fbpx Улсаа “сааралтуулсан” сайд нарыг уучилчихсан уу, Ерөнхий сайд аа?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 56 секунд

Улсаа “сааралтуулсан” сайд нарыг уучилчихсан уу, Ерөнхий сайд аа?!

Өнгөрсөн хэд хоногт монголчууд ФАТФ гэж ямар байгууллага болох, саарал жагсаалт гэж юу вэ гэдгийг мэддэг боллоо. Хэдийгээр долоон жилийн өмнө ийм жагсаалтад ороод хоёр жилийн дараа мултарч байсан ч ард түмэн төдийлэн анзааралгүй өнгөрсөн байх юм. Энэ удаад цахим сүлжээ, ээлжит сонгууль дөхсөн улс төрийн халуурлын “буян”-аар ФАТФ-ын саарал жагсаалтын талаарх мэдлэг, мэдээлэл нэлээд ил боллоо. Монгол Улс саарал жагсаалтаас нэг, эсвэл хоёр жилийн дараа гарч л таарна. Гэхдээ 

түүнээс өмнө асуудал их бий. ФАТФ-ын зөвлөмжийн гол агуулга нь Монгол Улс мөнгө угаах гэмт хэргийн талбар болоод байгаагаа болих, мөнгө угаах /оффшор/ гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийнхээ асуудлыг шүүхээр шийдвэрлэх, ийм үйл ажиллагаанд оролцсоор ирсэн арилжааны банкуудаа цэгцлэх шаардлагатай гэсэн. Энэ өнцгөөс нь харвал эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхэд төвөггүй мэт байгаа юм.

Гэвч Монголд сүүлийн арваад жил маш тогтвортой өсөж өндийсөн, үндэс сууриа бэхжүүлсэн улс төр, бизнесийн бүлэглэлийн үйл ажиллагаа энэ бүхэнд том тээг болж буй. Ингэхээр нөгөөх л МАНАН бүлэглэл, тэдний улс төр, хууль хяналтын байгууллагад тогтоосон нөлөөлөл ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хан хэрэм болчихоод байх талтай. Эдгээр зөвлөмжийг эс хэрэгжүүлбээс саарал жагсаалтаас хар жагсаалт руу гулсахад маш амархан болчихсон. Тэгэхээр хийх л хэрэгтэй болж таарна.

Нөгөө талаасаа ФАТФ л хязгаарлалт тогтоож, зөвлөмж сануулга өгсөн болохоос биш Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо, У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо яг эдгээрийг л амлаж гарч ирсэн шүү дээ. Энэ үүднээсээ эдгээр албан тушаалтнууд жаахан эх оронч эр зориг гаргаад, хууль хяналтын байгууллага улс төр, мэргэжлийн “атаман”-уудынхаа нөлөөллөөс ангид ажиллаж чадвал саарал жагсаалтаас гарах маш амархан. Гэвч Монгол Улсыг саарал жагсаалтад багтаах ФАТФ-ын шийдвэр гарснаас хойш арав гаруй хонож байхад Монголын төр үндсэндээ ямар нэг арга хэмжээ авсангүй.

Гэтэл саарал жагсаалтын горыг монголчууд хэдийнэ амсаад эхэлчихлээ. Монголд ам.долларын эрэлт ихэсч, нийлүүлэлт багасаад ханш нь хэдхэн хоногт тэнгэрт туллаа. Япон улс манай улсыг саарал жагсаалтаас гарахаар урьдынх шигээ тусламжийн гараа сунгая гэчихсэн. Хамгийн гол нь энэ мессеж Монголыг дэлхийд “сааралтуулж” байгааг бид одоохондоо харж чадахгүй байгаа юм. Товчоор хэлэхэд манай улс дэлхий нийтэд шившиг боллоо гэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай уржигдархан хэлж байна лээ. Өөр бусад хашир улстөрчид, эдийн засагчид бас ингэж хэлээд л байгаа. Ийм олон учир шалтгаан, баримт фактаар “…Саарал жагсаалт бол сайн зүйл биш, муугийн муу үр дагавартай эд” гэдэг нь нотлогдоно.

Тэгэхээр эхлээд бид тусгаар улс гэдгээ бодож, улсын эрх ашгийн төлөө ажиллаагүй, хариуцлага алдсан албан тушаалтнууддаа хариуцлага тооцох ёстой. Энэ бол зайлшгүй хийх ёстой ажиллагаа юм.

Өнгөрсөн арав хоногт саарал жагсаалтын буруутан байж мэдэх улстөрчид “арьсаа хамгаалах” гэдгийг ёстой үзүүлж өглөө. “…Би, бид хариуцлага алдчихлаа” гэж хэлсэн нэг ч албан тушаалтан гарсангүй. Бүгд л хэн нэгний буруу гэцгээж байна. Гэхдээ яг хэн бэ гэдгийг бас хэлж чадахгүй байгаа юм.

