fbpx Худал үнэлгээгээр ховор амьтдаа “ЦААЗАЛСААР” байх уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 24 секунд

Худал үнэлгээгээр ховор амьтдаа “ЦААЗАЛСААР” байх уу

Тусгай зориулалтаар энэ онд 86 угалз, 92 тэх агнуулах тогтоолыг Засгийн газраас гаргасан. Уг тогтоолд өнгөрсөн наймдугаар сарын 14-нд өөрчлөлт оруулж, “цаазлах” угалзын тоог 86, тэхийнхийг 95 болгон нэмжээ. Энэ нь дээрх амьтдын агнуурын нөөцийн таван хувьд ч хүрэхгүй гэж салбарын яамнаас мэдээлсэн байна. Гэхдээ энэ нь үнэн, эсэхийг хэн ч мэдэхгүй. Учир нь манай улс агнуурын ач холбогдол бүхий амьтдынхаа тоог бүрэн гаргаж чаддаггүй хэрнээ агнах зөвшөөрөл олгодог хачин тогтолцоотой.

Улсын төсвийн орлогын тодорхой хувийг байгалийн нөөцөөр бүрдүүлэх зорилгын хүрээнд тусгай зориулалтаар агнах, барих ан амьтны тоо толгойг дээр дурдсаны дагуу жил бүр гаргадаг. Хамгийн их “моодонд ордог” нь ховор ангилалд багтдаг угалз, тэх. Тухайлбал, угалзын төлбөр агнуурын ач холбогдолтой бусад амьтныхаас харьцангуй өндөр буюу 24 000 ам.доллар. Уг нь ангийн төлбөрийн 50 хувийг тухайн амьтныг хамгаалахад зарцуулах хуультай. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлж, амьтдаа хамгаалан, өсгөн үржүүлэх нь битгий хэл хэд байгааг нь ч тогтоож чаддаггүй гэсэн үг.

Ирэх онд агнуулах амьтдын тоог удахгүй Засгийн газар батлах учиртай. Уг ажлын явцын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Б.Номин-Эрдэнээс тодруулахад “Агнуурын бүс нутаг тус бүрийн менежмент хариуцагчид ирэх жилд ашиглах боломжтой нөөцийн талаарх мэдээллийг энэ сарын 10-ны дотор аймгийнхаа БОАЖГ-т өгсөн байх учиртай. Аймгуудын БОАЖГ агнуурын бүх бүс нутгийн дүнг нэгтгээд, аравдугаар сарын 15-ны дотор манай яаманд ирүүлнэ. Бид саналыг судлаад, Засгийн газрын хуралдаанаар оруулна” хэмээсэн юм. Агнуурын амьтдын нөөцийг үнэлэхэд яамнаас хэрхэн анхаарч байгаа талаар тэрбээр “Аргаль, янгирын нөөцийг тогтоох судалгааны ажлын тендер зарласан. Ер нь агнуурын бүс нутаг бүрийн менежмент хариуцагчид нь судалгаа хийж буй. Гэхдээ энэ удаа яамны зүгээс Монгол орны хэмжээний нэгдсэн судалгаа хийх болсон. Хамгийн сүүлд 2009 онд ийм судалгаа явуулсан” гэлээ.

Тусгай зориулалтын, нэн ялангуяа өндөр үнэтэй угалз агнах квот тогтоох, зөвшөөрөл олгох, хэрэгжүүлэх үйл ажиллагаа шат шатандаа алдаа дутагдалтай, замбараагүй аж. Энэ нь амьтдын тоо цөөрөх, тархац нутаг нь хумигдах шалтгаан болж байгааг судлаачид онцолсон. Тухайлбал, агнуурын нэг бүс нутгаас 10 угалз агнах боломжтой гэсэн тоо гарлаа гэхэд бүгдийг нь “цаазлуулах” дүгнэлт гаргаж болдоггүй гэнэ. Жишээ нь, Увс аймгийн Гулзат агнуурын бүс нутгаас 10 угалз агнуулах зөвшөөрлийг өнгөрсөн жил өгчээ. Тухайн хэсэгт очсон анчин яагаад ч 10-ыг агнаж чадахгүй гэнэ. Яагаад гэвэл эхний ганц, хоёрыг л агнахад бусад нь дуу чимээнээс дайжаад үргэчихнэ. Угалз агнахыг зөвшөөрдөг долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд агнуурын бүс нутаг дахь амьтад дуу чимээ, машин тэрэгний нөлөөгөөр тархац нутгаасаа дайжсаар буйг нарийвчлан судлах шаардлага тулгарчээ.

Биологийн ухааны доктор, дэд профессор С.Амгаланбаатараас манай улс агнуурын ач холбогдол бүхий амьтдаа, ялангуяа гадаадын анчдын сонирхлыг татдаг аргаль, янгирынхаа нөөцийг зөв тогтоодог, эсэхийг лавлалаа. Тэрбээр “Амьтны нөөцийг гаргахдаа хэр олныг агнах боломжтойг тогтоох ёстой. Зүйл бүрийн амьтны нөөц тогтоох аргачлал өөр өөр. Жишээ нь, цагаан зээр, тарваганы махыг нь авах тохиолдолд нийт нөөцийн 5-10 хувийг агнуулж болно. Тусгай зориулалтын агнуурын тухайд нийт биш, агнах нөөцийг тогтоох шаардлага тулгардаг. Яагаад гэвэл нас бие гүйцсэн, том эвэртэйг нь сонгож агнана шүү дээ.

