fbpx Б.Индра: Зүүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 13 секунд

Б.Индра: Зүүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхэлнэ

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индратай ярилцлаа.

 

ДАВХАР ГҮҮРИЙН АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЖ, ХӨДӨЛГӨӨНИЙ НЭВТРЭХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

-Улаанбаатар хот 2017 онд дөрвөн гүүрний өргөтгөл, шинэтгэлийн ажлыг эхлүүлсэн байна. Ямар ажлууд эхлүүлсэн бэ?

-Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрт дөрвөн замын уулзварыг хоёр төвшнийх болгоно гэж тусгасны дагуу Зүүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхлэхээр төлөвлөж байгаа. Энэ ажлын хүрээнд өргөтгөл, шинэчлэлийн ажлууд давхар хийгдэнэ. Энэ бүтээн байгуулалт хийгдсэнээр Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас Сансарын туннел хүртэлх, Бөхийн өргөөний уулзвараас Кино үйлдвэрийн урдах уулзвар хүртэлх авто замын түгжрэл эрс буурч, иргэд ая тухтай саадгүй зорчих боломж бүрдэнэ.

Өнгөрсөн онд Улаанбаатар хотод замын сангийн 35.8 тэрбум төгрөгөөр 24 төсөл, бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар (НАЗХГ) хийж гүйцэтгэсэн. Гадаадын зээл, тусламжаар 134.9 сая долларын төсөвт өртгөөр хоёр улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонсголон, Яармаг, Замын цагдаагийн, Баянзүрхийн Туулын гүүрийг шинээр барих ажлууд, хуучин гүүрийг засаж шинэчлэх ажлууд эхэлчихсэн явж байна.

Харин Налайх-Чойрын 20.9 км авто замын бүтээн байгуулалтын ажлын зургийн ажлууд тус тус хийгдээд дууссан. Энэ онд барилгын ажил нь эхэлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын зүүн тийшээ гарах хөдөлгөөний эрчим сайжирч, саадгүй зорчих боломж бүрдэнэ.

-Өнгөрсөн онд эхэлсэн Баянхошуу, Хайлаастын замын ажил хэзээ дуусах вэ?

-Энэ жил Улаанбаатар хотын их Тойруугийн зарим замыг хийж дуусгахаар төлөвлөсөн. Долоон буудал орчмоос шууд зүүн хойд хэсэг болох Дарь-Эхийн чиглэлд гарах гарц байдаггүй. Хойд чиглэлээс ирж буй авто машинууд бүгд хотын төвд орж ирээд 100 айл, Сансарын тойргоор нэвтрэлцдэг. Тиймээс гуравдугаар тойруугийн замын 52 метр урт гүүр болон сувгийн тохижилт, замын ажлыг эхлүүлж байгаа. 

Ингэснээр Да хүрээ зах, Шархадны эцсээс Хайлаастаар дамжин шууд Баянхошуу, Зүүн салаа гээд хотын баруун хойд зүгт түгжрэлгүй чөлөөтэй явах боломж бүрдэх юм. Энэ хүрээнд Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх замыг холбох ажлыг эхлүүлээд явж байна. Мөн Сэлбэ гол дээрх 50 метр урт гүүрний бүтээн байгуулалтын ажил 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ ондоо холбох замын ажлыг дуусгана.

-Энэ онд шинээр зам тавигдах уу?

-Энэ онд Замын сангийн хөрөнгөөр 36.8 тэрбум төгрөгийн замын ажил хийгдэнэ. Мөн нийслэлийн дүүргүүдэд хамгийн их ачаалал авдаг гол болон туслах замуудыг шинээр нэмж барина. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16,18 дугаар хороонд байрлах Тоосгоны үйлдвэрийн авто замын ажил, Баянзүрх дүүргийн 5,22 дугаар хороо, Монелын уулзвараас урагш УСУГ-ын авто баазын өмнөх уулзвар хүртэлх зам, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдах зам гэх мэт.

Зам, засварын урсгал ажлууд хуваарийн дагуу тогтмол хийгдээд явна. Мөн дугуйн замын дэд хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн нохойтой хөшөөнөөс 10 дугаар хорооллын Хермес төвийн уулзвар хүртэл нарны замаа дагаад дугуйн замын ажил хийгдэнэ.

