fbpx Монголын популист улстөрчдөд барууныхан хориг тавьж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 59 секунд

Монголын популист улстөрчдөд барууныхан хориг тавьж эхэллээ

Монгол Улс саарал жагсаалтад орлоо. Саарал жагсаалт бол популистуудад тавьж байгаа барууны хориг мөн. Яг үнэндээ жалгын  мухарт захиргаагүй хэдэн хүн дураараа хулгай хийж, дарангуйлал тогтоох гэж оролдсоноос үүдэлтэй. Ард түмнээ дарлах гэсэн тэдний шунал хүслээс эхтэй. Саарал жагсаалт нь Монголын популист улстөрчдөд барууны ертөнц буюу соёлт хүн төрөлхтнөөс өгч буй сануулга гэдэг нь гарцаагүй. Монголын популистууд бидний мөнгөөр сонгуульд ялалт байгуулах вий гэж болгоомжилсондоо хийж буй ажил.

Уг нь энэ үе ОУВС-гийн хөтөлбөрийн нэгдүгээр шат дуусч, хоёрдугаар шат эхлэх хариуцлагатай мөч байв. Яг энэ эгзэгтэй үед барууныхан манай поп дарга нарыг хараад болгоомжлоотохлоо. Монголын шинэ үеийн түүх буюу ардчиллын 30 жилд Монгол Улсын удирдагчид ингэж попорч байсан түүх үгүй л дээ. Тэд юу ярьж попорч байсныг бид мэдэж байгаа. “30 гэр бүлийн хувийн хөрөнгийг хураана” гэсэн. Хувийн үйлдвэр, аж ахуй, уурхайг хурааж цээжээ дэлдсэн. “Хураасан мөнгөө ард түмэндээ, та нартаа хувааж өгнө” гэж манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй төрийн түшээдээс эхлээд ярих болсон. Нэг ёсондоо барууныхны, орчин үеийн хүн төрөлхтний ололт амжилтын эсрэг зүйлийг ярьцгаасан гэсэн үг. Гэтэл үүнд нь ард түмэн итгэж, уухайлан дэмжин, алга ташиж эхэлсэн нь халагламаар.

Барууныхан болгоомжилж байна. Тэд тэнэг хүмүүс биш. Хэрвээ энэ попууд мөнгөтэй бол сонгуульд ялна. Сонгуульд ялчихвал Монголын ардчилал алга болно гэж тэд үзжээ. Олон улсын үгэнд ордоггүй, дураараа дургидаг орон яаж баларч байгааг сод жишээ болсон Венесуэль, Хойд солонгос зэрэг орнуудаас харж болно л доо. Тэд олон улсын эдийн засгийн хориг, хавчлагад ордог. Улс төрийн дэмжлэг авч чадахаа больдог. Энэ утгаараа дэлхийн нийт, олон улс өөрсдийнхөө тусламжаар Азийн Венесуэль бий болгохоос болгоомжилсон хэрэг. Тиймдээ ч саарал жагсаалтад оруулав бололтой.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сүүлийн үед Монголын попчидын манлай болсон. Энэ хүн их увайгүй араншинг олон улсын тавцанд гаргаж байгаа. Хятад руу айлчилж, өч төчнөөн зээл тусламж авдаг. Гэсэн ч энэ талаараа ганц удаа ган хийдэггүй. Тэдний зээл, тусламжийг тусад тооцдоггүй. Угтаа урд хөршийнхөө тус дэмээр орон сууц бариулна л гэнэ. Цэвэрлэх байгууламж бариулж өмхийгөөсөө сална, Налайхын зам бариулж осол аваараа багасгана л гэх юм. Гэтэл Ерөнхий сайдын ярьдаг зүйл нь “Миний толгой мөрөн дээрээ байгаа цагт адуу, малыг амьдаар нь урагш гаргахгүй” гэх попролт. Ажлуудаа бүтээж, бүгдийг нь тохирч ирсэн хойноо хуншгүй загнаж байгаа нь энэ л дээ.