Амьтны тухай хуульд биологийн болон агнуурын нөөц гэсэн хоёр ангилал бий. Биологийн нөөц гэдэг нь нийт тоо. Агнуурын нөөц гэдэг нь анчны сонирхолд нийцсэн, том эвэртэй, наймаас дээш насны угалз хэд байгааг тодорхойлох юм. Энэ тоо манайд алга. Угалзыг эврээр нь дөрвөн ангид хуваадаг. Гадаадын анчдад агнуулдаг нь дөрөвдүгээр ангийн угалз. Аргалийн эвэр насан туршид нь ургадаг. Хөгшин байх тусам том эвэртэй байна гэсэн үг л дээ. Тэгэхээр ийм угалз хэд байгааг тогтоохын зэрэгцээ гуравдугаар ангиас хэд нь дөрөв рүү дэвшихийг ч тодорхой болгох ёстой. Үүнээс гадна популяц цөөрч буй, эсэхийг харгалзан үзнэ. Буурч буй популяцаас агнаж болохгүй. Малыг бол хүн арчилж, хамгаалдаг учраас бараг төл бүр нь эсэн мэнд бойжиж байна. Гэтэл зэрлэг амьтны 60-70 хувь нь нэг нас хүрэхээсээ өмнө үрэгддэг. Мөн амьтад стресст их өртдөг. Үргэж, дайждаг. Тиймээс тархац нутгийнх нь ойролцоо уул уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй, эсэхийг ч харгалзана. Энэ мэт олон хүчин зүйлийг бодолцох учиртай. Өнгөрсөн жил гэхэд Дорноговь аймагт нөөцгүй хоёр газарт ан хийлгэх дүгнэлт гаргачихсан байсан. Энэ газар чинь нөөцгүй шүү дээ гэж хэлээд, хасуулсан. Аймгийн БОАЖГ-ынхан ч хүлээн зөвшөөрсөн” гэлээ.

Улсын хэмжээнд өдгөө 19 аймагт агнуурын 171 бүс нутаг бий гэдгийг БОАЖЯ-наас мэдээлэв. Тухайн агнуурын бүс нутаг дахь амьтдыг судлаад, нөхөн үржих чадавх, нөөцийг үнэлсэн дүнг харгалзаж агнах квот өгдөг хуультай, уг нь. Гэхдээ дээр дурдсанаар агнуурын бүс нутагт хангалттай хэмжээний судалгаа хийдэггүй, нөөцийг бүрэн тогтоодоггүйгээс тусгай зориулалтын агнуурын зөвшөөрөл олгох үйл явц оромдсон маягтай болдог гэнэ. Жишээ нь, нөөцгүй, эсвэл дөнгөж амьтад нутагшиж эхэлж байгаа газарт агнуурын бүс нутаг тогтоох санал гаргасан тохиолдол Сүхбаатарын Дэлгэрхаан, Хэнтийн Баянхутаг, Мөрөн, Булганы Дашинчилэнд гарсныг судлаачид тэмдэглэсэн.

Агнах боломжтой амьтдын нөөцийг мэргэжлийн байгууллага тогтоодог. Мэргэжлийн байгууллага гэдэг нь агнуурзүйч, агнуурын биологич бүхий хуулийн этгээд аж. Тэд ажлаа сайн хийдэггүйгээс болж төрийн захиргааны төв байгууллага агнуурын нөөцгүй газарт квот олгодог. Цаашлаад тусгай зөвшөөрөл авсан ангийн компаниуд нөөцгүй газарт очиж, амаараа шороо үмхэх, эсвэл өөр газраас ан хийж хууль зөрчих, маргаан дэгдэх үндэс болдог аж.

Улсын хэмжээнд ангийн 20 орчим компани бий гэнэ. Тэдгээрийн нэг “Ажийн болор” компанийн захирал Х.Зоригт энэ талаар “Жилд нэг л угалз агнах нөөцтэй газарт 5-6-г агнуулах тушаал гаргачихаж байна. Агнуурын бус, биологийн нөөцөд тулгуурлаад ийм шийдвэр гаргадаг. Биологийн буюу нийт нөөц нь боломжийн мэт харагддаг байх. Гэтэл бодит байдалд шаардлага хангах, насанд хүрсэн амьтан цөөн. Тэгэхээр хөгшин, бүдүүн амьтан хайгаад өөр газар луу явна гэсэн үг. Хамгийн гол асуудал нь агнуур зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулахдаа нөөцгүй газрыг нөөцтэй мэтээр бичээд, батлуулж байгааг хянадаг тогтолцоо огт алга. Мэргэжлийн байгууллагынхан дурын этгээдийн захиалгаар агнуурын бүс нутагт нөөц тогтоодог. Түүнийг нь БОАЖЯ-ныхан баталдаг.

