fbpx Утааны эсрэг тэмцлийг шүүмжлэхийн өмнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 7 секунд

Утааны эсрэг тэмцлийг шүүмжлэхийн өмнө

Үргэлж буруу

Номхоноо ноолно гэдэг. Хэрвээ та байгаль орчны салбарыг хариуцсан сайд болсон л “ноолуулахад” бэлэн бай. Зуны улиралд ган болвол таны буруу, танай яамны буруу. Намар нь түймэр гарвал, хавар нь үер болвол бас л таны, танай яамны буруу. Өвөл дундаа орсон. Урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт цас оруулсан, гурван есөд гэнэт дулаарсан. Хэний буруу вэ гэдэг нь мөн л тодорхой. Утаатай бүр яриад ч хэрэггүй, хөрсний бохирдол ч тэр. Ялгаагүй нэг л буруутантай. Буруугүй гэж та хэлж хэзээ ч болохгүй. Буруугүй байсан ч буруутан гэсэн үг. Ер нь ямар ч ажил хийсэн, ямар ч санаачилга дэвшүүлсэн тэр чинь буруу байх болно. Учир нь ул суурьгүй, мэдээлэлгүй шүүмжлэл энэ салбарыг “ноолохоор” ар араасаа ээлжээ хүлээн зогссоор байдаг юм. Энэ салбарыг тэргүүлж байсан өмнөх бүх сайд нар болон түүний баг хамт олон яг л энэ замыг туулж байсан, туулсаар ч байна. Зарим нь бүр муу нэртэй газар хүртэл орчихож. Засгийн газар кабинетээ бүрдүүлэхэд байгаль орчны салбараас зугтаах хүн нь илүү болж. Сайдын суудлаас биш утаанаас зугтаадаг хэрэг л дээ.    

Энэ мэтийг дурдаад байхад Монголчууд бидний утааны эсрэг хийсэн урт “аян дайн”-ы зам энхэл донхолтой байжээ. Тэгвэл одоо бид юу хийж чадах вэ. Энэ Засгийн газар, ээлжит сайдаас юу хүлээх вэ.

Шүүмжлэхийн өмнө өгөх хэдэн зөвлөгөө

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. Энэ бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотын нэг, зөвхөн өвлийн улиралд. Үе үеийн сайд, нийслэлийн удирдлагууд янз бүрийн арга туршиж, хэрэглэж утаатай “тэмцэж” иржээ. Ипотекийн зээл, шахмал түлш, шөнийн цахилгааны тариф гэх мэтээр энэ жагсаалт үргэлжилнэ. Харамсалтай нь нэг нь ч сайн нэр зүүгээгүй буюу зохион байгуулалттай, байгуулалтгүй, утгатай, утгагүй шүүмжлэлийн бай болсоор иржээ. Яг энэ дүр зураг энэ өвөл ч үргэлжиллээ. “Ноолуулж” буй дараагийн сайд нь Н.Цэрэнбат.

Өнгөрсөн онд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрөө энэ салбарынхан батлуулж чадсан. 2025 он хүртэл агаар, орчны бохирдлыг хэрхэн бууруулах замын зургаа гаргасан гэсэн үг. Хөтөлбөр баталсан бол түүнийгээ дагах ёстой. Гэтэл ажлаа эхлэхтэй нь зэрэгцээд нөгөө дайралт, давшилтууд гарч ирж байх шиг. Учир нь Үндэсний хөтөлбөрт тусгасан агаар, орчны бохирдлыг бууруулахад хэрэгжүүлэх 190 гаруй ажлынх нь эхний ажил нь зуух тараах тухай байж. Начиртаа гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн бүгдийнх нь зуухыг солих нь хэмээн ташаа бодож, шүүмжлэгчид ажилдаа орсон нь энэ байв. Гэвч үнэндээ утаагүй гэх тус зуухыг зөвхөн зорилтот бүлгийн хэсэгт л олгохоор болжээ. Зорилтот бүлэг гэдэг нь хог хаягдал, дугуй түлж амьдардаг өрхүүдийг хэлж байгаа аж. Түүнээс гадна шахааны цахилгаан халаагуур оруулж ирэх тухай ч ярьж, бичиж, дайрч байна. Гэхдээ дайрч, давшлахаасаа өмнө жаахан судалсан бол цахилгаан халаагуурыг агаарын бохирдол хамгийн их бүсэд орших сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүүхдийн тасагт суурилуулна хэмээн өнгөрсөн оны 3 дугаар сард баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тодоос тод заачихсан байгаа юм.

Нэг зүйлийг ойлгох хэрэгтэйг дахин сануулмаар байна. Юу гэвэл, өнөөдөр хөтөлбөр батлагдлаа гэхэд маргааш тэнгэр цэлмээд, утаа алга болчихгүй. Аливаа зүйл шат дараатай, төлөвлөгөөтэй байж гэмээнэ үр дүн гарна. Энэ утгаар нь бодож, сайн харвал дээрх үндэсний хөтөлбөр 2025 он хүртэл хэрэгжих бөгөөд богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил нь ийн үргэлжилж буй юм. Замын зургийнхаа дагуу явж байна гэсэн үг. Дунд, урт хугацаандаа бидний байнга шахуу ярьж буй дэд бүтцийн асуудал хийгдээд явах нь гарцаагүй биз.

Дараагаар нь сан байгуулж, мөнгө зувчуулах нь хэмээн хардаж эхэлжээ. Өмнө нь байсан ч татан буугдсан Цэвэр агаар сангийн муу жишээнүүдийг түүж харьцуулсан нь үүнийг батална. Харьцуулалт бол буруу зүйл биш. Гэхдээ зарим тоон үзүүлэлтийг авч үзсэний дараа ярих нь зөв болов уу. Цэвэр агаар сан татан буугдсанаар агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний санхүүжилт төсвөөс гардаг болсон. Өөрөөр хэлбэл, Цэвэр агаар сан гэж байхад 2011 онд 31, 2012 онд 45 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Харин төсвөөс уг мөнгийг гаргадаг болсноос хойш жилд дунджаар 5 тэрбум төгрөгийг л утааны эсрэг тэмцэхэд өгдөг болсон юм. Түүнийх нь 3.3 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааны тариф тэглэсэнтэй холбоотойгоор буцаагаад татчихдаг. Тиймээс бие даасан санг байгуулах нь зөв мэт. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулах хөрөнгө оруулалт нэг газар төвлөрнө гэсэн үг. Үр дүн бол ажил хийсний дараа харагдана. Дараа нь ярих зүйл гэсэн үг. Өмнөх сангийн алдааг давтахгүй байхад л шийдэгдчих зүйл юм.

Угаас Монголчууд, тэр дундаа нийслэлчүүд утаа гэх мөнхийн сэдвийг дуусгахыг бүгд хүсч буй. Шүүмжлэх бол буруу зүйл огт биш. Гэхдээ мэдээлэлгүй, ул суурьгүй дайралт нь ажил гацаадаг гэдгийг өнгөрсөн олон жилийн хугацаанд бид хангалттай харсан. Одоо харин ажлыг нь хийлгэе. Хэзээ ч шүүмжилж болно. Гэхдээ шүүмжлэх цаг нь одоо биш юм.  

Эх сурвалж: sodonnews.mn

    

Д.СУМЪЯАБАЗАР: Д.ЗАГДЖАВЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ОРУУЛНА
Д.СУМЪЯАБАЗАР: Д.ЗАГДЖАВЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ОРУУЛНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​