fbpx Ц.Гарамжавын “тоглолт” буюу 10 тэрбумын хэрэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
5 минут 10 секунд

Ц.Гарамжавын “тоглолт” буюу 10 тэрбумын хэрэг

 УИХ-ын Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан “Монполимет” компанитай холбогдсон хэрэг, маргаан ер тасрахгүй юм. Уул уурхайн чиглэлээр зонхилж ажилладаг энэ компанийнхны байгаль орчинд учруулсан хохирол, ухаад хаячихсан баахан огорхой нүхүүдийг хэвлэлийнхэн бараг нэгбүрчлэн тоочиж бичсээр ирлээ. Мөн газрын наймаа болон шүүх дээр хийсэн элдэв маргааных нь талаар ч нэлээд асуудлыг хөндөж байв. 

Харин Ц.Гарамжав гишүүн тэр болгоныг үл тоож, заримдаа хэдэн бор сэтгүүлчид рүү “агсарч”, “Та нар хүн гүтгэлээ” хэмээн “азаргалж” байснаа төдхөн чимээ аниргүй болно. Жишээлэхэд, 2016 оны сонгуулийн дараагаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны 13 дугаар хороолол дахь компанийнхаа оффисын барилгын ойролцоо “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн нэр дээр байсан 1240 мкв газар руу хүч түрэн орж, барилгын сууриа цутгаж эхэлснээс болоод бөөн хэл ам хэрүүл маргаан үүссэн юм. “Монполимет” компанийг  одоо удирдаж буй түүний охин Н.Мөнхнасан нь  “Отгонтэнгэр Ирээдүй” компанийн захирал Б.Ганбаяртай яриад энэ газрыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авна гэснээ удалгүй амлалтаасаа ухарч, “Б.Ганбаяр намайг маш их мөнгө өг гэж дарамталсан” гээд цагдаад гомдол гарган шалгуулж үзэв. Цагдаагийхан  харин сүүлдээ маргааны учрыг олов бололтой Б.Ганбаярт нь хэрэг үүсгэхээс татгалзжээ. Тэгээд сүүлдээ Н.Мөнхнасан нь Б.Ганбаярт “Газрыг чинь 500 сая төгрөгөөр худалдаж авъя” гэсэн байна. Үүнийг нь Б.Ганбаяр бас зөвшөөрсөнгүй. Тэгээд удалгүй тэд шүүх дээр уулзах болжээ. Гэтэл энэ оны наймдугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянгын даргалж хийлгэсэн шүүх хуралдаанаас уг газрын маргааныг “Монполимет” компанийн талд шийдэж орхиж. Газар өмчлөх, эзэмших, ашиглах бүх маргаан Захиргааны хэргийн шүүх дээр шийдэгддэг байтал ийнхүү Иргэний хэргийн маргаан мэтээр авч үзсэн нь тун гайхалтай.

“Монполимет” компанийн эзэн Ц.Гарамжав саяхнаас “Намайг гүтэгсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн дээр дооргүй самнаж өгсөн юм.  Энэ нь хэдэн жилийн өмнөөс шуугиан тарьсан түүний Монгол банкинд төлөх 10 гаруй тэрбумын төлбөртэй холбоотой асуудал байлаа. “Монполимет” компани нь Монгол банктай 2001-2007 онд алтны үнийн огцом өөрчлөлтөөс сэргийлэх нэрийн дор гэрээ байгуулан их хэмжээний мөнгө авсан юмсанж. Гэвч гэрээт үүргээ биелүүлээгүй тул 10.615.924.551 төгрөгийн хохирол учирч, маргаан үүссэн байна. Ингээд Ц.Гарамжав бас л “азаргалж” өр төлбөрөө төлөхгүй гүрийж явсаар  шүүх дээр очжээ. Шүүх нь мөн л Иргэний хэргийн шүүх байлаа.

Монгол банк ч шүүхэд нэхэмжлэлээ гаргаж өгөв. Тэдний хэрэг маргааныг шүүн хэлэлцсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх харин Монгол банкыг үл тоож, Ц.Гарамжавын талд шийджээ. Тодруулбал, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүгч Б.Сайханцэцэгийн даргалсан шүүх хуралдаанаас “...“Монполимет” ХХК-иас 10.615.924.551 төгрөг гаргуулах “Монгол банк”-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гээд энэхүү үлгэр дууссан байлаа. Монгол банк нь сүүлдээ давж заалдалгүй хаясан бололтой юм. Бололтой ч гэж дээ, ерөөсөө иймэрхүү “Тоглолт”-ын тохироогоо эртнээс хийчихсэн байхыг үгүйсгэх аргагүй л дээ.

Харин дараагийн жил буюу 2017 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч Монгол банкны 2012-2016 оны мөнгөн гүйлгээ, алдагдлын талаар шалгах явцдаа дээрх 10 тэрбумын асуудлыг ил болгосон байна. Өөрөөр хэлбэл, манайхны зарим улс төрчдийн ярьдагаар “Хонгилын шүүх” нь Ц.Гарамжаваас авах ёстой байсан Монгол банкны тэрхүү өр авлагыг “Тас чавчаад” хаячихсанд дургүйцэхдээ хэвлэлийнхэнд “сэм шивнэж” шуугиан тарьсан юм билээ. Гэтэл одоо болохоор “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх юм уу, эсвэл “шүүх нь тэртэй тэргүй шийдчихсэн юм чинь яахав дээ” гэсэншүү юм яриад дээдчүүд ер тоох янзгүй байгаа ажээ. Ц.Гарамжавын дэглэсэн “тоглолтууд” ерөнхийдөө нэг иймэрхүү л байна даа. 

О.Баяр  

Шуурхай.мн 

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​