fbpx Автомашинтайгаа олон улсад зорчих боломж бүрдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 50 секунд

Автомашинтайгаа олон улсад зорчих боломж бүрдэнэ

Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн автомашины дугаарын шинэчлэл хийхээр төлөвлөж буй. Энэ талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дэд захирал Х.Баярхүүгээс тодрууллаа.

-Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн серийн дугаарт өөрчлөлт оруулахаар болсон байна. Яагаад өөрчлөхөөр болсон юм бэ? 
-Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэхээр болсон. Учир нь, НҮБ-аас гаргасан конвенцид нэгдэн орсноор зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон юм. Автомашины дугааржуулалтыг үсэг, тэмдэглэгээ буюу тоо үсгийг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор MNS 44102002 гэсэн стандартын дагуу ажиллаж байна. Үүнээс гадна холбогдох журам, программд өөрчлөлт оруулж шинэчилж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас бүртгэлийн журам хараахан гараагүй. Ерөнхийдөө бэлтгэл ажил хангагдаад явж байна.

-Хэзээнээс мөрдөгдөж эхлэх вэ? 
-Энэ оны долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Стандарт маань өнгөрсөн онд батлагдсан. Одоо журмаа батлах болон бусад бэлтгэл ажил үлдсэн.

Дугаар шинэчлэхэд иргэдээс нэмэлт хураамж, төлбөр авахгүй

-Тээврийн хэрэгслийн дугаарын шинэчлэлд нийт хэчнээн төгрөг зарцуулж байгаа вэ? 
-Дугаарын шинэчлэлд ямар ч хөрөнгө мөнгө зарцуулахгүй.

-Дугаарын хэмжээ, загвар гээд бүхэлд нь өөрчлөлт орж байгаа юу? 
-Манайх одоо 25 үсэгтэй крилл үсгээр явж байгаа. Тухайлбал, УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг. Гэвч хил даваад явахаар зарим нэг үсгийг ОХУ- аас өөр таньдаг улс байдаггүй. Жишээлбэл “Ж” үсэг байлаа гэхэд ганцхан оросууд л мэддэг. Тэгвэл тээврийн хэрэгслийн дугаарын шинэчлэлээр хуучин хэрэглэгдэж байсан дугаарын үсгийг 11 латин үсгийн тэмдэгтэд багтаан өөрчлөх юм. Түүнээс биш дугаарын хэмжээ, өнгө будгийн хувьд өөрчлөлт орохгүй. Нэг машин нэг л дугаартай байна. Дугаарыг бол солихгүй. Манайхаас лацдана. Тиймээс хэрэв тээврийн хэрэгслээ худалдахаар болбол дугаартай нь өгнө гэсэн үг. Нэг үгээр иргэд олон улсад зорчиход тулгардаг байсан бэрхшээлийг хөнгөлж буй хэрэг юм.

-Тээврийн хэрэгслийнхээ дугаарыг солиход иргэд ямар нэг төлбөр, хураамж төлөх үү? 
-Иргэд ямар нэгэн нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй. Урьдын адил тээврийн хэрэгслийн дугаар авдаг байсан, тэр журмынхаа дагуу авна.

-Шинээр импортоор оруулж ирж байгаа тээврийн хэрэгсэлд шууд хамааралтай юу? 
-Тэгэлгүй яахав. Тэгэхдээ ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх учраас заасан хугацаанаас хойш импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэл худалдаж авах юм бол заавал шинэ стандартын дагуу дугаар авах шаардлагатай.

-Нийт тээврийн хэрэгслийг хэзээ хамруулж дуусах вэ? 
-Албан шаардлагаар дугаарын шинэчлэл хийхгүй. Иргэд өөрсдийн хүсэлтээр солиулна. Хэрвээ иргэд тээврийн хэрэгслээр олон улсад байнга зорчдог бол шинэ дугаараар солиулах хэрэгтэй. Ерөнхийдөө шинэчлэлийг аажмаар хийнэ гэсэн үг.

-Дугаар солиход машины овор хэмжээ болон марк хамаарах уу? 
-Маркийн хувьд ямар ч ялгаа байхгүй. Харин хүнд даацын тээврийн хэрэгслийн стандартад заасан технологийн дугаар гэж бий. Үүгээр ялгарахаас биш дугаарын шинэчлэлд ямар нэг ялгаа гарахгүй. 

Г.Оюунтөгс

Засгийн газрын мэдээ

Д.Сумъяабазар сайд Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Д.Сумъяабазар сайд Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​