Замын цагдаагийн албанаас осол, аваарын судалгаа авахад Дарь-Эхийн уулзвар, Сансарын тойрог орчимд арван жилийн сургуулиуд их байдаг учраас осол их гардаг байсан. Тиймээс явган хүний томоохон гарцыг Сансарын тойрогт хийсэн. Тус гарц нь сүүлийн үеийн загвараар, стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн.

-Авто замын чанарыг сайжруулах чиглэлээр Жайкатай хамтарч гарын авлага гаргасан юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Авто замын чанарыг сайжруулахын тулд Жайкатай хамтран гарын авлага гаргасан. Тус гарын авлага нь стандартын дагуу яаж гүйцэтгэх, хэрхэн ажлыг дүгнэх зэрэг мэргэжлийн удирдамж, зааварчилгааг багтаасан учраас гүйцэтгэгч байгууллагууд дагаж мөрдөн ажиллаж байгаа.

Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын сүлжээнд хэд хэдэн томоохон ажлуудыг хийсний нэг нь орон сууц, гэр хорооллын доторх авто замын трассуудыг шинээр бий болгосон явдал юм. Энэ хүрээнд орон сууцын болон гэр хороолол доторх чулуун замыг асфальтан замтай хослуулж хийсэн. Чулуун замын давуу тал нь инженерийн шугам сүлжээ байгаа газарт уг чулуун хийцээ сугалж аваад, шугам сүлжээгээ засварлаад буцаагаад чулуун хийцээ хийхэд ямар нэгэн эвдрэл үүсэхгүй. Мөн налуу, халтиргаа гулгаа ихтэй замуудад түлхүү хийж өгснөөр халтиргаа, гулгаа эрс багасна.

2017 оны хувьд авто замыг теле камержуулах, гэрлэн дохиог шилэн кабельд холбох шугам сүлжээний ажлууд нэлээдгүй хийгдсэн. Энэ хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр холбогдох техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлууд хийгдэж дууссан. Үүнээс гадна Авто замын мастер төлөвлөгөөг эхлүүллээ. Эхний үе шат нь өнгөрсөн онд хийгдэж дууссан. Хоёр дахь шат нь энэ онд дуусна.

ТӨЛБӨРТЭЙ АВТО ЗОГСООЛЫН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ

-Нийслэлд зөвшөөрөл олгоогүй байхад төлбөртэй зогсоол байгуулсан газрууд олон байна. Зөвшөөрөл аваагүй байж, төлбөр авч байгаа нь хууль бус гэж хэлж болох уу?

-2017 онд НАЗХГ, холбогдох бусад байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг гаргаад, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, үйл ажиллагаа явуулж байсан 170 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоосон. Иргэд өөрсдийн эзэмшлийн үйлчилгээний газартаа зөвхөн манайд үйлчлүүлсэн хүмүүст л машины зогсоол үнэгүй төлбөргүй гэж хууль бус үйл ажиллагаа явуулдаг.

Харин бусад үед авто зогсоолд машинаа тавьсан иргэдээс хураамж авч байсан зэрэг зөрчил гарсан. Тиймээс зөвшөөрөлгүй авто зогсоол ажиллуулж байж төлбөр авах нь хууль бус. Авто зогсоолын хувьд өнгөрсөн жил шинээр 27 төлбөртэй авто зогсоолыг бий болгоод үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбай дээр төлбөртэй зогсоолыг нэмэгдүүлнэ.

-Төлбөртэй зогсоолууд нийт орлогын 60 хувиар Авто замын сангийн хөрөнгийг бүрдүүлдэг гэсэн. Энэхүү мөнгийг юунд ашигладаг вэ?

-Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд нийтийн эзэмшлийн зам талбай дээр албан ёсны зөвшөөрөлтэй авто зогсоолуудаас хураамжийн үнэ тарифыг тогтоосон байдаг. Тогтоолынхоо дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, албан байгууллагуудын олсон ашгийн 60 хувь нь Авто замын санд төвлөрч, үлдсэн 40 хувь нь үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, албан байгууллага авдаг.

Б.ЦЭНД-АЮУШ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

ЗОГС: Төрөл бүрийн хоол амтлагчийн давсны агууламж
ЗОГС: Төрөл бүрийн хоол амтлагчийн давсны агууламж
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​