fbpx Цэргийн төв эмнэлэг хурандаа С.Батболдын “Вант улс” болох гэж үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 33 секунд

Цэргийн төв эмнэлэг хурандаа С.Батболдын “Вант улс” болох гэж үү

Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнууд өнөөгийн удирдлагынхаа мугуйд арга барил, элдэв дарамт шахалтын дор туйлдаж буй ажээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард тус эмнэлгийн дарга-ерөнхий эмчээр томилогдсон хурандаа С.Батболд нь тэнд ёс бус дэглэм тогтоож, ганцхан жилийн дотор өөрийн “вант улс”-ыг байгуулсан тухай бөөн шүүмжлэлд өртөөд байна. Иймд түүний мугуйд ааш араншин, мулгуу захиргаадалтад залхсан ажилтнууд нь саяхнаас БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штабт хандан гомдол, заргын бичиг өргөн барихаар болжээ.  Тэдний бухимдаад байгаа зарим баримт сэлтээс энд товч тоймлон хүргэе.

Хурандаа С.Батболд гэгч нь 2017 онд эмнэлгийн дарга-ерөнхий эмчийн албан тушаалд ёс зүй, зан харьцаа, ажлын ур чадвараар “Бүрэн тэнцэхгүй” гэж халагдчихаад 2018 оны 10 дугаар сард эргэн ирж, ажлаа хүлээж авчээ. Үүнээс хойш өмнөх даргын үед томилогдсон эмч, мэргэжилтэн, ажилтнуудыг занаж, нэг нэгээр нь өрөөндөө дуудаж, зүсэн бүрийн муу муухай үгээр дайрч дарамталдаг юм байна. Тэрээр сав л хийвэл “Чи муу энэ ажлыг хийж чадахгүй, хэний арын хаалганы хүн бэ, тэрийгээ хэлэхгүй бол манай байгууллагад ажиллахгүй шүү. Өргөдлөө өгөөд зайлаарай”  гээд хөөж туудаг аж. Ийнхүү мань эр өдгөө 100 орчим эмч ажилтныхаа ажлаас халагдах өргөдлийг өөрсдөөр нь бичүүлэн, зайлуулж дөнгөжээ. Нэг үгээр хэлбэл, энэ нь 1930-аад оны үеийн хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дор өнөөх маршал Х.Чойбалсангийн “Эсэргүү” хэмээн өөрийгөө “Илчлэх тушаал” гэгчтэй тун төстэй гэмээр адал явдал өрнөж буй аж. Тэгээд мань хүн ажлаас халах, өөр анги салбарт шилжүүлэх, өөрийнх нь хүсэлтээр тэтгэвэрт гаргах зэргээр хүмүүсээ халж явуулаад харин 200 орчим хүнийг шинээр ажилд авсан байх юм.

Хурандаа С.Батболд нь өөрийн аялдан дагалдагч, мэдлэг чадвараар сул дорой,  өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд явж байхдаа архи ууж армиас хөөгдөх шахсан найз хурандаа Т.Наранхүү гэгчийгээ Аврахуйн анагаах ухааны орлогчоор, мөн дэд хурандаа Р.Баянмөнхийг Эмнэлзүй эрхэлсэн орлогчоор томилсон нь бас бөөн шүүмжлэл дагуулж байна. Р.Баянмөнх өмнө нь Сэхээн амьдруулах клиникийн захирал байхдаа өөрөө жижүүрийн эмчийн үүрэг гүйцэтгэх үедээ 10,0 граммаар натрийн шингэнд хийдэг Кали хлорид тариаг дангаар нь 100,0 дуслаар хийж сахарын өвчтэй 25 настай өвчтөн Ц овогтой Х-гийн амь насанд эрсдэл учруулж байжээ. Түүний энэ бусармаг үйлдлийг харин “Баагий ах” буюу хурандаа С.Батболд нь өмгөөлж хамгаалан өвчтөний ар гэрийнхэнд худал тайлбар өгөөд явуулсныг тус эмнэлгийн сэхээний тасгийн эмч ажилчид сэтгэл шимшрэн ярьж байна. Эмнэлгийн эмч ажилчид нь мэдлэг чадвар дутмагаас гадна харьцааны соёлгүй ийм хүнээр удирдуулахад хэцүү байна, ажлын байранд байнгын дарамт үзүүлдэг гэцгээнэ.

Түүнчлэн Аврахуйн анагаах ухааны орлогчоор томилсон хурандаа Т.Наранхүү нь энэ эмнэлэгт одоо маш их эрх мэдэлтэй нэгэн болоод байна. Тэрээр захирагч хурандаа С.Батболдынхоо хамгийн дотны найз бөгөөд ЗХЖШ-ын даргаар  ажиллаж байсан нэгэн генерал болон  БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг томчуудын найз гэдгээр түрүү барин дураараа туйлдаг болсон юмсанж. Мань эр хааяа “Би энэ С.Батболдыг найз нартайгаа ярьж байгаад томилуулсан. Манай ангийн хүүхэд” гэх мэтээр бусдад гайхуулдаг юм байна. Тэр бүү хэл “Намайг одоохондоо хэн ч дийлэхгүй, оролдсон хүн болгоныг  байхгүй болгоно” гэж хүртэл хийрхэнэ.  Цэргийн цолоо эргэн сэргээж, Хойд Суданд эмнэлгийн багийн захирагчаар явахдаа хэд хэдэн эмэгтэйтэй нэр холбогдон, яг л султан хаан шиг загнаж байгаад ирснийг цэргийн багийнхан нь одоо хүртэл ярьцгаадаг юм билээ. Эмнэлгийнхэн нь бас Г.Наранхүүг маш том арын хаалгатай хүн, цолоо сэргээж, амбулаторийн даргаар ажиллаж байхдаа урьдчилан сэргийлэх үзлэгийн мөнгө, энхийг дэмжих ажиллагаанд явагсдаас бас дахиад мөнгө, ажилд орох гэсэн хүнээс ч мөн мөнгө нэхэж авсаар нөгөө хүмүүсээ ажилд оруулаагүй тул буцааж өгөхдөө унжиж удаад, бултаж байжээ. Ийм нэг хурандаа одоо чухам яг юу хийдэг нь тодорхой бус зүгээр л сул цалин аваад явж байна.

