fbpx Р.Балжинням: II улирал эхлэхэд бүх сурагч номтой болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 28 секунд

Р.Балжинням: II улирал эхлэхэд бүх сурагч номтой болно

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжиннямтай сурах бичгийн талаар ярилцлаа.

-Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын зарим нь сурах бичиггүйгээр I улирлын амралтаа эхлүүлж байна?

 

-Бага ангийн бүх хүүхэд сурах бичигтэй байгаа. Дунд, ахлах ангийн хүүхдүүдийн 50 хувь нь сурах бичигтэй. Үлдсэн нь сурах бичиг худалдаж авах хангалт муу байсан учраас сургуулийнх нь номын санд 100 хувь хангаад тодорхой хэмжээний төлбөр төлөөд авч ашигладаг үйлчилгээг нэвтрүүлье гэсэн шийдвэр гарсан. Тэгэхээр бүх сурах бичгийг багцаар нь авч ашиглаад түүнийг худалдаж авах үнээс гурав дахин бага үнээр үйлчилгээний хөлс төлөөд, буцаагаад номын сандаа өгнө. Түүнээс түрээслээд ямар нэг ашиг олж байгаа зүйл байхгүй.

 

-Үлдсэн сурах бичиг хаана саатаад байна вэ?

 

-2.5 сая ашиглуулах сурах бичгийг хэвлэхээр байгаа. Үүнийг хэвлэх мөнгө улсын төсөвт байхгүй. Тиймээс хэвлүүлэх мөнгийг нь олж шийдвэрлэ гэсэн үүргийг Засгийн газраас Сангийн сайд, Боловсролын сайдад үүрэг болгосны дагуу Азийн хөгжлийн банктай ярилцаад одоо хэрэгжиж байгаа эдийн засгийн хямралын үед боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх нь төслийн хүрээнд шийдвэрлэх, боломж бололцоог хоёр талаасаа зөвшилцөөд гаргаж ирсэн. Анхнаасаа батлагдсан төсөл байдаг учраас өөрчлөлт оруулахад Азийн хөгжлийн банк хурлаар оруулж шийддэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард сайд Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзаж, ярилцаж зөвшилцөөд төв байрнаас нь хүмүүс ирж харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зураад явсан. Тэндээ очоод УЗ-өөрөө хэлэлцээд шийдвэр нь гарч мөнгөний асуудал нь шийдэгдсэнээр хэвлэх компанийг сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулах үйл ажиллагаа заавал санхүүжүүлэгч байгууллагын журмын дагуу явагдана. Ингээд бид тендерийн бичиг баримтаа боловсруулаад тэднийх рүү явуулаад дүрэм журамтай нь нийцэж байна, тендер зарла гэж зөвшөөрсний дараа тендер зарлаад тодорхой хугацаа шаардана. Үүний дараа үнэлгээ хийнэ. Бид богино хугацаанд үнэлснийг дахин нөгөө санхүүжүүлэгч байгууллага хянаж үзсний дараа зөвшөөрөл өгснөөр шалгарсан хэвлэлийн компаниудтай гэрээ байгуулна. Сурах бичгийг хэвлэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай. Хэвлэсний дараа сургууль бүрт хүргэж өг гэсэн гэрээ хийж байгаа. Энэ бүхнээс үндэслээд өчнөөн цаг хугацаа шаардаж байгаа юм. Тиймээс бид аль болох хурдлуулах арга хэмжээ авч байгаа. 7-8 хэвлэх компани шалгараад VI, VII ангийн сурах бичиг бүгд хүргэгдсэн. VIII, IX, X-XII ангийн сурах бичиг бүгд хэвлэлтэд орсон, зарим нь хүргэгдэж байгаа.

 

-Бүтэн нэг улирал сурах бичиггүйгээр хүүхдүүд амарлаа. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?

 

-Өмнө нь энэ хүүхдүүд сурах бичигтэй байсан уу гэдгийг та нар судалсан юм уу. Тэгвэл бид судалж үзээд арга хэмжээ авч байна. Өмнөх зохицуулалт нь одоогийн гарснаас илүү хохироогоод байгаа юм уу. Зааг ялгааг нь гаргаж байж зөв мэдээлэл өгмөөр байна. Манай оронд номын сүлжээ, борлуулалтын газар байна уу байхгүй. Сурах бичгийг худалдаж авах эцэг эхийн сонирхол тааруухан. Хэвлэлийн компаниуд эрсдэлтэй үйл ажиллагаа хийж байгаа. Энэ олон хүчин зүйлээс хамаараад борлуулалт хангалтгүй байсан. Авах ёстой хүүхдүүдийн 20 хувь нь л худалдан авч байсан. Тиймээс бид сургуулийнх нь номын санд бүх хүүхдэд хүрэх сурах бичгийг нийлүүлье. Сурах бичиг худалдан авч байсан хүүхдүүд бага хэмжээний ашиглалтын зардал төлөөд номоо авах боломжтой үйл ажиллагааг нэвтрүүлэх гээд төсөв нь батлагдсан, хөрөнгө мөнгө нь тодорхойгүй байхад ийм шийдвэр гаргасан учраас үүнийг шийдэх үйл ажиллагаа явагдаж байна. Үүнийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Хэрэв бүрэн хэрэгжвэл дараагийн жилээс ямар ч асуудалгүй болно. Яагаад гэвэл ашиглалтын зардлаас тодорхой хэмжээний мөнгө хуримтлагдсанаар сурах бичиг хуучраад жагсаалаас гарах үед дахин хэвлэх боломж бүрдэнэ.

 

-II улирлын хичээл эхлэхэд хүүхдүүд сурах бичгээр бүрэн хангагдана гэж ойлгож болох уу?

 

-Ямар ч гэсэн түрүүчээсээ нийлүүлээд эхэлсэн. Гэрээнийхээ дагуу явж байгаа болохоор II улирал эхлэхэд ихэнх нь оччихно гэж бодож байна. Сурах бичгийг заавал багцаар нь аваад хичээл тарахад номын сандаа буцааж өгнө.

 

 

Р.Оюун

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

ШИНЭ ЭЗЭН ХААНЫ ЭРИН ҮЕ ЭХЭЛЛЭЭ
ШИНЭ ЭЗЭН ХААНЫ ЭРИН ҮЕ ЭХЭЛЛЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​