fbpx Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийг ямар хүмүүс үймүүлээд байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 22 секунд

Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийг ямар хүмүүс үймүүлээд байна вэ?

Мэргэжлийн боловсролын салбарт тэргүүлэгч Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр, урлалын политекник коллежтой холбоотой ташаа мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Коллежийн захирал Б.Даваажавыг багш нараа үндэслэлгүйгээр халсан хэмээн ажлаа өгөхийг шахаж, олон нийтэд нотолгоо, баримтгүй мэдээлэл цацаж, холбогдох дээд байгууллагуудад хандаад байгаа юм. Захирлаа шахаж, ажлаас нь чөлөөлүүлэх санаархал нь нэлээд хугацааны өмнөөс эхэлсэн бөгөөд өөрсдийнхөөр нь хүслээр болоогүй учир сүүлдээ ёс зүйгүй, нэр төрд халдсан, гутаан доромжилсон өнгө аясаар эсэргүүцлээ илэрхийлэх болсон байна. Энэ нь захирлын нэр хүнд, үйл ажиллагаа гэхээс илүү сүүлдээ 18 мянган суралцагчтай тухайн сургуулийн үйл ажиллагаа доголдож, мэргэжлийн боловсролын сэргэсэн нэр хүндийг унагахад хүргэжээ. Тиймээс тухайн коллежийн багш нар сургуулийнхаа үйл ажиллагаа нэр хүндийг авч үлдэхийн тулд хууль бусаар эсэргүүцэн тэмцэж буй багш нартай холбоотой баримтуудыг ирүүлсэн юм. Өнгөрсөн есдүгээр сарын 5-нд хариуцлага алдаж ажлаас халагдсан болон одоо ажиллаж байгаа зарим багш тухайлбал, Г. Жаргалсайхан , Б. Золжаргал, Д. Солонго, Б. Түвшинжаргал, Б. Эвсэгбаяр, Д.Мөнхжаргал нар нь цахим мэдээллийн хэрэгслээр өөрсдийн үзэл бодлоо хамт олны санал мэтээр цацаж, төрийн байгууллагуудад өргөдөл гомдол гаргаж, өөрсдийн үйл ажиллагаандаа татан оролцуулахаар залуу багш нарыг ятгаж эхэлсэн байна. Гэвч эдгээр багш нар нь өөрсдөө ёс зүй хариуцлага, Төрийн албаны тухай хуулиас эхлээд олон хууль, тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан учраас энэ нь эргээд ажлаас халагдаж, хариуцлага тооцох шалтгаан нөхцөл болсон байдаг.
 
Баримт 1.
Оёдлын мэргэжлийн багш Г.Жаргалсайхан нь тус коллежийн ҮЭХ-ны дарга байсан бөгөөд нь албан тушаал, тамга тэмдгээ өгөхгүйгээр жирэмсний амралтаа авч, гурван жилийн хугацаанд хамт олныхоо эвлэлдэн нэгдэх эрх ашгийг зөрчсөн байдаг. Сүүлдээ багш нар нь түүний тэргүүлдэг ҮЭХ-г байгууллагынхаа хурлаар татан буулгаж, өөрсдөө үйлдвэрчний эвлэл байгуулсан байна. Гэвч Г.Жаргалсайханы аваад явсан тамга тэмдгийг Оюуны өмчийн Улсын бүртгэлийн газраас баталгаажуулахыг шаардсан байна. Г.Жаргалсайхан нь эрхзүйн статусгүй, байгууллагын нэрийг барьж ёс зүйгүй гүтгэлэг тарааж байна гэдгийг багш нар нь хэлж байна.
 
Баримт 2.
Англи хэлний багш Б.Золжаргал, монгол хэлний багш Б.Эвсэгбаяр нар нь 12 дугаар ангийн мэргэжлийн боловсролын үнэмлэхэд бичилт хийх үедээ өөрийн хариуцаж авсан ангийн мэргэжлийн үнэмлэхийг хулгайд алдаж, улсын шалгалтын дипломын дүнг засаж бичсэн, дүнг засах боломж хэн нэгэнд олгосон ажлын хариуцлага алдсан. Энэ хэргийг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас шалгаад багш нарыг хариуцлага хүлээх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг ч гаргаад байна.
 