Хурандаа С.Батболдын хамгийн ойрын, чухал хүмүүс нь Санхүүгийн албаныхан аж. Тодруулбал, тус албаны дарга дэд хурандаа Б.Батнасан, контрактын гэрээгээр ажиллаж байгаа Б.Бат-Отгон нар юм. Б.Батнасангийн нөхөр, БХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн хурандаа Содномдаржаа нь Цэргийн төв эмнэлгээс ирүүлсэн гомдол саналыг яаман дээрээ дарж өнгөрөөдөг тул сүүлийн үед хэн нэг нь яамандаа хандаж гомдол гаргаад нэмэргүй болов бололтой.

С.Батболд дарга нь энэ байгууллагад насаараа хүний нөөц, нийгэм хамгааллын мэргэжилтэн хийж байгаад тэтгэвэртээ гарсан П.Сарантуяа гэгчийг эргүүлэн авчирч  ажиллуулах болсон бөгөөд  энэ нь БХЯ-ны генерал Г.Сайханбаярын үеэл эгч гэдгээрээ бас гул барин тус эмнэлэгт хууль бус зүйлийг хийж байгаа нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байна. Түүний хүү нь тус эмнэлэгт дотрын тасгийн дарга хийдэг юм байна. Уг нь тасгийн дарга бол мэргэжлийн зэрэг дэвтэй хүн байх ёстой боловч ийм журам хэрэгждэггүй тул яалтай билээ. Энэ мэтээр Цэргийн төв эмнэлэгт генерал Г.Сайханбаярын төрөл төрөгсөд шавааралдаж байдаг болжээ. Түүний хамаатан П.Наранхүү нь Сувилахуйн эмчилгээ эрхэлсэн мэргэжилтэн, дүү ахлагч Цэндсүрэн гэгч нь тус эмнэлгийн бичиг хэргийн эрхлэгч-оператор гээд садан төрлүүд хөвөрч өгнө. П.Сарантуяа нь хүмүүсийг ажилд авахдаа үйлчлэгчээс эхлээд эмч хүртлээ тодорхой ханштай болгосон бөгөөд жишээлбэл үйлчлэгч 500 мянга, сувилагч 1-3 сая, эмч 5 саяыг төлж байж ажилд ордог гэх яриа өдгөө тус эмнэлгийн хашаа дотор хамхуул адил хийсэх аж. Мөн тус хүний нөөцийн тасгийн мэргэжилтэн ахмад Н.Жавхлан нь захирагч хурандаа С.Батболд, санхүүгийн дарга дэд хурандаа Б.Батнасан нарт таалагдах болсноос хойш ааш зан нь хувирч хүмүүсийг харааж зүхэж, дарамтлан харьцдаг болсон нь олон хүний дургүйцлийг төрүүлж байна.

Эмнэлгийн захиргаа, зохион байгуулалтын асуудал эрхэлсэн орлогч дарга, хурандаа Д.Ганболд нь эмнэлгийн цэргийн албан хаагчдад өөрийн найзын компаниар бэлтгэлийн хувцас хийлгүүлэн төлбөрийг ажилчдын цалингаас хүчээр суутгаж авсан нь хууль бус юм.

Мөн С.Батболд нь өөрийн найз хурандаа Т.Наранхүүг тендерийн үнэлгээний хорооны даргаар томилсон тул тендерийн хурал нь зүгээр л зохиомол жүжиг болоод өнгөрдөг гэсэн шүүмлэл ч олонтоо сонсогдоно. Тендерийн хорооны гишүүдийнхээ ихэнхийг өөрсдийн хүмүүсээр бүрдүүлсэн болохоор арга ч үгүй биз.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Цэргийн төв эмнэлэгт болж өнгөрч буй бусармаг үйлдлүүд үүгээр зогсохгүй бололтой. Бүр сүүлдээ С.Батболдынх нь нууц амрагийн тухай эвгүй яриа хөөрөө ч газар авах шинжтэй.

Эмх замбараагүй ийм газарт хүний амь нас үрэгдэх, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй тохиох болжээ. С.Батболдын Эмчилгээ эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан Т.Сүхбаатарынх нь нэр дээр одоо хоёр, гурван хохирогч шүүхэд нэхэмжлэл гарган заргалдаж байна. Иймээс цаашдаа шаардлагатай бүх арга хэмжээг яаралтай авч, сахилга дэг журмыг хэвийн хэмжээнд тогтоох талаар дорвитой өөрчлөлт хийхгүй бол зуугаад жилийн түүхэн замналтай энэ эмнэлэг сүйрч мэдэх юм байна. 

О.Баяр

Шуурхай.мн

 

“70 жилийн гэрч”- Шинэ Өвөрмонгол орноор зорчсон тэмдэглэл…
“70 жилийн гэрч”- Шинэ Өвөрмонгол орноор зорчсон тэмдэглэл…
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​