Хятадын эсрэг илэрхийлсэн энэ мэт явцуу байр сууриараа улс төрийн оноо авч, сонгуульд дахин ялалт байгуулна гэж горьдоод байгаа юм. Аливааг жаахан боддог хүн ийм гоомой үйлдэл ч хийхгүй л дээ. Бид 2019 оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 65.8 хувийг зөвхөн БНХАУ-тай хийжээ. Энэ чамлаад байхаар бага тоо огт биш шүү дээ. Төрийн дээр суугаа түүний хувьд “Ах дүүгийн найрамдалт Хятад улс бидэнд ингэж тусаллаа” гээд яриад сууж байх ёстой юм. Гэтэл бүр эсрэгээрээ байгааг дээр дурдлаа. Ерөнхий сайд нийт массад таалагдахын тулд Хятадыг үзэн ядагч болж жүжиглэж байна. Ингэж попын туйл гэдгээ харуулж байна. Цахим ертөнцөөс айсандаа л тэр ингэж дэмий донгосож байгаа юм. Улсаа бодож гэмээнэ ийм поп мэдэгдэл хийж чадамгүй, боломгүй л санагдах юм.

Төрийн өндөрлөгүүдийн маань попролт энэ хүрээд төгсгөл болсон юм биш л дээ. Энэ зунжингаа Ялалтын баяр хийж пижигнэсэн. Оросын байлдааны онгоцыг Монголд авчирч нисгээд л. Зуны гурван сарыг дуустал л Японы милитаристуудыг бут цохисны 80 жилийн ойг тэмдэглэлээ. Бүр Засгийн газрын хэмжээнд авч үзэн дээд түвшинд тэмдэглэсэн. Засгийн газрын тэргүүн 2018 онд Японд айлчлал хийхдээ стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан юм. Харин энэ удаагийн айлчлалаараа хоёр дахь шатныхаа санхүүжилтийг авъя гээд хэлээтэхнэ лээ. Ичдэггүй юм байх даа. Ямартаа ч сүүлийн 30 жилийн түүхэнд Япон анх удаа Монгол Улсад үгүй гэж хэллээ. Бүр анх удаа шүү. Энэ бүгдээс харахад олон улс Монголын ардчиллыг хадгалж, хамгаалж үлдэх бодлого барьж байна. Поп улстөрчдийг сонгуульд ялуулахгүй, төрд шургалуулахгүй байхыг тэд эрмэлзэж байна. Улстөрчдийнхөө хэмжээ, хязгааргүй попролын шанд бид олон улсад дэмжлэгээ алдаж эхлэв бололтой. Алс хэтдээ ардчиллаа аварч үлдэх байгаадаа гэсэн горьдлого л биднийг уужруулж байна.

Хэрэвзээ ирэх сонгуульд ялахын тулд хоёр хөршөөсөө мөнгө гуйвал улс төрийн л мөнгө орж ирнэ. Энэ улс төрийн мөнгийг эргэж төлж чадахгүй гэдэгээ ард түмэн одооноос хэлж, сануулж баймаар байна. Ард түмэн ч энэ поп улс төрчдөөсөө салахын тулд гадны зээл тусламж авъя гэж чичлээд байлгүй хагас жил тэсэх хэрэгтэй. Цаашлаад сонгуулиар попуудаасаа салах нь чухал. Тэртэй тэргүй энэ хугацаанд сохор сонголтынхоо горыг хаширтлаа амсаж байгаа нь үнэн хойно. Ер нь ч бид түүхэндээ ийм хэмжээний попуудтай учирсан удаагүй.

О.Ариунцэцэг     

Эх сурвалж: Өдрийн сонин  

“Teach & Tech 2k19” арга хэмжээ зохион байгуулагдана
“Teach & Tech 2k19” арга хэмжээ зохион байгуулагдана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​