fbpx Залуус дуучин Т.Ариунааг role model-оороо нэрлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 29 секунд

Залуус дуучин Т.Ариунааг role model-оороо нэрлэв

“Нарны хаан хүүхдүүд” дуугаа эх хэлээрээ дуулж, олон орны зочдод “Хүүхдийн төлөө “За” гэж хэлье” хэмээн уриалж явсан уран бүтээлч бол Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа юм. Түүний дуулсан энэхүү дуу НҮБ-аас зарласан уралдаанд “Азийн шилдэг дуу”-аар шалгарч, дуучин бүсгүй маань Нью-Йорк хотноо 2002 оны тавдугаар сард “Дэлхий ертөнцийг хүүхдүүдтэйгээ хамт хөгжүүлье” уриан дор болсон концертод “Нарны хаан хүүхдүүд” дуугаа дуулж, Монголоос анх удаа НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучнаар тодорч байжээ. Шүлгийг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар бичиж, аяыг нь Л.Балхжав зохиосон энэ дуу НҮБ-ын байранд хоёр өдрийн туршид эгшиглэсэн түүхтэй юм байна.Монголын төдийгүй дэлхийн хэмжээний лидерүүдэд “Хүүхдийн төлөө “За” гэж хэлье” хэмээн уриалж, “Ариун сэтгэл сан”-г үүсгэн байгуулсан дуучин Т.Ариунаа энэ удаад хүүхэд залуус төдийгүй бүх хүнд “Тэнгэрлэг бай. Тэмүүлсэн зорилгодоо эзэн бай” гэсэн уриалгыг фэйсбүүк хуудсаараа дамжуулан дэвшүүллээ. Олон нийтийг сайн сайханд уриалсан энэхүү уриалгад нь нийгэмд байр сууриа идэвхтэй илэрхийлдэг салбар бүрийн залуус нэгдэж, өөрсдийнхөө үзэл бодлыг сошиал ертөнцөд илэрхийлж байна. Урлаг соёлынхноос дуучин Наки, жүжигчин Б.Цэцэг нар дуучин Т.Ариунаагийн уриалгад нэгджээ. Жүжигчин Б.Цэцэг “Нэгдүгээр хорооллын хүүхдүүд бид Т.Ариунаа эгчийн гэрийн цонхны доор олноороо багшралдаж зогсдог байсан нь санаанаас гардаггүй юм. Яагаад гэвэл, тэр үед түүний бүх зүйл нийгэмд хит болдог байсан. Шинэ дуугаараа олон нийтийг байлдан дагуулдаг нь Т.Ариунаа, стиль имижээрээ дуулиан тарьдаг нь мөн л дуучин Т.Ариунаа байсан. Ер нь урлагийг Т.Ариунаа эгчээр тодорхойлдог байсан үе бий. Тэгэхэд бидний үеийнхэн Т.Ариунаа эгчийг дэмжиж, ойроос харахыг хүсдэг байсан. Т.Ариунаа эгч хоёр хаалгатай, улаан өнгийн машин унаад нэгдүгээр хороолол дахь гэрийнхээ гадаа ирдэг байлаа. Хүүхдүүд бид “Пөөх, Т.Ариунаа эгч ирлээ” гэж тэрүүхэндээ шуугилдан машиныг нь очиж үзэж, цонхных нь доор цугларцгаадаг байсан. Дуучин Т.Ариунаа шударга, хөдөлмөрч, дайчин, ямагт шинийг сэтгэж бусдад үлгэрлэдэг чанараараа яах аргагүй залуус бидний role model болсон уран бүтээлч” гэж ярилаа. Дуучин Накигийн хувьд “Дуучин Т.Ариунаагийн дуунуудыг хүүхэд байхаасаа л сонсож, дагаж дуулсаар ирсэн. “Нарны хаан хүүхдүүд” дуугаа дуулахад нь хүүхдийн найрал дууны хэсэгт би дуулж байлаа. Т.Ариунаа эгч их гоё бэлэг, CD, плакатаа бэлэглэж бид бөөн баяр хөөр болцгоож байсан. Дараа нь стадионд тоглолтоо хийх үеэр нь бид бас дуулж байв” хэмээн дурсамжаасаа хуваалцав. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа 2009 онд “Гайхамшигт үдэш” тоглолтоо хийснээс хойш яг арван жилийн дараа буюу ирэх сарын 08-нд “Буянт-Ухаа” спортын ордонд “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийх юм байна.

Д.Энх

Орхоны Засаг ноён, "боевик" Д.Батлутаас байр авахсан, иргэд минь

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​