УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголбанк"-ны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг саарал жагсаалтад орсон хариуцлагаа хүлээж ажлаа өг хэмээн мэдэгджээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Саарал жагсаалтад орсон нь албан тушаалтнуудын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Монгол банкны ажилд ахиц дэвшил байгаа боловч өнөөдрийн нийгэм, улс төр, банк санхүүгийн орчин итгэл хүлээлгэхүйц орчин нөхцлийг бүрдүүлэхгүй байна. Банкинд, төрд итгэх иргэдийн итгэлийг хүлээлгэхээр хариуцлага тооцохыг албан ёсоор мэдэгдсэн. Ойрын хугацаанд шийдвэрлэнэ” гэв.