fbpx Хорт утааны эх сурвалж - Монголын төр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 32 секунд

Хорт утааны эх сурвалж - Монголын төр

Боломжтой нь нүүдлийн шувуу мэт дулаан оронд өвөлжиж, боломжгүй нь хорт утаандаа хахан цацан хавар болохыг өдөр тоолон хүлээж сууна.


 

Улаанбаатар хот “Утаанбаатар” болоод арваад өвлийн нүүрийг үзэж байна. Жилээс жилд хорт утаанаас болж улам олон хүн, ялангуяа бага балчир болон ахмад настнууд нас барах болсныг тоо баримт харуулсаар байгаа. Боломжтой нь нүүдлийн шувуу мэт дулаан оронд өвөлжиж, боломжгүй нь хорт утаандаа хахан цацан хавар болохыг өдөр тоолон хүлээж сууна.

Төр засаг, хотын үе үеийн удирдлага олон жил ярьж, олон арван хөтөлбөр хэрэгжүүлж, олон зуун тэрбум төгрөг зарцуулж ирсэн ч Утаанбаатар хотын энэ өвлийн утаа онцгой өтгөн, пад хар болж, хот маань хорт утаандаа живж, зэрэгцээ яваа хүнийг ч харахад бэрх болов.

Эдүгээ ихэнх нь хүүхдүүд утаанд хордон эмнэлэг бараадсан ч төрийн байтугай, хувийн эмнэлэгт ч ор олдохгүй хонгилд нь хонож байна. Зэрэгцээд төр засаг нь өрөнд баригдан, олон төрлийн татвар нэмснээр хувийн хэвшил нь суларч, ажилгүй иргэд алс холын орнуудыг зорин дүрвэх боллоо.

Утаатай “байлдсан” үлгэрүүд

Сайжруулсан зуухны үлгэр: Хотын агаарын бохирдлын 70 хувь нь гэр хорооллын зуухнаас гарч байна. Тэнд амьдарч буй бага орлоготой өрхүүд -30 хэмийн хүйтнийг давахын тулд орлогынхоо 40 хувийг нүүрс, түлшинд зарцуулж байгааг Дэлхийн Банкны судалгаахаруулжээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ивээл дор Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци хамтран 2011 оноос 100 гаруй мянга, 2013 оноос Дэлхийн банктай хамтран 40-өөд мянган зуухыг гэр хорооллын айлуудад тараав. Туркээс авчирсан сайн чанартай эдгээр зуухыг 93 хувийн хөнгөлөлттэйгээр буюу зардлынх нь маш багахан хэсгээр дундаж 25,400 төгрөгөөр худалдсан нь эхэндээ хотын агаарын бохирдлыг бууруулж байлаа. Гэвч удалгүй ач тустай, хэт хямд олдсон эдгээр зуухуудыг нийслэлийнхэн орон нутгийнханд хэд дахин өндөр үнээр дамлаж орхив. Цэвэр агаар төслийн мөнгийг завшсан улс төрийн бүлэглэл ганц хоёр хүнд ял өгсөн болоод амар сайхандаа жаргав.

Дахин төлөвлөх үлгэр: АН анх удаа нийслэл хотыг удирдах эрхийг 2012 онд сонгуулиар авлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэх хөтөлбөр эхлүүлж, гэртэй айл бүр орон сууцтай болно, хотын захиргаа өөрөө утааны голомт болох Баянхошуу руу нүүхээр болов. Хэдхэн компани, түүний дотор хотын даргын хүүгийн компани гэр хорооллын газар дээр орон сууц бариад газрыг нь хэдэн өрөө байраар солихыг оролдов. Газар гэдэг хамгийн үнэтэй үл хөдлөх үндсэн хөрөнгийг нь тийм амархан хуураад авчих боломжгүй учир хэдэн жилийн дараа хэдхэн айл байртай болж, олон зуун айл байр ч үгүй, газар ч үгүй, түр байрнаасаа түргэн хөөгдөж гудманд гараад энэ үлгэр өндөрлөв. Монголчууд баян биш, ядуу хүнд зориулсан барилга барихгүй байна. Энэ үлгэрийн баатрууд ганц хоёр хүнээр туг тахиад амар сайхандаа жаргаж байна.