Баримт 3.
Мөн Д.Солонго багш нь хамт олныг турхирч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацсан. Хамт олны хурал дээр ёс зүйгүй, батлагдаагүй мэдээллийг үнэн бодит мэтээр зарлаж хүний нэр хүндэд халдсан үйлдэл гаргасан байна. Түүнчлэн сургуулиас батлагдсан цагийн хуваарийн дагуу хичээл ордоггүй, дураараа аашилдаг зэрэг багшийн ёс зүйтэй холбоотой үйлдлүүдийг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хариуцлага тооцох асуудлыг ярьсан байдаг.
 
Баримт 4.
Нийгмийн түншлэлийн ажилтан Б.Түвшинжаргалын буруутай ажиллагаа нь доорх баримтаар нотлогдсон. Б.Түвшинжаргалыг Захирлын 2019 оны 6-р сарын 24-ний Б/75 тоот тушаалаар өөр ажилд шилжүүлсэн. Уг тушаалыг гаргахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-д заасан, ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсон, Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехник коллежийн хөдөлмөрийн дотоод журмын 7.2 нь ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийг зааж өгсөн. 7.2.2.8-д ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн, хагас бүтэн жилийн ажлын тайлангийн үнэлгээгээр хангалтгүй дүн үзүүлсэн үндэслэлээр эрхэлж байгаа ажлаас нь чөлөөлөх ёстой байсан боловч жирэмсэн учраас одоогийн ажилд шилжүүлсэн байна. Тэрээр 2019.06.07-нд 2019 оны эхний хагас жилийн тайлан хамгаалалт болоход ирээгүй бөгөөд 2019 оны зургадугаар сарын 21-нд тайлангаа ойрын үед хамгаалах үүргийг захирлаас авч 2019 оны зургадугаар сарын 24-нд хамгаалжээ. Удирдлагаас олон хоног шаардуулж байж хамгаалсан. Тэгэхдээ хангалтгүй дүн үзүүлсэн.
 
Б. Түвшин­жаргалын 2019 оны эхний хагас жилийн тайлан хамгаалалтыг авч хэлэлцсэн хурлын тэмдэглэлд Б.Түвшинжаргалын хийсэн гээд байгаа ажил чинь тайлан биш байна. Сургуулийн сайтнаас бусад хүмүүсийн хийсэн ажлыг хуулаад тавьчихсан байна. Хийсэн ажилдаа ямар үр дүн гаргаж, бүтээлч ажилласанаа бичээгүй байна гэж дүгнэгдсэн. Энэ чинь хамгийн том ажлын үр дүн үнэхээр муу байна гэж ажлын хэсгийнхэн дүгнэсэн байдаг. Энэ байдлаас үзэхэд байгууллагын дотоод журмын 7.2.2.8-д заасан хагас бүтэн жилийн үнэлгээгээр “хангалтгүй” дүн үзүүлсэн нь тайлан хамгаалалтын дөнгөж 40 хувийн үнэлгээ авсан байдаг.
 
Баримт 5.
 
 
Багш Д.Мөнхжаргал нь бакалаврын зэрэг аваагүй байж, Төрийн албан хаагчийн анкетыг буруугаар бөглөж анх ажил орсон байдаг. Улмаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн магистрын зэрэг хамгаалсан зөрчилтэй. Үүнийг Архивын лавлагаагаар нотолсон байдаг. Энэ нь Төрийн албаны тухай хууль болон Боловсролын тухай хуулиудыг зөрчсөн үйлдэл гэдгийг багш ажилчид хэлж байлаа.
Энэ асуудлаар ХНХЯ-наас ажлын хэсэг гаран шалгаж байгаа ч багш нарын хэлсэн шиг алдаа дутагдлыг илрээгүй, Хүний эрхийн үндэсний комиссоос сургууль дээр ирж багш ажилчидтай уулзсан. Мөн асуудлаар сургуулийн хамт олон ХЭҮК-т хандаад байгаа юм. Ийнхүү өөрсдийн ёс зүй, ажлын хариуцлага, хууль зөрчсөн үйлдлээсээ болж, ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүс нь мэргэжлийн боловсрол олгогч томоохон сургуулийн нэр хүндийг шавартай хутгаж эхлээд байна.
 
Б.ХУЛАН
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 
 
2019.10.16 №205 (6172)
 
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН 3 ДУГААР СУРГУУЛИЙН  “ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ   АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН 3 ДУГААР СУРГУУЛИЙН “ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​