fbpx Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 52 секунд

Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн өдөр

“Тусгаар тогтнолын үнэ цэнэ”

1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр буюу өдгөөгөөс 74 жилийн тэртээ Бүх ард түмний санал асуулгаар Монгол Улс тусгаар тогтнолоо батагаажуулсан билээ. Түүхэн энэ өдөртэй холбогдуулан “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-ноос “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр /2019.10.20/ Гадаад харилцааны яамны хурлын танхимд зохион байгуулсан юм. Хурлыг нээж УИХ-ын гишүүн, “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-ны Ерөнхийлөгч Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ “1945 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулгын түүхэн сургамж нь монголчууд цаг ямагт нэгэн үзэл санаан дор, нэгэн зорилгын төлөө эвлэлдэн нэгдэж байхын чухлыг, олны хүч оломгүй далай болохыг, төр ард түмний нягт холбоо хүчирхэг хүч болдгийг бидэнд байнга сануулж ирсэн юм. Тийм ч учраас жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг төр нь ард түмнээ сонсдог, ард түмний нээлттэй сонсголын өдөр болгож хэвшүүлэх нь, төр нь түүхээ хүндэтгэсэн, ирээдүй, хойч үе маань түүхэн үнэнээ тэр хэвээр нь мэдэхэд томоохон түлхэц болох үйл явдал болох юм” хэмээн онцоллоо. “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн илтгэлийг Төрийн шагналт, түүхч Д.Өлзийбаатар, доктор П.Дэлгэржаргал нар тавьсан бол УИХ-ын гишүүн, “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ удирдан явуулсан юм. Уг арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлсэн. Тэрбээр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндийн удирдлага дор зохион байгуулсан Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх Бүх ард түмний санал асуулгын түүхэн тэмдэглэлт өдрийн мэндийг хуралд оролцогчид болон Монголын ард түмэндээ дэвшүүлэв. “Энэ түүхт өдрийг монгол хүн бүр, та бид, бидний үр хүүхэд, хойч үе ямагт эрхэмлэн дээдэлж, санан тэмдэглэж байх учиртай” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглээд, хуралд оролцож буй Г.Бумцэндийн зээ охин Долгорсүрэн, Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан, Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан, нагац дүү Сүрэн нарт талархал илэрхийллээ.

 

            “Жанжны хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв”

            Бүх ард түмний санал асуулгаар тусгаар тогтнолоо баталгаажуулсны түүхт 74 жилийн ойг тохиолдуулан “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”, бүх ард түмний санал асуулгыг удирдан зохион байгуулж, оройлон оролцсон Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Г.Бумцанд нарын төрөл төрөгсөд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-ны Ерөнхийлөгч Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, холбооны удирдлага оролцсон юм.

         

   “Хүчит 128 бөхийн барилдаан боллоо”

Монголын ард түмэн улс эх орныхоо бүрэн эрхт тусгаар тогтнолоо бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулсны 74 жилийн ойн баярын улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнгөрөгч ням гаригт болж өнгөрлөө. Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Соронзонболд, өсөх идэр харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай нарын улс аймгийн цолтой бөхчүүд хүч сорьсон. Хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Одгэрэл, аймгийн хурц арслан Б.Ууганбаяр, аймгийн арслан Б.Зоригтбаатар нар үлдсэн. Монголын ард түмэн улс эх орныхоо бүрэн эрхт тусгаар тогтнолоо бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулсны 74 жилийн ойн баярын улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Б.Ууганбаяр түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн юм. Бөхийн барилдааныг “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”, Архангай аймгийн Бөхбилэгт бөхийн дэвжээ, Монгол бөхийн холбоо хамтран зохион байгуулсан аж.

ЖДҮ-чин Ж.Энхбаяр хотын дарга С.Амарсайхантай халаас нэг болчихов уу!
ЖДҮ-чин Ж.Энхбаяр хотын дарга С.Амарсайхантай халаас нэг болчихов уу!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​