Аюулгүйн зөвлөл ч таг чиг. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар ганцаараа Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гэж үзсэн өөрийн харьяаны байгууллагын дарга нарт хариуцлага тооцно гэж дуугарлаа. Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нараа дуудаж хариуцлага байх ёстой гэж ярьсан. Гэвч одоогоор ажил хэрэг болсон зүйл алга л байна. Алахгүй ч айлгана гэдэг шиг ярьж байгаа нь сайхан юм.

Нөгөө талд нь хоёр жил шахмын өмнө сүүлийн сануулгыг гардан хүлээж авсан Засгийн газар, түүний тэргүүн У.Хүрэлсүх таг чиг байсаар өнөөдрийг хүрлээ. Хариуцлагыг халуун бүлээрээ хүлээх ёстой юм шүү дээ, тэд чинь. Үгүй дээ гэхэд У.Хүрэлсүхийн танхимын хоёр сайд саарал жагсаалтын хариуцлагаас хаашаа ч зайлах аргагүй. УИХ-ын даргын дуудаж загнасан хоёр албан тушаалтнаас ч илүүтэйгээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хоёр хариуцлага хүлээх учиртай. Яагаад гэвэл Ч.Хүрэлбаатар нь Монгол Улсад Засгийн газрын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 20 дугаар зүйлд сайд нарын эрхлэх ажил үүргийн  хуваарийг гүйцэтгэх ёстой албан тушаалтан юм. Тодруулбал, Сангийн сайдыг уг хуулийн 20.5.6-д “…Макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт; улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал; санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал; нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт; төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа; улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; зээл, тусламжийн нэгдсэн бодлого; нягтлан бодох бүртгэлийн бодлого; гаалийн бодлого; татварын бодлого; даатгалын бодлого; хилийн боомтын хөгжлийн асуудал; төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого; агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал”-ыг хариуцна гээд заагаад өгчихсөн. Энэ нь Сангийн сайд саарал жагсаалтад оруулахгүй байх бүрэн эрхтэй, бас хариуцлагатай гэсэн үг.

Ц.Нямдорж нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг тэргүүлдэг. Үндэсний зөвлөл нь FATF, APG-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтайгаар үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах, Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж уялдуулах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулах үндсэн чиг үүрэгтэй юм байна. Үүнийхээ хүрээнд 2017 оны тавдугаар сарын 17-нд Мөнгө угаах болон болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Дунд хугацааны хөтөлбөрийг Засгийн газраар батлах тухай шийдвэр гаргасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй ажлын төлөвлөгөөг баталсан. 2018 оны нэгдүгээр сарын 3-нд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраар хэлэлцүүлсэн. 2017 оны хоёрдугаар улирлаас хойш хийж гүйцэтгэсэн ажлуудын тайланг Засгийн газарт танилцуулсан гэж байгаа юм. Харамсалтай нь Ц.Нямдорж сайд үр дүн гаргасангүй. Мөн биз?!

Үүрэх хариуцлагаа духан дээрээ бичүүлчихсэн ийм хоёр сайд байгаа юм. Хамгийн сонин нь Ерөнхий сайдын шударга ёсны сэлэм энэ хоёр сайдын өмнө хуйндаа гацчихаад байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж гэдэг хоёр сайддаа үг хэлж чаддагүй гэж улс төрийн хүрээнд мэр сэр ярьж л байдаг юм.

У.Хүрэлсүхийн засаглалын хамгийн нөлөө бүхий хүн нь Сү.Батболдыг гэдэг. Тиймээс Ч.Хүрэлбаатар үүнд дулдуйдан Засгийн газартаа “даам гарчихсан” гэцгээдэг. Засгийн санхүүг Ерөнхий сайдаасаа чанга атгана гэдэг лут эрх мэдэл шүү. Бас баргийн хүнийг харц, үг хоёроороо айлгаад байдаг Ц.Нямдорж сайдыгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх гүн хүндэтгэлтэйгээр “сонсдог” гэх юм билээ.

Энэ хэдэн өгүүлбэрийг ухвал их зүйл ойлгогдоно доо. Чухамдаа ийм л учраас У.Хүрэлсүх ташаан дах сэлмийнхээ бариулыг ч атгаж чадахгүй байгаа хэрэг гэхэд болох юм.

Тэгэхээр одоо Засгийн газар тэдэнтэй хариуцлага ярих бус “…Саарал жагсаалтаас удахгүй гарчихна. Ийм жагсаалтад орж л байдаг. Гарч л байдаг. Харин ч сайн юм боллоо” гэх нь холгүй PR хийж олон нийтийг тайвшруулж байна. Ингэж болно гэж үү. Улсаа “сааралтуулсан” сайд нарыг уучилчихсан уу, Ерөнхий сайд аа?!

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: Зууны мэдээ

Гутайн ордыг ашиглах гээд голуудыг газрын зургаас хассан байв
Гутайн ордыг ашиглах гээд голуудыг газрын зургаас хассан байв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​