Гэхдээ хянадаггүй. Байхгүй газарт байгаа мэт нөөц тогтоодог учраас л компаниуд тухайн агнуурын бүс нутгаас биш, зөвшөөрөгдөөгүй өөр газраас ан хийдэг. Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор баталсан Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журамд 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаар тухайн аж ахуйн нэгж авсан квотынхоо дагуу угалз, тэх агнуулж чадахгүй бол дараа жил нь дахин квот авч чадахгүй, хасагддаг болсон. Тэгэхээр ирэх онд квот авахын тулд энэ жил яаж ийгээд, хаанаас ч хамаагүй агнуулахыг л бодно биз дээ. Төрийн байгууллагын энэ мэт бодлогын бичиг баримт компаниудыг хууль зөрчихөөс өөр аргагүй нөхцөл байдал руу түлхсэн хэрэг” гэсэн юм. Тэрбээр энэ асуудлыг цэгцлэхийн тулд юуны урьд агнуурын бүх бүс нутагт мониторинг хийж, нөөцтэй, эсэхийг нь шинэчлэн тогтоох шаардлагатай хэмээсэн.

Эдгээр асуудлыг цэгцлэхээр уг нь эрдэмтэд, албаны хүмүүс, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийг 2018 онд БОАЖ-ын сайдын дэргэд байгуулжээ. Ажлын хэсгийнхэн агнуур зохион байгуулалтын тайлангуудтай танилцаж, судалгаа хийхэд цөөнгүй нь оромдсон төдий бичиг байсан гэнэ. Жишээ нь, амьтдын тархац нутгаар морьтой явж, судалгаа хийсэн гэх тайлангийн дагуу орон нутгийнхнаас лавлахад “Судалгаа хийсэн хүмүүс сумын төвөөс ер гараагүй шүү дээ” гэсэн байна. Энэ мэт зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцох дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан ч өдий хүртэл хэрэгжүүлээгүй юм билээ.

Тусгай зориулалтын агнууртай холбоотой асуудал зөвхөн дээр дурдсанаар хязгаарлагдахгүй. Зохицуулалт, зохион байгуулалт, хяналтыг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай гэнэ. Тэр байтугай амьтан агнах хугацааг ч эргэж харах ёстойг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, доктор Б.Эрдэнэ онцолсон. Тэрбээр “2012 онд шинэчилсэн Амьтны тухай хуулийн есдүгээр зүйлд амьтдыг агнах хугацааг тусгасан байгаа. Тус хуульд заасан хугацаа нь шинжлэх ухааны үндэслэлгүй. Тодруулбал, дэлхий нийтээр есдүгээр сарын дундаас эхэлж буга агнадаг атал манайд зургадугаар сарын 30-наас буюу цусан эвэр нь төлжих үед “цаазлахаар” заажээ. Мөн угалз, тэхийг өмнөх жилийн үс ноосоо хаяагүй, тарга тэвээрэг аваагүй байхад агнуулахаар тусгасан. Манайхтай ижил төстэй уур амьсгалтай АНУ, Канад, Казахстан, Тажикистан, Киргиз зэрэг оронд аргаль, янгирыг 7-12 дугаар сард, зарим газарт 1-2 дугаар сард агнадаг. Гэтэл манайх долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл агнахыг зөвшөөрчээ. Тиймээс агнах хугацааг дэлхийн жишиг, шинжлэх ухааны үндэслэлтэй уялдуулан өөрчлөх шаардлагатай. Түүгээр ч барахгүй үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай гэж зориулалт тус бүрээр ангилан, хугацааг өөрчлөн тогтоох хэрэгтэй” гэв.

Үндэсний хэмжээнд буюу Монголд хэдэн аргаль байгааг 1975, 1985, 2000, 2009 онд тогтоожээ. Уг амьтны тоо 1985 онд 60 000 байсан бол 15 жилийн дараа 15 000 болтлоо цөөрсөн аж. 15-хан жилийн дотор дөрөв дахин цөөрсөн учир устаж болзошгүй гэж үнэлэн, Олон улсын байгаль хамгаалах холбооны шалгуураар Монголд гаргасан “Улаан данс”-нд оруулжээ. Баруун аймгууд дахь аргаль эрс буюу 46 000-аар хорогдсоныг судалгаагаар тогтоосон байна. Харин 2009 оны тооллогоор аргалийн тоо 18 100 болж нэмэгджээ. Гэхдээ баруун аймгууд дахь аргалийн тоо цөөн хэвээрээ. Зөвхөн зүүн аймгуудад л 3000-аар өссөн дүн гарсан аж. Тиймээс цаашид уг амьтны өсөлтөд үндэслэн ер нь агнуулж болох, эсэхийг ч харгалзах цаг болжээ.

М.Оч

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Албан журмын даатгалын орлогоос арваадхан компани хөлжиж байна
Албан журмын даатгалын орлогоос арваадхан компани хөлжиж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​