fbpx Г.ИЧИНХОРЛОО: 15 төрлийн 3000 шахам уламжлалт тоглоом наадгай бий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 42 секунд

Г.ИЧИНХОРЛОО: 15 төрлийн 3000 шахам уламжлалт тоглоом наадгай бий

-ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТ ТОГЛООМ, НААДГАЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ "МОНГОЛ НААДГАЙ" ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА- 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Г.Ичинхорлоогоос “Монгол наадгай” аяны талаар тодрууллаа

-“Монгол наадгай” аяны талаар мэдээлэл өгнө үү. Хэр ач холбогдолтой арга хэмжээ болж байна вэ?  

Хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, дархлааг бий болгох зорилтыг  Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Мөн 2019-2020 оныг Бүх нийтийг соён гэгээрүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд бид соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах олон төрлийн аян, арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь “Монгол наадгай” аян юм.

Монголын ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэгд ардын уламжлалт тоглоом наадам зүй ёсоор ордог. Хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюун ухааны нэгэн том хувь нэмэр нь монгол наадгай гэж үздэг. Бидний өвөг дээдсээс уламжлан ирсэн 15 төрлийн 3000 шахам тоглоом наадам бий. Тухайлбал, Шагайн тоглоом, Хөлөгт тоглоом, Оньсон тоглоом, Аман наадам, Уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ, Өрж эвлүүлдэг тоглоом, Хуруу гараар наадах наадгай, Шагайн тоглоом, Шүүрэх,булаалдах наадгай, Тооцоолох наадгай, Эвхэх,хайчлах наадгай, Илбэ,мэрэг болон уламжлалт спорт наадам болох Мөсөн дээрх наадам, Эрийн гурван наадам гээд олон төрөл зүйл багтдаг.  

Иймд уламжлалт тоглоом наадмын түүхийг судлан, эрдэм шинжилгээ судалгааг хөгжүүлэх, судлаачдыг дэмжих, үндэсний уламжлалт тоглоом наадгайн бүртгэл судалгааг сайжруулахаас гадна үндэсний тоглоом, наадгайн үндэсний үйлдвэрлэгч байгууллага иргэд, өвлөн уламжлагчийг сурталчлах, үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага их байна.

-Монгол наадгай аяны хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулаад байна вэ?

Аяныг угтан 2019 оны 1 дүгээр сард Цагаан сарын баярт зориулан Монголын Үндэсний музейгээс “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэнг зохион байгуулсан.  Үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй эртний шавар, шаазан хасаа, богийн шагай, тоосгоор хийсэн хонин жиргээ зэрэг тоглоомын олдворуудыг анх удаа дэлгэн үзүүлсэн бөгөөд ард түмний дунд өнөө хүртэл уламжлагдан ирсэн хорол, үйчүүр, бажий, буган жиргээ зэрэг 100 гаруй тоглоомыг дэлгэн үзүүлсэн болно. Цагаан сарын битүүний орой шагайгаар “Алаг мэлхий” өрдөг бол, шинийн нэгэнд золголтоор ирсэн зочид гийчид нь “Дөрвөн бэрх” орхиж, жилийн нуруу, аз хийморио шинжихээс гадна үйчүүр, алаг мэлхий, дөрвөн бэрх, хорол зэрэг тоглоом тоглодог уламжлалыг ийнхүү хүүхдүүдэд сонирхуулсан нь цаг үеэ олсон үзэгчдийн мэдлэг тэлсэн арга хэмжээ болсон. Эдгээр арга хэмжээнүүдийг 2020 оноос эхлэн 21 аймаг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийт музейд зохион байгуулах нь зүйтэй юм гэж үзсэн.   

-Удахгүй болох өдөрлөгийн хүрээнд ямар үзвэр, үйлчилгээ, арга хэмжээ болох вэ?

2019 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Монгол наадгай” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байна. Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн холбогдох хүрээлэн, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаач болон энэ чиглэлээр судалгаа, бүртгэл хийдэг цуглуулагч, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч нар оролцож, судалгааны шинжилгээний ажлаа танилцуулах юм.  

Мөн үндэсний уламжлалт тоглоом наадгайг орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хүүхэд залуусын сонирхлыг татахуйц хэлбэрээр шинээр хийж бүтээсэн үндэсний үйлдвэрлэгч, байгууллага, иргэдийн бүтээл болон хувь хүмүүсийн гар дээрх түүх, соёлын дурсгалт зүйлсийн үзэсгэлэн гаргаж, түүнийг танилцуулах өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ өргөнөөр оролцохыг урьж байна. Үндэсний тоглоом наадгай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ өдөрлөгийн үеэр танилцуулахыг хүсвэл бид хүлээж авахад бэлэн. https://naadbrand.com/mongolnaadgai  линкээр бүртгүүлээрэй гэж хэлмээр байна.

-“Монгол наадгай” аян зөвхөн энэ өдөрлөгөөр хязгаарлагдахгүй биз дээ. Хүүхэд багачуудаа тоглоом наадгайгаар дамжуулан хүмүүжүүлж, хөгжүүлж ирсэн ардын сайхан уламжлалаа сэргээх, өвлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашид ч авах байх гэж бодож байна?

 -Монгол тоглоом наадгайн судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тоглоом наадгайн танилцуулга бүхий нэвтэрхий толь боловсруулан бүх нийтийн хүртээл болгох том зорилтыг дэвшүүлээд ажиллаж байна. Монгол үндэсний тоглоом наадмын талаарх түүх, тоглох аргачлал бүхий нэгдсэн мэдээллийн сантай болох нь сургалтад ашиглах, судалгааны эх үүсвэр болгох, шинээр үйлдвэрлэгч бүтээгдэхүүн бий болгогч нарт гарын авлага болох зэрэг олон талын холбогдолтой.  

Мөн Монгол Улс 2019 онд ЮНЕСКО-гийн Уламжлалт спорт, тоглоом наадгайн найзуудын бүлэгт элсэн орсон. Уламжлалт спорт, тоглоом наадгайн (УСТН) Олон Улсын зөвлөлөөс төлөөлөгчид ирж “Монгол наадгай” өдөрлөгт оролцож, цаашдын хамтын үйл ажиллагааны талаар санал солилцох гэж байна.

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах асуудлыг өнөөдөр шийднэ
Допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах асуудлыг өнөөдөр шийднэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​