Үнэгүй цахилгааны үнэтэй үлгэр: 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглээд, гэр хорооллын 180 мянган айлыг цахилгаанаар халаах төслийг эхлүүлэв. Халаалт байтугай, гэрэл нь ёлтойдог ч, гэр хорооллын өрхүүд ихэнх нь 21 цагаас хойш нүүрс түлэхээ зогсоов. 

Өглөө зургаан цагт хөрсөн пийшингээ халаах гэж шинээр нүүрсээ өрдөхөөр эхний таван хоромд хамгийн их хорт хий ялгардаг. 

Галаа манаж хоносноос илүү хорт хий ялгарах болсноор хорт утаа нь өдөртөө замхарч чадахгүй болж, хотыг дээвэрлэх хар үүл улам өтгөрөв. Тэгээд ч айл бүр цахилгаанаар халаасан бол чадан ядан ажиллаж буй хоёр цахилгаан станц чадлаа даахгүй дэлбэрэх байлаа. Үр дүн нь гараагүй, тооцоогүй алхмын эздээс хэн нь ч хариуцлага хүлээхгүй нь мэдээж.

Онцгой байдал тогтоох онцгой шинэ үлгэр: Энэ бол цоо шинэ, дөнгөж эхэлж буй үлгэр. Онцгой байдал тогтоож, Утаанбаатарын агаарын гамшгийг цагаан сар гэхэд бууруулахгүй бол Их Хурлыг өөрийг нь тараах тухай ширүүн лүндэнг шинэ Ерөнхийлөгч, шинэ он гармагц буулгав. Арван жил яриад дийлээгүй “утаан дайсныг” арваадхан хоногт алга болгох гэнэ. Утааг нь биш юм аа гэхэд, Улсын Их Хурлыг өөрийг нь тараах улс төрийн эмгэнэлт жүжиг өрнөж байна.

Илрэлтэй нь биш, угшилтай нь байлдах

Утаатай нь биш, уг сурвалж, эх үүсвэртэй нь байлдах нь ухаалаг хэрэг. Утаанбаатарын хорт утаа зуухнаас гарч байгаа ч, зуухыг байлгаад буй суурь шалтгаан бол ядуурал. Бүр тодруулбал хөдөөгийн ядуурал ажээ. Хөдөөгийн хөгжлийн бодлого нь зөв, иргэд нь малаа гэхээсээ илүү бэлчээрээ, ядаж өвөлжөөгөө өмчилдөг, багаараа хоршин ажилласан бол монголын хөдөө эзгүйрэхгүй, хот багшрахгүй байх байлаа.

Дээр нь Улаанбаатар хотын газрыг үе үеийн удирдлага нь баяжих хэрэгсэл болгоогүй, бүсчлэн төлөвлөж, дэд бүтцийг нь тэлэн байгуулж чадсан бол хотын зам тээврийн хөдөлгөөн, иргэд бидний амьдралын хэмнэл, улсын хөгжил, царай зүс тэс өөр байх байсан. 

Хөдөөгийн хөгжлийн бодлого, хотын төлөвлөлтийг дайснаараа хийлгэсэн ч ийм болгохгүй байсан юм. Дайснаас ч дор биднийг хорлож буй жинхэнэ дайсан бол төр засагт шингэсэн авлига, түүнийг тас цавчин устгахын оронд чимээгүйхэн ажиглаж, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч буй иргэд бид өөрсдөө юм.

Энэ бүх хорлон сүйтгэх үйл ажиллагааг явуулсан этгээдүүдийн хэн нь ч эдүгээ ямар нэг хариуцлага хүлээх байтугай, биднийг яаж амьдрахыг удирдан чиглүүлэхийг оролдож болоод байгаад л хамаг учир оршиж байна. Бодит үнэнийг иргэд бүрэн ойлгоод, төр засгаа бүтэн хянах хүртэл утаатай байлдах үлгэрүүд жаргахгүй юм. Зундаа мартаад л, өвөлдөө үглэсээр хичнээн олон хүний алтан амийг хорт утаанаас болж алдах юм бэ Монголчуудаа?

2018.01.10

 

Банди багш минь баяртай...
Банди багш минь баяртай...
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​