИХ-аас нь өршөөчихдөг нь ФАТФ-т итгэл төрүүлэхгүй байна

Юу тарина түүнийгээ хураана буюу саарал жагсаалтаас ангижрахуй

Ирэх долоо хоногт Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах эсэх талаар ФАТФ-ын хурал болох гэж байгаа. Энэ чухал үед унтаж байгаад сэрсэн баавгай мэт, гэнэт огцом асуулт асууж попрох дүр зураг ажиглагдаж байна. Улмаар мэдээллийн үнэн мөнийг задлан ойлгохгүйгээр, олон нийтийн хэрэгслээр түүнийг нь сэвж байна. 

Тэгэхлээр саарал жагсаалтыг тойронд гарч буй мэдээлэлд факт чек хийх зорилгоор үүнийг бичлээ. Юун түрүүнд 2017 онд ФАТФ болон Ази номхон далайн бүсийн байгууллага нь мөнгө угаахтай тэмцэх 40 зөвлөмжөөс 20-ыг биелүүлээгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ нойллож “эрчимтэй хяналтад” оруулсан. Өөрөөр хэлбэл хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Үүнд хууль эрх зүй, санхүү, хяналтын орчин гээд олон зүйлийг багтаахаас гадна цаасан дээр бичигдсэн зүйл хэрхэн хэрэгждэгийг үнэлдэг. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд эдгээр 20 зөвлөмжөөс 16-г нь хангалттай ахиулж, 11 үзүүлэлтээс 7-г нь сайжруулаад байна. Нэг талаар энэ богино хугацаанд хүчин чармайлт гаргасныг мэргэжлийнхэн үнэлж байгаа ч яагаад 4 үзүүлэлт хангалтгүй байна вэ? Үүнд хариулахын тулд үзүүлэлт тус бүрийг хариуцсан байгууллагатай нь холбож тайлбарлахыг оролдъё.

“Зохицуулалтын байгууллагууд санхүүгийн институтүүдийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх” гэсэн 3 дахь заалт нь голлон Банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой. 2019 оны 2-р улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос 538 ББСБ тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл тэдгээрийн хяналт зохицуулалт нэр төдий, асуудал илрүүлсэн ч авч байгаа арга хэмжээ нь хангалттай биш учраас мөнгө угаах боломжийг олгож байна гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл ББСБ-ыг хянадаг байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо үүнд тайлбар хийх хэрэгтэй. Мөн Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, нотариатчдын танхим, хуульчдын холбоодуудад анхаарал хандуулах шаардлагатай байгаа. Эдгээр мэргэжлийн холбоодууд нь мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцох ёстой боловч дорвитой ахиц гарахгүй байгаа. Үндсэндээ бол Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яамны мэдлийн хүрээнд холбоодууд нь мөнгө угаахтай тэмцэх тодорхой чиглэлгүй, нөгөө талаар яамдуудаас үүнийг зохицуулдаггүй болж таарч байна. Долдугаар заалтад “Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ногдуулах” гэж байгаа ба хууль сахиулах байгууллагууд буюу цагдаа, тагнуул, авилгатай тэмцэх байгууллагууд цаашлаад шүүхээс дорвитой арга хэмжээ аваагүй гэжээ. Үүн дээр оноо алдаж байгаа гол шалтгаан нь нэгдүгээрт Монголд саяхныг хүртэл мөнгө угаах зүйл заалтаар хэрэг шийдвэрлэгдэж байгаагүй, МИАТ-ын хэрэг дээд шүүх дээр унасан, хоёрдугаарт ил тод байдлын хуулиар 30 их наядыг илрүүлсэн ч татвараас зугтсан, хууль бус мөнгийг зүгээр өнгөрүүлсэн, гуравдугаарт санхүү, терроризмын гэмт хэргээр шийтгэгдсэн хэргүүдийг ардчиллын 25 жилийн ойгоор өршөөсөн асуудлууд юм. Монголд мөнгө угаах гэмт хэргээр дорвитой шийтгэл хүлээдэггүй, шийтгэгдсэн ч маргааш нь УИХ-аас нь өршөөчихдөг нь итгэл төрүүлэхгүй байна.

Бидний хэрэгжүүлж чадахгүй байгаа наймдугаар заалт нь “Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах” аж. Монгол Улсын хил, гааль дээр хээл хахиул хэрээс хэтэрсэн, хүнд суртал өндөр байхад мөнгө угаахтай тэмцэх тухай яриад хэрэг байхгүй. Хилээр мэдүүлээгүй алт, үнэт эдлэл, цаашлаад бэлэн мөнгийг хураах тал дээр удаашралтай байгаа тул Гаалийн ерөнхий газраас идэвхжүүлэх нэн шаардлагатай байна.

Арван нэгдүгээрх буюу сүүлийнх нь "үй олноор устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх” гэсэн заалт байгаа. Хэдийгээр бид үйл олноор хөнөөх зэвсэг нэвтрүүлж эсвэл үйлдвэрлэсэн тохиолдол байхгүй ч цөмийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Хойд Солонгосын ажиллах хүчийг улсдаа авчирж ажиллуулж байсан нь хэрэг тарьсан.

Юу тарина түүнийгээ хураана гэдэгтэй адил Хойд Солонгостой найзлаад байхлаар ийм юу болж байгаа юм. Гэхдээ Хойд Солонгосын ажилтнуудыг зохих хугацаанд нь нутаг буцаасан гэсэн мэдээлэл байгаа боловч үүнийг олон улсад сайн ойлгуулаагүй бололтой. Энэ нь ч аргагүй юм. Учир нь дипломат харилцаанд ранк гэж байдаг ба дээд түвшинд мэдээлж, харилцах эрхтэй Элчин сайдуудыг томилохгүй гацаагаад байхлээр хэн ойлгуулах билээ. Эдгээр фактуудыг тулгаад үзэхэд УИХ, Засгийн газар, шүүх, агентлаг зэрэг төрийн байгууллагуудаас авахуулаад мэргэжлийн холбоодууд 2 жилийн хугацаанд алдаагаа засахын тулд юу хийвээ гэж асуух хэрэгтэй. Хамгийн гол нь буруугаа нэгнээсээ хайх биш алдаагаа засахын тулд хэдий хэр хүчин чармайлт гаргаснаа ФАТФ-т зөв тайлбарлах ёстой. Улс орнууд хар, саарал жагсаалтад орохгүйн тулд бүхнээ хийдэг бөгөөд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон түүнийгээ тайлбарлах ажил дээр ижил ач холбогдол өгдөг. Тиймээс төрийн бүх түвшиндээ ФАТФ-д ажлаа танилцуулж, саарал жагсаалтад орохгүйн төлөө бүхнээ хийвэл ямар вэ? Дараа нь гавъя шийтгэлээ ярьцгаая.

Н.Баттүшиг

Эх сурвалж: sonin.mn

УИХ-ын гишүүдийн ширээн дээр туулайн бүжингийн чихмэл тавьжээ
УИХ-ын гишүүдийн ширээн дээр туулайн бүжингийн чихмэл тавьжээ
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​